2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04645

 

 

 

 

 

 

2025 5 23 191/ШШ2025/04645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Б******* овогт А******* Б******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие  суманд төрсөн. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудаст байгаа ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох гэсэн шалтгаанаар хасагдсан тул дор дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторт туслах ажилчнаар ажиллаж байсан бөгөөд уг контор нь нэр хэлбэрээ өөрчилж Өгөөж хэрэглээний хоршоо болсноор 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус хоршоондоо туслах ажилтнаар ажиллаж басан болно. Гэтэл тухайн үеийн ажил хариуцсан хүмүүс миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ хүнсний захын конторт ажилласан тухай бичилтийг салгаж бичээгүй өгөө хоршооны ажилчнаар нэгтгэн бичсэнээс энэ асуудал үүссэн. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас лавлагаа тушаалын хуулбар авах хүсэлт гаргахад 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 102 тоот хүнсний захын конторт болон өгөөж хэрэглээний хоршооны баримт шилжиж ирээгүй байгаа тул лавлагаа өгөх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторт туслах ажилтнаар, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өгөөж хэрэглээний хоршоонд туслах ажилчнаар тус тус ажилласныг миний хөдөлмөрийн дэвтрийн албан ёсны бичилт болон Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны 59 тоот лавлагаа хамт ажиллаж байсан Д.Э******* Ц.Б*******, Б.Т******* нарын тодорхойлолт зэргийг үндэслэн дээр заасан хугацаанд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч А.Б******* нь 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторт туслах ажилтнаар, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өгөөж хэрэглээний хоршоонд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан А.Б*******ын 254697 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Б.Т*******, Ц.Б*******, Д.Эрдэмбилэг нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж А.Б*******ыг 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторт туслах ажилтнаар, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өгөөж хэрэглээний хоршоонд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай А******* Б*******ыг 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн хүнсний бүтээгдэхүүний захын конторт туслах ажилтнаар, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өгөөж хэрэглээний хоршоонд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ