2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/01749

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 26 191/ШШ2025/01749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Ядамжавын *******ын /РД: *******, утасны дугаар *******, *******/ нэхэмжлэлтэй

ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч. нь ******* миний өмчлөлийн орон сууцыг түрээсийн гэрээ байгуулан 2 жил хөлслөн амьдарсан боловч түрээсийн төлбөрөө өгөөгүй. Ингээд түүнээс түрээсийн төлбөр 15,700,000 төгрөг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/23820 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ч.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 23820 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 4947 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 02 сарын 03-ны өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 23820 дугаар захирамжаар Ч.ад холбогдох 15,700,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ч. ,,,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 3-4 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 4947 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

Ч.ын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 02 сарын 03-ны өдрийн лавлагаанд түүнийг ,, 5-р хороолол, 16-р байр, 40 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн ,, 5-р хороолол, 16-р байр, 40 тоот хаягаар Ч.ад шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд харьяалах хорооны засаг дарга нь түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх лавлагааг,

Мөн ,,,, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягт түр оршин суугч гэх лавлагааг тус тус ирүүлсэн байна.

/ХХ-ийн 19-21 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД: , утасны дугаар 99698462, 99819461/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН