2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00368

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....тоот хаягт оршин суух ... овогт Ц  /РД:.....-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М РД.../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М нь Нтай 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 35,250,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн 5 сарын хугацаатай зээлж, улмаар нэмж зээлийн хэмжээ 73,390,000 болсон. Зээлдэгч 2023 оны 6 дугаар сар хүртэл зээлийн хүүг төлж байсан боловч улмаар хүүгийн зөрчил, үндсэн зээлийг төлөхгүйгээр хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг төлөөд түүнээс хойш зээлийн үндсэн төлбөр болон хүүг огт төлөөгүй. Нэхэмжлэгч Н нь хариуцагч М-аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 73,390,000 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гарган хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/15373 дугаар захирамжаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлд дурдсан хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол ХД 42 байр 53 тоот хаягт бүртгэлгүй, оршин сууддаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М-ыг олж уулзаж хаяг тогтоож холбогдож чадахгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгчийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн олдохгүй байх тул, хариуцагч М эрэн сурвалжлуулахаа оршин суугаа газрын шүүхэд харьяалалын дагуу хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №184/ШЗ2024/15373 дугаар захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, Мнь Нтай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар шүүхэд хандахад оршин суух хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох тогтоогдсон гэжээ.

 

Мнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон холбогпдох бусад баримтуудаар нотлогджээ.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч Н нь М-ад холбогдуулан маргаантай асуудлаар шүүхэд хандахад ............хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №184/ШЗ2024/15373 тоот захирамжаар тогтоогджээ.

 

Шүүхийн журмаар М-ын оршин суугаа газрын хаягийг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахад мөн ............хаягт оршин суудаг буюу шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд хамаарах хаягт оршин суух бүртгэлтэй, гэх хариу иржээ.

  

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М /РД.../-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Нийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М /РД.../-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М /РД.../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М /РД.../-г / ............хаягаар/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б /утасны дугаар: ......../-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД