2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02094

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 191/ШШ2025/02094

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ийн /РД: *******, *******ийн утасны дугаар , итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн утасны дугаар / нэхэмжлэлтэй

г /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* болон түүний нөхөр нар нь ярилцаад нэхэмжлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******,,,, тоот хаягт байрлалтай, 43,82 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Y-2204131129 дугаар, гэрчилгээний 001103901 дугаартай орон сууцаа өөрсдийн найз болох Мешел овогтой Ибрайд худалдан борлуулахаар болсон.

Ингээд 2023 оны 04 сарын 26-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч ээр гэрчлүүлэн 0396 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Нийслэлийн тойргийн нотариатч ийн гэрчлэн баталсан 0396 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг талууд тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар бодон тооцож нийт 120,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон.

Тус гэрээний 3.3 дахь хэсэг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссан.-т зааснаар байрны нийт төлбөрийг бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр болсон. Гэвч худалдан авагч нь тухайн үед төлбөрийг огт бүрэн төлөөгүй бөгөөд найз нөхдийн харилцаа холбоотой учир худалдан авагчийн төлбөрийг ойрын хугацаанд даруй шилжүүлнэ, тэрнээсээ өмнө улсын бүртгэлийн гэрчилгээгээ шилжүүлье хэмээн гуйсныг зөвшөөрч улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлийг өөрчилж, д түлхүүрийг шилжүүлэн өгсөн.

Худалдан авагч нь гэрээний 4.2 дахь хэсэг худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний үнэ болох 120,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээдэг. Гэвч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, үндсэн төлбөрөөс нэхэмжлэгчийн 5166592717 тоот дансанд 2023 оны 04 сарын 28-ны өдөр 19,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Мөн бэлнээр 25,000,000 төгрөгийг өгч нийтдээ үндсэн төлбөрөөс 67,000,000 төгрөгийг худалдагч талд төлөөд байна. Ийнхүү 2023 оны 05 сарын 26-ны өдрөөс хойш үлдсэн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч үлдэх 53,000,000 төгрөгийг төлөлгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгчийн нөхөр нь худалдан авагч тай гэрээний асуудлаар харьцаж байсан бөгөөд тогтмол төлбөр мөнгөө төлж барагдуулахыг шаардаж байсан. нь гэрээний үнийн дүнгээс 67,000,000 төгрөгийг төлөхөөс өмнө удахгүй мөнгөтэй болно, тэгээд бүгдэнг нь шилжүүлнэ, төлнө гэж байсан бол гэрээний үнийн дүнгээс 67,000,000 төгрөгийг төлсний дараагаар үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад төлбөр мөнгөө өгөхгүй байсан учир нэхэмжлэгчийн нөхөр худалдан авагч д хандан үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа юм чинь өмнө нь төлсөн 67,000,000 төгрөгөө буцааж ав, манайх ч байраа эргүүлээд авья гэхэд нь гэрээ хийсэн тухайн үеэс өнөөдрийн байрны ханш, мөнгөний ханш ч өөрчлөгдсөн. Төлсөн гээд байгаа 67,000,000 төгрөгөө 75,000,000 төгрөгөөр тооцон эргүүлэн өгч байраа авбал ав гэх тайлбарыг хэлсэн.

Нэхэмжлэгч болон түүний нөхрийн зүгээс хэдий дургүй байсан ч үүнийг хүлээн зөвшөөрч өгөхөөр болсон. Гэвч худалдан авагч нь харилцан тохиролцсон хэлцлээ огт биелүүлээгүй, харин хэсэг хугацааны дараагаар бид тухайн байранд тодорхой хэмжээний засвар хийчихсэн, тийм болохоор 75,000,000 төгрөгөөр өгч чадахгүй,,000,000 төгрөг төлчих, тэгвэл байрыг чинь шилжүүлье гэх шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс мөн л түүний энэ хачирхалтай үйлдлийг хүлээн зөвшөөрч шаардаад буй,000,000 төгрөгийг шилжүүлэхээр болсон. Нэхэмжлэгч талаас ингээд хэлсэн шаардлага болгоныг нь хүлээн зөвшөөрч хоорондоо үүссэн асуудлаа нэг тийш болгохоор болсон боловч худалдан авагч нь өөрийн тавьсан хэлцэл, шаардлагаасаа буцаж хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй, орон сууцыг ч эргүүлэн шилжүүлж өгөхгүй явсаар өдийг хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг худалдан авагчид хангалттай гаргаж өгсөн болно.

Өнөөдрийн байдлаар гэрээний зүйл Улаанбаатар хот, *******,,, 39 байр, тоот хаягт байрлалтай, 43.82 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Y-2204131129 дугаар, гэрчилгээний 001103901 дугаартай орон сууц нь худалдан авагч нь цааш гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байж болзошгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс авсан өгсөн зүйлээ буцаах буюу худалдан авагчийн төлсөн төлбөр мөнгийг буцаан орон сууцаа авах боломжгүй болсон тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр мөнгийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд нь /РД: /-ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул Монгол улсын Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно хэмээн заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.

 

шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь ,,*******ны 104 тоотод оршин суудаг нь үнэн болно. Цаашид энэ хаягийн дагуу шүүхийн ажиллагаанд саадгүй ирэх болно.

Мөн орон нутагт ажилладаг тул 99089718 дугаар дээр байх болно гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 20643 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

2023 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, *******ийн Хаан банк дахь дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32243 дугаар бүхий шүүгчийн захирамжаар н /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд лавлагааг 2024 оны 12 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 20643 дугаар захирамжаар д холбогдох 53,000,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч , 19-р хороо, УБ таун, 83-р байр, 102 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32243 дугаар бүхий шүүгчийн захирамжаар н /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

н хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 12 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Баян-Өлгий, Ногооннуур 6-р баг, Хызылхайын хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Баян-Өлгий, Ногооннуур 6-р баг, Хызылхайын хаягаар д шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр өөрөө 2025 оны 02 сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудсыг гардан авсан байна.

Мөн нь ,,*******ны 104 тоот хаягт оршин сууж байгаа болохоо илэрхийлсэн ба хөдөө орон нутагт ажиллаж байх үед 99089718 дугаарын утсаар түүнтэй холбоо барих талаар шүүхэд мэдэгдэн өөрийн оршин суух хаягийн талаарх Хан-Уул дүүргийнны засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 14-16, 22-29, 34-35 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н /РД: , утасны дугаар 99089718/ оршин суугаа газрын хаяг тодорхой байх тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул г /РД: / эрэн сурвалжлуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН