| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03679/И |
| Дугаар | 191/ШШ2025/04667 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04667
2025 05 23 191/ШШ2025/04667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын х*******ийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот оршин байрлах А******* ******* ******* ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжл*******ах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А******* ******* *******" ХХК болон "Б******* ******* *******" ХХК нар нь 2022 оны 09 сарын 06-ны өдөр №22/199 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байг*******сан. Тус гэрээгээр "Б******* Хайрхан Уул ХХК нь "А******* ******* *******" ХХК-н хотхоны гадна металл болон чулуун фасадны ажлыг хийж гүйцэтгэх, гэрээт ажлын төлбөр нь 1,710,274,000 төгрөг ба үүнийг 100% бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцсон боловч "Б******* Хайрхан Уул" ХХК нь гэрээт ажлыг хийж гүйцэтгээгүй сураггүй алга болсон. Гэрээний үүргийн төлбөрт урьдчилж "А******* ******* *******" ХХК нь төслийн бартераар 4 ширхэг орон сууцыг шилжүүлэн өгсөн болно. Иймд Гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлсэн 4 ширхэг орон сууцны үнэ болох 1,163,258,000 /нэг тэрбум нэг зуун жаран гурван сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн гарг*******ах шаардлагатай байгаад Хариуцагч "Б******* ******* Уул" ХХК нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжл*******ахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно." гэх заалтыг үндэслэн хариуцагч "******* " ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагын оршин суугаа газрыг тогтоож эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А******* ******* ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжл*******ах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохиц*******жээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг эрх бүхий этгээдээс гарг*******ахад тоот хаяг бүртгэгдсэн байх бөгөөд уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн баримтаар тус тус тогтоогдсон.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь х*******ьд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжл*******ах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байг*******лагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК нь тоотод оршин сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийг сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б /, /-т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ