| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04788/И |
| Дугаар | 191/ШШ2025/05512 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/05512
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 191/ШШ2025/05512 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******, *******, *******, өөрийн байранд байрлах, *******ХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Б*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *******ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Ж.Б******* нь 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Голомт банктай ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуул 8,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөрх 6,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ж.Б******* нь ******* тоо зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд төлөөгүй 205 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 8,232,841.16 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. Ж.Б*******г Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн ******* дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Ж.Б*******-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Б*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-33/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ /хх-8-9/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *******-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-10-11/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *******-2 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-12-13/, 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *******-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-14-15/, хүү тооцооллын хүснэгт /хх-16/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-17-18/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Ж.Б*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-22/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-23-25/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *******ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Б*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *******-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *******-2 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *******-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтаас үзэхэд Ж.Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-8-15/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар Ж.Б*******гийн оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл , , , , тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-22/.
Дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр дүү М гэж гардан авсан /хх-23/ боловч Баянзүрх дүүргийн ны засаг дарга нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд хаягт газар ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-24-25/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б******* нь , , , тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж, хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *******-1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *******-2 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *******-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд Ж.Б******* нь зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байна /хх-8-15/.
8. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, У овогт Жадамба-н Б*******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч *******ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б*******г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
11. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-33/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, У овогт Жадамба-н Б*******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Б*******г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч *******ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М /холбоо барих утас-99036173/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ