| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/10445/И |
| Дугаар | 191/ШШ2025/02095 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/02095
2025 03 17 191/ШШ2025/02095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Батсүхийн *******ын /РД: *******, *******ын утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ын утасны дугаар / нэхэмжлэлтэй
г /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар дамжуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох гийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон учир хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Бидний зүгээс өмнө нь дараах байдлаар нэхэмжлэл гаргасан ******* нь тэй 2000 оноос эхлэн дотносон хамт амьдарч эхэлсэн. Тэдний дундаас хүү 2017 оны 12 сарын 17-ны өдөр төрсөн. Тэд 2000 оны 07 сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 01 сарын 20-ны өдөр *******т бүртгэж 110000062 дугаартай гэрчилгээ олгосон.
нь байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хувийн зан байдлын хувьд таарч тохирохгүй болсон тул 2023 оны 12 сараас гэрлэгчид тусдаа амьдарч хүү аавтайгаа амьдарч байгаа. ******* нь БНСУ-д ажиллаж амьдарч байна.
*******, нар нь хамтран амьдарсан цагаасаа эхлэн хамтдаа ажил хөдөлмөр, бизнес эрхэлж байсан ба гийн нэр дээр Баян талын өв нэртэй ХХК байгуулан бичил уурхай эрхэлж байсан.
Гэр бүлийн харилцаа үргэлжилж байх үед буюу 2016 оны 12 сарын 13-ны өдөр гийн нэр дээр Баянзүрх дүүргийн*******, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******,******* тоот хаягт байршилтай, 122 м.кв, 4 өрөө орон сууцыг авч байсан.
нь байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******ын биед нь халдан хэл амаар доромжилж байсан ба Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/10 дугаартай шийтгэврээр хариуцлага хүлээж байсан, гэрлэгчид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн хүмүүжил, зан суртахуун, эхнэр *******ын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр шууд шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган *******, нарын гэрлэлтийг цуцалж, хүү г эх *******ын асрамжид үлдээн, эцэг гээс тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн*******, 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******,******* тоот хаягт байршилтай, 122 м.кв, 4 өрөө орон сууцны нийт үнэ болох 488,000,000 төгрөгөөс хүү , эх ******* нарт ногдох хэсэг болох 325,333,333 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрны 1 м.кв-ын үнэ 4,000,000 төгрөг ба 122 м.кв байр 488,000,000 төгрөг болно. Энэ үнийн дүнгийн эх, хүү хоёрт ногдох хэсэг 325,333,333 төгрөг болж байна.
Иймд хариуцагч гийн оршин суух хаягийг олж тогтоохыг цагдаагимйн байгууллагад даалгаж өгнө үү.
Хариуцагчийн талаарх мэдээлэл: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Өндөрүүд овогт , утасны дугаар 99997304, 98117304 гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* нь иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хүү Олонлог академи бүрэн дунд сургуулийн 2в ангид суралцдаг тухай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 сарын 30-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэл,
Баян талын өв ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******,*******,*******,*******,******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 27305 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/10 дугаар бүхий шийтгэврийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32244 дугаар бүхий шүүгчийн захирамжаар гийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь д холбогдуулан гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 27305 дугаар захирамжаар д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх тухай *******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч *******,*******,*******,*******,******* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32244 дугаар бүхий шүүгчийн захирамжаар гийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
гийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 12 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35а байр, 304 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар д шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд харьяалах хорооны засаг дарга нь түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх лавлагааг ирүүлсэн байна.
/ХХ-ийн 18-19, 24-29, 33-35 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар г /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар г /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ******* дэх болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН