Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 321

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч Ц.Сүхбат,

иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун,

шүүгдэгч Ж.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо хувийн компанид ажилладаг гэх, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт оршин суудаг,  Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,  Боржигон овгийн Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709021150420 дугаар 185/2018/0297/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                     

 

Шүүгдэгч Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 108 тоотод иргэн Э.Батбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, тус гэмт хэргийг үйлдэхдээ хутга ашигласан нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн  зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын: 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өглөө Батбилэг орж ирээд архины мөнгө байна уу гэж асуусан. Тэгээд би 5000 төгрөг өгөөд гаргасан. Орой нь манай гудамжаар “Болороо боов хайрла” гээд орилсон. Удалгүй хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлаад гэртээ оруулсан. Гэрт орж ирээд надтай маргалдсан. Тэгээд би айлгах зорилгоор сервантанд байсан хутга аваад гэдэс рүү нь хутгалсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                     

   Улсын яллагч хавтаст хэргээс: хохирогч Э.Батбилэгийн: ... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим манай хажуу айлын хүн болох Болорбатын гэрт батериа цэнэглэгч авахаар Болорбатыг дуудсан... Тэгтэл хаалга онгойгоод Болорбат миний гэдэс рүү хутгаар дүрээд тэгээд хаалгаа буцаагаад хаасан юм... Тэгээд би өөрөө түргэн дуудаад эмнэлэг явсан юм. Тэгээд шууд хагалгаанд орсон... Би Болорбатын гэрт ороогүй. Болорбат ч гэрээсээ гарч ирээгүй. Би хаалганы гадна зогсож байхад хаалга хагас онгойлгоод хутга гялс хийгээд л намайг хутгалсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,                                             

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Цолмонгийн: ...Би ажил дээрээ байж байтал манай нөхөр Батбилэг 18 цагийн үед …би хутгалуулчихсан, эмнэлэг дээр байна, чи ирж гарын үсэг зурах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Цэргийн төв эмнэлэг дээр 20 цагийн орчим очиход эмч нь яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна, яаж ч магадгүй гэж хэлээд гарын үсэг зуруулаад тэгээд хагалгаанд орсон юм. Манай нөхөр надад анх ярихдаа Болорбат намайг хутгалсан гэж хэлсэн. Тэр үед би чамайг яалаа гэж хутгалж байгаа юм бэ гэж асуухад би цэнэглэгч асуух гээд гэрийнх нь гаднаас орилоход хаалгаа онгойлгоод намайг шууд хутгалсан гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-27/,                                                                                                                                                      

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Өнөрзулын: ...Нэлээд орой бүрэнхий болсон орондоо орсон байхад Батбилэг согтуу ирээд хаалга тайл, би гэртээ ормоор байна гэж хэлээд хаалга балбаад байсан... Тэгээд манай нөхөр Болорбат хаалга тайлж өгсөн. Манай гэрт орж ирээд орон дээр суугаад агсраад байсан. Тэр үед би Билгээ минь явж үз, бид хоёр амармаар байна гэж хэлсэн. Тэгтэл намайг чи дуугүй бай, чамтай би юм яриагүй байна, найзтайгаа юм ярьж байна гэж хэлээд агсраад байсан. Тэгэхээр нь би дуугүй болоод орон дээр хэвтэж байтал найзтайгаа юм ярина гээд байсан. Тэгээд би эргээд хартал манай нөхөр Болорбат шаачихлаа, одоо яанаа гэсэн. Тэр үед нь чи юу яриад байгаа юм бэ, хэнийг шаачихлаа гээд байгаа юм бэ гэж асуутал Батбилэгийг би хутгачихлаа гэж надад хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28-29/,                                                          

 

   Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бат-Эрдэнийн: ...Тэр өдөр би гэртээ байж байтал Батбилэг манай гэрт орж ирээд Болороо намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би үзтэл гэдэснээс нь цус гарч байсан юм. Тэгээд би гэртээ орж боолт хий, түргэн дуудаж үзүүл гэсэн юм... Болорбатын гэр манай хашаанд байдаг юм. Батбилэгийн гэр манай хажуугийн хашаа байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

   Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Бын: ...Тийм зүйл болсон. Батбилэгийг хутгалсан нь үнэн. Тухайн өдөр өглөө 09 өнгөрч байхад Батбилэг орж ирээд архины мөнгө байна уу гээд нэхээд байсан. Манай эхнэр 5000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгө өгөөд явуулсан юм. Тэгээд өдөр 13 цагийн үед орж ирээд чи 5000 төгрөгийн төлөө их юм болж байна уу гээд агсраад байсан. Тухайн үед нь би юм ярилгүй гар гээд гаргасан юм. Тэгээд орой манай эхнэр бид хоёр гэртээ хэвтэж байтал гудамжаар Батбилэг “Болороо боов хайрла” гээд орилоод байсан. Тухайн үед би эхнэртээ “Билгээ ирж байна” гээд хэлээд байж байтал манай хаалгыг ирээд нүдсэн... Би өвөл болж байхад гэрийн хаалга эвдчихэж магадгүй гэж бодоод хаалгаа тайлсан. Батбилэг манай гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрийн баруун талд байдаг орон дээр суугаад хэрүүл хийгээд байсан. Тэр үед би “Билгээ минь чи гэртээ харь, би өглөө ажилтай” гэж хэлсэн. Тэгтэл явахгүй “чиний ажил надад ямар хамаатай юм бэ” гээд суугаад байсан. Манайх тэр орой гэдэс чанасан байсан. Тэгээд гэдэс идэж байсан хутгаа аваад айлгах санаатай чичтэл Батбилэгийг хутгалчихсан юм. Би архи уух нь уусан байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй. болсон зүйлийг бүгдийг мэдэж байна… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6/

                                                                                                                              

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹14302 тоот:

  1. Э.Батбилэгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны бага махианы чацархайн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл ньтухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  1. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.                                      
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.                 

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-35/,

           

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/, Цэргийн төв эмнэлгийн албан тоот /хх-38/, эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-39/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-40/, өвчний түүх /хх-41-46/, мэс заслын тэмдэглэл /хх-47-52/, эд мөрийн баримтад үзлэг хийж,                 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-59-60/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-62/, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-64/, Хас банкны албан тоот /хх-63/, Хаан банкны албан тоот, хавсралт /хх-65-66/, Төрийн банкны албан тоот, хавсралт /хх-67-68/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-73-75/, Зөрчилийн мэдээлэл /хх-76-78/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-91-92/, Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-104-105/, Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-106-107/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 108 тоотод иргэн Э.Батбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжилсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14302 тоот шинжээчийн: 1. Э.Батбилэгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны бага махианы чацархайн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл ньтухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын: ...би айлгах зорилгоор сервантанд байсан хутга аваад гэдэс рүү нь хутгалсан гэж мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад: гэрч С.Цолмонгийн ... би чамайг яалаа гэж хутгалж байгаа юм бэ гэж асуухад би цэнэглэгч асуух гээд гэрийнх нь гаднаас орилоход хаалгаа онгойлгоод намайг шууд хутгалсан гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-27/,   

            гэрч Д.Өнөрзулын: …манай нөхөр Болорбат шаачихлаа, одоо яанаа гэсэн. Тэр үед нь чи юу яриад байгаа юм бэ, хэнийг шаачихлаа гээд байгаа юм бэ гэж асуутал Батбилэгийг би хутгачихлаа гэж надад хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Ц.Бат-Эрдэнийн: ...Тэр өдөр би гэртээ байж байтал Батбилэг манай гэрт орж ирээд Болороо намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би үзтэл гэдэснээс нь цус гарч байсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тус тус тогтоогдон нотлогдов.                       

Шүүгдэгч Ж.Быг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Э.Батбилэгийг хутгалж, амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.2.4-д заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                               

            Хохирогч Э.Батбилэг шүүгдэгч Ж.Бын гэм буруутай үйлдлийн улмаас бие махбодидоо учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж эмчилгээний зардалд 435.832 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Хохирогч Э.Батбилэг нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон энэ гэмт хэргийн улмаас биедээ учирсан хүнд гэмтлийг хойшид эмчлүүлбэл эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болно.

Шүүгдэгч Ж.Б хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байсан боловч гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгааг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэв.                      

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.