| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2017/0148/э |
| Дугаар | 2018/ШЦТ/137 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******, овогт*******, овогт******* нарт холбогдох эрүүгийн 201711000033 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд .......... оны ..... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ..................... оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 62 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2991 дүгээр тогтоолоор 1 жил 03 сар 08 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, овогт ******* /РД: ................./.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд ........... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, хувиараа хот хооронд хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын .................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасаж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар 07 сар 04 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, овогт******* /РД: ЖБ ....../.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Пунцагдаржаа чой хорлон хийдэд нярав ажилтай байсан гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт******* /РД: .................../.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******,******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч *******гийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******, ******* нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шєнє Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч *******гийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840.000 тєгрєгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч *******гийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү... гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү... гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...21 цагийн орчимд гэр рүүгээ харих гээд алхаад ганцаараа явсан. Тухайн үед манай эхнэр, хүүхдүүд аймгийн төвд байсан...цасан дээр машины шинэ мөр гарсан байхаар нь тэр мөрөөр нь алхаад гэрээсээ хойд зүгт 200-300 метрийн зайд явж байтал нэг машин зогсож байгаа харагдсан. Тухайн үед манай эхнэр аймгийн төвөөс ирнэ гэж байсан, мөн манай найз “Истана” маркийн машинтай учир найзыгаа эхнэрийг маань хүргэж ирсэн байна тэгээд цасанд суучихсан байна гэж бодоод өөдөөс нь гүйгээд очтол гурван залуу тонгойгоод нүүрээ харуулахгүй нэг нь миний өөдөөс ирээд нөгөө хоёр нь хажуу тал руу тойрсон тэгэхээр нь би найзыгаа тоглож байна гэж бодоод өөдөөс ирж байсан залууг нь “Бороо чи юундаа маяглаад байгаа юм нүүрээ харуулахгүй” гэж хэлэхэд тэр залуу ханцуйнаас бариад авахаар нь би өөдөөс нь мөн бариад авахад нэг залуу нуруун тус газарт нэг юмаар цохисон тэгээд тэр гурван залуу миний гар хөлийг цугт нь хүлээд нүүрийг тагласан...миний нүд таглаастай байсан учир тэрнээс хойш хаагуур явсан талаар мэдэхгүй байна...машины ард талд сууж явсан нэг залуу нь энийг алаад цасанд булчихья хавраас нааш гарч ирэхгүй хэн мэддэг юм гэх мэтээр хэлж миний толгойн тус газарт цохиж зодож явсаар байгаад аймгийн төвд ирээд хөлний уяаг тайлаад гарны уяаг урд талд уяад миний зүүж явсан ороолтоор нүдийг минь таглаад машинаас буулгаад нэг залуу нь одоо ингээд яваарай гэж хэлээд гүйсэн би гарынхаа хүлээсийг тайлах гэж 10-20 минут болсон тэгээд гарынхаа хүлээсийг тайлаад нүднийхээ боолтыг аваад харахад машинтай залуучууд явчихсан байсан...би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр малаа тоолж үзэхэд 18 хонь, 15 ямаа алдагдсан байсан. ...анх машинд суулгахдаа тэр гурван залуу намайг дамнаж байгаад машин руу шидчихсэн. Би толгойгоороо хүзүүгээ дарж нуруугаараа хэвтсэн машин руу оруулахад нуруу цохигдоогүй...” /1-р хавтас 39-42/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:
1.Зураг 12-д харуулсан тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Зураг 12 дугаартай зурагт харуулсан тээврийн хэрэгслийн мөр нь 52-02 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөрийн хээтэй өргөн болон хээний хэмжээтэй тохирч байна” гэжээ. /1-р хавтас 54/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 тоот дүгнэлтэд:
1.Зураг 8-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Зураг 8 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь иргэн *******-с хураан авсан шаргал өнгийн гутлын улны мөртэй өлмийн урт, өлмийн өргөн болон өлмийн хээний хэмжээтэй тохирч байна” гэжээ. /1-р хавтас 61/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 08 тоот дүгнэлтэд:
1.*******гийн биед нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хавтас 194/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-12/
Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13, 30-31/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-33, 36-37, 189-190/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 15-16, 23-25, 34-35/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 17, 26, 43-44/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-22/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 14-15, 27-29/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 38, 188/
Яаралтай тусламжийн хуудас /1-р хавтас 59/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 107-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шєнє Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт “Истана” маркийн 52-02 улсын дугаартай автомашин ашиглан хохирогч *******гийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840.000 тєгрєгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрээсээ хойд зүгт 200-300 метрийн зайд явж байтал нэг машин зогсож байгаа харагдсан, тухайн үед манай эхнэр аймгийн төвөөс ирнэ гэж байсан, мөн манай найз “Истана” маркийн машинтай учир найзыгаа эхнэрийг маань хүргэж ирсэн байна, тэгээд цасанд суучихсан байна гэж бодоод өөдөөс нь гүйгээд очтол гурван залуу тонгойгоод нүүрээ харуулахгүй, нэг нь миний өөдөөс ирээд, нөгөө хоёр нь хажуу тал руу тойрсон...” /1-р хавтас 39-42/ гэх мэдүүлэг, болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-12/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13, 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-33, 36-37, 189-190/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-22/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 38, 188/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалган тогтоожээ.
Шүүгдэгч нарын бусдын 18 тооны хонь, 15 тооны ямааг зүс царайгаа нуун далдалж, хохирогчийг газар унаган, гар хөлийг нь хүлж, нүүрийг нь таглаж ороогоод машиндаа авч явсан буюу хүч хэрэглэж авсан үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******,*******,******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь энэ хэрэгт 204 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүхийн шатанд хохирогч *******д 3840.000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн өвлийн гутал 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******лзвойд, цэнхэр өнгийн бүсийг шүүгдэгч*******-т, хуванцар савыг хохирогч *******д тус тус буцаан олгох, шүүгдэгч*******-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч*******-н ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4500.000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай, “Истана” маркийн автомашин нь иргэн Т.Тунгалагийн эзэмшлийн автомашин болох нь гэрч Т.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 52-02 УНХ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 02 дугаар сард худалдаж авсан.******* нь 2016 оны 12 сараас эхлэн миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьж Дорнод-Улаанбаатар хоёрын хооронд хүн тээвэрт явдаг юм” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Т.Тунгалагт буцаан олгох, харин шүүгдэгч *******,*******,******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 4500.000 төгрөг /хх 17/-ийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар тус бүр 1500.000 төгрөгийг улсын төсөвт төлөх төлбөртэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч*******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000.000 төгрөгний үнэ бүхий ногоон зүсмийн үнээ 1 толгой, 300.000 төгрөгний үнэ бүхий хар халзан тугал 1 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч *******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс АН 7843585 серийн дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч*******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500.000 төгрөгний үнэ бүхий, 73-85 ДОР улсын дугаартай, Daewoo kalos маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******, овогт*******, овогт******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******,*******,******* нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарын цагдан хоригдсон 204 /хоёр зуун дөрөв/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч *******,*******,******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч*******-ын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч СО-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч*******-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн өвлийн гутал 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******-д, цэнхэр өнгийн бүсийг шүүгдэгч*******-т, хуванцар савыг хохирогч *******д тус тус буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч*******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000.000 төгрөгний үнэ бүхий ногоон зүсмийн үнээ 1 толгой, 300.000 төгрөгний үнэ бүхий хар халзан тугал 1 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч *******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс АН 7843585 серийн дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч*******-н эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500.000 төгрөгний үнэ бүхий, 73-85 ДОР улсын дугаартай, “Daewoo kalos” маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 4500.000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай “Истана” маркийн автомашиныг эзэмшигч Т.Тунгалагт буцаан олгож, уг автомашины үнэ 4500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1500.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******,*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ