| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/06147/И |
| Дугаар | 191/ШШ2025/01890 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01890
2025 03 10 191/ШШ2025/01890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот, ******* ХХК /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй
******* ХХК-ийг /РД: / болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал // шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь Жун юань ХХК-тай 2018 оны 08 сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу манай байгууллага нь хариуцагч талын Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах жоншны уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаанд зориулан 5,000,000 юанийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй олгож, хариуцагч тал олборлолтын үйл ажиллагаагаа сайжруулан бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
Дээрх гэрээг хариуцагч талын хүсэлтийн дагуу 2019 оны 12 сарын 22-ны өдөр сунгаж 2023 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл хамтран ажиллахаар тохирсон боловч хариуцагч талын зүгээс 2021 оноос хойш бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоон гэрээний үүргийн зөрчил гаргаад байна.
Уг маргааныг шийдвэрлэх үүднээс хариуцагч талтай холбогдох гэсэн боловч өнөөдрийг хүртэл холбогдож чадахгүй, үйл ажиллагаа явуулж буй байршлыг тогтоож чадахгүй байна.
Маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, тухайн хаяг нь бүртгэлгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 559 дугаар тэмдэглэлийг хүлээн аваад байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жун юань ХХК /РД: / итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд БНХАУ-ын иргэн Фэн Гуанпинг /Feng Guangping/ пасспортын дугаар G43484484/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Жун юань ХХК-ийн гүйцэтгэх захирал т шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Жун юань ХХК-ийн гүйцэтгэх захирал т ******* ХХК-ийн шүүхтэй холбоотой бичиг баримтыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 19-р хороо, Туул ван хотхон, 29-р байр, 149 тоотоор хүлээн авах болно. Утасны дугаар 99034321 гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
2018 оны 08 сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 27335 дугаар бүхий нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Жун юань ХХК-д холбогдох маргаанд Жун юань ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 559 тоот тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 20473 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн /РД: / гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн хаяг, хуулийн этгээдийн болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа зэрэг баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор тус компани болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны 05 сарын 13-ны өдрийн 559 дугаар тэмдэглэлээр Жун юань ХХК-д холбогдох ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Жун юань ХХК-ийн гэх *******, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Цайз зах 108 тоот хаяг тус хороонд байхгүй, Жун юань ХХК-ийн хаяг тодорхой бус үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг баримтлан ажиллагааг дуусгавар болгосон байна.
/ХХ-ийн 15 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 20473 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн /РД: / гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн хаяг, хуулийн этгээдийн болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа зэрэг баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн *******, 5-р хороо, Энх тайваны өргөн чөлөө, Цайз зах 108 тоот хаягаар Жун юань ХХК-д мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байхгүй тухай тодорхойлолтыг харьяалах хорооны засаг дарга нь ирүүлсэн байна.
******* ХХК-ийн /РД: / гүйцэтгэх удирдлага буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Норолхоогийн т /РД:/ болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 4/10447 тоот лавлагаагаар тогтоогдлоо.
Тэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Туул ван хотхон, 29-р байр, 149 тоот хаягаар Жун юань ХХК-тай холбоотой мэдэгдэх хуудсыг хүлээн авах болохоо бичгээр илэрхийлжээ.
/ХХ-ийн 19-21, 27-45 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жун юань ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Норолхоогийн тийн /ИБД: 110185941668/ хаяг тодорхой байх тул тус компанийг болон компанийн гүйцэтгэх захирал, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Жун юань ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Норолхоогийн тийг /ИБД: 110185941668/ эрэн сурвалжлуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН