2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01673

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24 191/ШШ2025/01673

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, *******ын /РД: *******, утасны дугаар ******* нэхэмжлэлтэй

*******ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие тай 2011 онд танилцаж хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд охин О.Сарнай 2013 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцаа болон гэр бүлээс гадуурх харилцаатай болсны улмаас 2016 оноос тусдаа амьдарсан.

Энэ үеэс охин О.Сарнай миний асрамжинд өсч торниж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд бидэнтэй огт холбоо бариагүй. Одоо тэрээр хаана амьдарч байгаа нь тодорхойгүйгээс гадна ар гэрийнхэнтэй нь ч холбоогүй байгаа.

Охин О.Сарнайд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн талаарх бүртгэлийн лавлагаа болон хаягийн талаарх тодорхойлолт, охин О.Сарнайгийн төрсний гэрчилгээний хуулбар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02883 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 5582 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ *******ын /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 02 сарын 03-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах зорилгоор *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь тай 2011 онд танилцан хамтран амьдарч 2013 оны 02 сарын 10-ны өдөр охин Оюунжаргалын Сарнайг төрүүлсэн бөгөөд 2016 оноос тусдаа амьдарч байгаа үндэслэлээр *******ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 5582 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ *******ын /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Хөвдүүд овогтой ******* нь Улаанбаатар Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхант 16-р гудамж, 253 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

Уг хаягаар д шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаархи тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь 2025 оны 02 сарын 10-ны өдөр ирүүлсэн байна.

/ХХ-ийн 9-14 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН