| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 181/2024/03686/И |
| Дугаар | 191/ШШ2025/05003 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05003
2025 06 03 191/ШШ2025/05003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч-*******,*******,*******, өөрийн байранд байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-*******,*******,*******,******* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг,,,, тоотод оршин суух, овогтд холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гтай тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр тоот зээлийн данс үүсгэж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Ж.Х нь тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 146 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 9,194,870.80 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 899,263.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13,034.60 төгрөг, нийт 10,107,169.06 төгрөг төлөөгүй тул дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээний 10.3, 11.3-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Ж.Хгаас Гтай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,107,169.06 төгрөгийг гаргуулж Гинд олгуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хариуцагч Ж.Х 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Гинд байсан цалингийн зээлээ алдангийг нь бүрэн төлж барагдуулаад одоо хэвийн сар бүр28,000 төгрөгийн төлөлтөө хийгээд явж байгаа гэжээ /хх-31/.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Гны нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Х нь Гны зээлийн төлбөрөөс 5,161,358.28 төгрөг төлсөн тул уг дүнгээс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох,945,810.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй гэжээ /хх-41/.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:******* зээлдэгч Ж.Хтай R150013527 тоот дижитал зээлийн гэрээ байгу гэрээний үүргийн гүйцэтгэлд-ний байдлаар 10,107,169.06 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Х нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн зөрчлийн дүнд төлж графикийн дагуу төлж байгаа. Г нь 2025-4-30-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг,, төгрөг болгон өөрчилж, Ж.Хгаас тоот дижитал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт,, төгрөгийг гаргуулж*******-д олгож өгнө үү гэжээ /хх-89, 101/.
5. Хариуцагч Ж.Х 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Гны нэхэмжилсэн,, төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 9 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлөх хүсэлттэй байна. 2025-6-01-нд 500,000 төгрөг, 2025-7-01-нд 500,000 төгрөг, 2025-8-01-нд 500,000 төгрөг, 2025-9-01-нд 500,000 төгрөг, 2025-10-01-нд 500,000 төгрөг, 2025-11-01-нд 500,000 төгрөг, 2025-12-01-нд 500,000 төгрөг, 2026-01-01-нд 500,000 төгрөг, 2026-02-01-нд53, төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-102/.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:******* нь Ж.Хд холбогду,, төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025-6-3 өдөр болох шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-105/.
7. Хариуцагч Ж.Х 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие 2025-6-3-нд зарлагдсан шүүх хуралд биеэр оролцох боломжгүй хөдөө орон нутагт явах тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-104/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч Ж.Хд холбогду зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,194,870.80 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 899,263.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13,034.60 төгрөг, нийт 10,107,169.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас зээлийн зөрчлийн төлбөрийг төлснөөр төлөгдөөгүй байгаа үлдэгдэл зээлийн төлбөрт,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардсан байна /хх-1-2, 89/.
2. Нэхэмжлэгч*******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тоот итгэмжлэлээр төлөөлөгчт хугацаа заагаагүй олгосон /хх-4/, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тоот итгэмжлэлээр төлөөлөгч-д хугацаа заагаагүй олгосон /хх-54/, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тоот итгэмжлэлээр төлөөлөгчд /хх-61/, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тоот итгэмжлэлээр төлөөлөгчт /хх-98/ тус тус олгосон байна.
3. Хариуцагч Ж.Х нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардан авч /хх-24/, нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлага болох 10,107,169.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөлт хийснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс,945,810.78 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн багасгасан шаардлагаа шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, хариуцагч төлөлт хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийн багасгасан буюу,, төгрөг гаргуулах шаардлагаа 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус тус шүүхэд бичгээр гаргасан байна /хх-41, 101/.
4. Хариуцагч Ж.Х нь нэхэмжлэгчийн багасгасан шаардлага болох,, төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 6-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 7 дугаар 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 8 дугаар сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 10-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 11-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 12-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2026 оны 02-р сарын 01-нд53, төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-102/.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
6. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 10,107,169.06 төгрөгөөс төлөлт хийснээр үлдэгдэл,, төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус зохицуулсан.
8. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2024-6-20-ны өдөр төлсөн 176,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 176,665 төгрөгийг гаргу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод зохих журмын дагуу мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэнээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно /хх-104, 105/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК /-н шаардсан 10,107,169.06 төгрөгөөс хариуцагч Н овогт // нь төлөлт хийж биелүүлснээр үлдэгдэл төлбөр болох,, төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 6-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 7 дугаар 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 8 дугаар сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 9 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 10-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 11-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2025 оны 12-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 01-нд 500,000 төгрөгөөр, 2026 оны 02-р сарын 01-нд53, төгрөгөөр тус тус төлөхөө илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Хгаас 176,665 төгрөгийг гаргу нэхэмжлэгч*******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ж.Х нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ