2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01982

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 191/ШШ2025/01982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД: *******, *******гийн утасны дугаар *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн утасны дугаар / нэхэмжлэлтэй

ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

,,,,, тоот хаягт оршин суух, ЧА87072710 регистрийн дугаартай, Хотгойд овогт аас 121,490 ам доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Гэтэл хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд болох Э.Өлзийбаяр нь ,,,,ны тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн засаг даргын тодорхойлолт ирсэн.

Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад ,,,,ны тоот хаягт бүртгэлтэй талаарх нотлох баримт ирсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх хаяг руу дахин мэдэгдэх хуудас явуулсан боловч мөн л оршин суудаггүй гэх тодорхойлолт ирсэн.

Мөн түүний харилцах 99175309 дугаарын утас руу залгахад дуудаж байгаа атлаа утсаа авахгүй, эсхүл холбогдох боломжгүй гэсэн хариу өгдөг.

Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/22475 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Хотгойд овогт ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл,

1111 УБЭ улсын дугаартай ланд круйзер 200 маркийн авто машины тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, машины гэрэл зураг, ам долларын ханшийн лавлагаа, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/22475 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 02175 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ ын /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 01 сарын 10-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 22475 дугаар захирамжаар Э.Өлзийбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 410,757,069 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Э.Өлзийбаяр ,,,,, тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 11-13 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 02175 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ ын /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай нь Улаанбаатар ,,,, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Э.Өлзийбаярт 2025 оны 02 сарын 20-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүргүүлэхэд тэрээр 2025 оны 02 сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсыг гардан авсан гэх баримт үйлдэгдсэн ба 2025 оны 03 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

ХХ-ийн 17-25 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН