2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, .... хороо, .... давхар хаягт оршин байрлах М /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:.../-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:.../-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "М" ХХК нь З ХХК-тай Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Чандманийн төмрийн хүдрийн уурхайд 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх зорилгоор ЗЧМ-М-13/01/2014 дугаартай Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ"-г, мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 20/17 дугаартай Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ"-г тэсэлгээний ажил гүйцэтгэх зорилгоор тус тус байгуулсан. Талуудын хооронд дээр дурдсан гэрээний үүрэгтэй холбоотой болон төлбөрийн хэмжээ зэрэг дээр маргаан байдаггүй бөгөөд 2020 он болон 2021 оны жилийн эцсээр 783,138,464 төгрөгийн өглөгтэйг хүлээн зөвшөөрч тооцооны үлдэгдэлийн баталгааг хамтран үйлдсэн. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗЧМ-М-13/01/2014 дугаартай Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр . нийт 774,950,975.65 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба өнөөдрийн хүртэл тус компанийн хаяг тодорхойгүй байна. "З ХХК нь өнөөдрийг хүртэл дээр дурдсан төлбөрийг төлөөгүй тул "З ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Гүйцэтгэх захирал И эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тооцооны үлдэгдэлийн баталгаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №182/ШЗ2022/12284 дугаар захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. З ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: З ХХК нь М -тай байгуулсан ЗЧМ-М-13/01/2014 дугаартай Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ", 20/17 дугаартай Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргээ тус тус биелүүлээгүй, улмаар шүүхэд тухайн асуудлаар хандахад оршин суух хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №182/ШЗ2022/12284 захирамжаар тогтоогдсон гэж тодорхойлжээ.

 

З ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь М болон Засаг чандмань нарын хооронд үйлдсэн, 783,138,463 төгрөгийн өглөгтэй гэх Тооцооны үлдэгдлийн баталгаа болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч М нь З ХХК-д холбогдуулан маргаантай асуудлаар шүүхэд хандсан боловч, ..........., 1401 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №182/ШЗ2022/12284 захирамжаар нотлогдсон тул эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэх үндэслэл болжээ. .

  

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М -ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК /РД:.../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З ХХК/РД:.../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар З ХХК /РД:.../-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И / ..........., 1401 тоот хаягаар/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгөлдөр /утасны дугаар: 91183081/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД