| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01610/И |
| Дугаар | 191/ШШ2025/02439 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02439
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ************** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Эрдэнэбатын*******, /рд:***/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Баттулга би 2024 оны 05 сарын 31-ний өдөр Э.Болдсүхтэй түрээсийн гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эззмшлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 106 байрны 1005 тоот хаягт байрлах 76 м.кв талбайг 2024 оны 05 сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сонгуулийн штаб байрлаж ажиллах зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний 1-р зүйлийн 1.5-д түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг байна..., Барьцаа 1,000,000 төгрөг байна. Түрээсийн хугацаа дууссан тохиолдолд барьцааг буцааж өгнө гэж харилцан тохиролцож хариуцагч Э.Болдсүх дээрх заалтыг баталгаажуулж ард нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрэзнд зааснаар түрзэсийн төлбөр 2,000,000 төгрөг болон барьцаа 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч болон түүний эхнэрт гэрээ байгуулахадаа өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн байрыг 2024 оны 06 сарын 30-ны өдөр хариуцагч талд түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч түрээсийн байрыг хүлээлгэж өгөхөд барьцаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг өнөөдөртөө багтаагаад шилжүүлнэ гэсэн боловч өгөөгүй, холбогдох утсаар нь залгахад утсаа авахгүй утсаа авахаараа удахгүй өгнө гэх мэтээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 06597 тоот захирамжаар Э.Болдсүх нь хаана байгаа нь мэдэгдэхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэл Д.Баттулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Болдсүх нь өөрийн оршин суугаа хаягийг бичиж өгсөн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баттулга Э.Болдсүхийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Болдсүх нь өөрийн оршин суугаа хаягийг бичиж өгсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.Баттулгын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Э.Болдсүх *** тоотод оршин суух хаягтай, одоо *** тоотод оршин сууж байгаа, **** эхнэр **** утасны дугаартайг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баттулга Э.Болдсүхийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.17-нд төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Баттулгад олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ