| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/03750/И |
| Дугаар | 191/ШШ2025/05381 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05381
2025 06 13 191/ШШ2025/05381
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч******* би,
нэхэмжлэгч-*******,*******,*******, өөрийн байранд байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-*******,*******,******* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо*******,, хотод оршин суух, овогтд холбогдох,
гэрээний үүрэгт,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Готай дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 33,303,770.77 төгрөг, зээлийн хүү 1,457,356.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,283.48 төгрөг, нийт,, төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Гоны нэхэмжилсэн,, төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсье гэжээ /хх-28/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 33,303,770.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,457,356.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,283.48 төгрөг, нийт,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч А.Гт гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-20/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гардан авч /хх-21/, нэхэмжлэлийн шаардлага болох 34,, төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-28/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,893 төгрөгийн тал хувь болох 165,946.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 165,946.5 төгрөгийг, хариуцагчаас 165,946.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Го //-н зээлийн гэрээний үүрэгт шаардсан 34,, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч // нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,893 төгрөгийн тал хувь болох 165,946.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 165,946.5 төгрөгийг, хариуцагчаас 165,946.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ