| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0528/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Хохирогч С.Төмөрпүрэв,
Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ө холбогдох 1706 02694 0651 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, охин, 2 зээгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г.Ө /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 745 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн С.Төмөрпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өийн өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Төмөрпүрэвийн өгсөн: “...надад гомдол санал байхгүй, тухайн үед би эхнэртэйгээ муудалцсан. Манай манай гэрт хадам орж ирээд юу болоод байна вэ? гэж асуусан. Тэгэхээр нь би гарлаа, явлаа гэж хэлсэн. Манай хадам явуулахгүй гэсэн. Би хадам ээжийг газар унагаасан нь үнэн ” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Төмөрпүрэвийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хадам ээж намайг галын дэгээгээр нүүр лүү 3 удаа, гар луу 2 удаа цохисон. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаж гэртээ ирээд бичиг баримтаа авья гэхэд хадам ээж би бичиг баримтыг чинь шатаасан гээд намайг гэрээсээ хөөж дахиад хувцас урж намайг маажаад модоор цохисон. Миний биед нуруу, цээж, гар гээд биеийн цээжин хэсгийг бүгдийг маажсан. Эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн зардал гараагүй тиймээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /хх.20-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэнсугарын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бид 2 хэрэлдэж маргалдаад нэлээн ширүүн хэрүүл болж машин тэргээ булаацалдсан. Тэр үед ээж гаднаас орж ирээд намайг өмөөрч нөхөртэй маргалдаад 1 удаа алгадсан. Нөхөр гэрээс гарч машиндаа суугаад хөдлөх үед ээж бариулаас нь барьсан чинь машинаа хөдөлгөөд чирээд байсан чинь ээж төмрөөр цохиод зогсоосон... маргааш нь би ажилдаа явсан хойгуур дахиж ирээд гэрийн хаалга эвдэж ороод гэрээс бичиг баримтаа хайж байхад ээж ороод дахин хэрэлдэж ээжид зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанбаганын өгсөн: “... Өлзийгэрэлийнд орж ирэхэд хүргэнийхээ нуруу хэсэгт гараараа хэд цохисон чинь намайг зод гээд мөрөө өгөөд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11731 дугаартай дүгнэлтэд:
“1. С.Төмөрпүрэвийн биед хүзүү, нуруу, баруун мөр, цээж, баруун шуу, баруун зүүн хацарт зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.49-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 745 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн С.Төмөрпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Төмөрпүрэвийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хадам ээж намайг галын дэгээгээр нүүр лүү 3 удаа, гар луу 2 удаа цохисон. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаж гэртээ ирээд бичиг баримтаа авья гэхэд хадам ээж би бичиг баримтыг чинь шатаасан гээд намайг гэрээсээ хөөж дахиад хувцас урж намайг маажаад модоор цохисон. Миний биед нуруу, цээж, гар гээд биеийн цээжин хэсгийг бүгдийг маажсан. Эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн зардал гараагүй тиймээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /хх.20-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэнсугарын өгсөн: “... Тэр үед ээж гаднаас орж ирээд намайг өмөөрч нөхөртэй маргалдаад 1 удаа алгадсан. Нөхөр гэрээс гарч машиндаа суугаад хөдлөх үед ээж бариулаас нь барьсан чинь машинаа хөдөлгөөд чирээд байсан чинь ээж төмрөөр цохиод зогсоосон... маргааш нь би ажилдаа явсан хойгуур дахиж ирээд гэрийн хаалга эвдэж ороод гэрээс бичиг баримтаа хайж байхад ээж ороод дахин хэрэлдэж ээжид зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанбаганын өгсөн: “... Өлзийгэрэлийнд орж ирэхэд хүргэнийхээ нуруу хэсэгт гараараа хэд цохисон чинь намайг зод гээд мөрөө өгөөд байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11731 дугаартай дүгнэлт /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Өийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.49-50/,
Шүүгдэгч Г.Өийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Г.Өийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Өийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Өийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч С.Төмөрпүрэв нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Өийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Өийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Г.Ө эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Ө оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Г.Ө оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Төмөрпүрэв нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР