2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 191/ШШ2025/03537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, У овогт Х.А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Миний бие нь 1993.05.10-ны өдрөөс ........... аймгийн ........... сумын ................................ бага сургуульд галчаар ажилд орсон бөгөөд 1993.09.08-ны өдрөөс галчийн ажлаас чөлөөлөгдөж, тухайн өдрөөс тогоочоор томилогдон 1996.08 дугаар сарыг дуустал ажилласан.

Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ................ дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилд орсон гарсан тушаалын хуулбарыг авч ир гэсэн.

Ингээд ................... аймгийн архивын хэлтсээс тушаалын хуулбараа авах гэсэн боловч тушаалын хуулбар олдоогүй. Харин 1995 болон 1996 онд ажиллаж байсан үеийн Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн лавлагаа гарч ирсэн. ............ аймгийн ............ сумын сургуулийн архивтай холбогдож үзэхэд мөн архивын баримт байхгүй гэсэн хариу өгсөн.

Тэгээд тухайн сургуулийн захиралтай холбогдож тушаал нөхөн гаргуулах тухай хүсэлт өгөхөд боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний бие 1993.05.10-ны өдрөөс 1996.08 дугаар сар хүртэл .......... аймгийн .............. сумын ................................ сургуульд ажиллаж байсан.

Иймд намайг 1993.05.10-ны өдрөөс 1994.12.31-ний өдөр хүртэл ........... аймгийн ............. сумын ............. бригадын бага сургуульд ажиллаж байсан гэдгийг минь тогтоож өгнө үү... гэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4 х/

-.............. аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа /хх-ийн 5 х/

-............. аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хх-ийн 6 х/

-000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8 х/

-0000000000 джгаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 9-12 х/

-0360 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-ийн 13 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

-Тус шүүхийн 2025.01.14-ний өдрийн 191/ШЗ2025/02790 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар ............ аймгийн Архивын тасгаас холбогдох баримтуудыг, 2025.02.10-ны өдрийн 191/ШЗ2025/07454 дугаартай Шүүхийн даалгавар гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар гэрчээр Ш.Б-ыг асуулгаж, гэрчийн мэдүүлгийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс Х.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.

 

Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ ............ аймгийн Архивын тасгийн 2024.06.17-ны өдрийн А/1100 тоот ...1993-1994 оны ............ сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалд холбогдох баримт олдохгүй байна... гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.

 

3. Нэхэмжлэгч Х.А нь 1993.06.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдөр хүртэл ........... аймгийн ............. сумын ................................ сургуульд галч-манаач, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1. Дархан хотын БТМ-н 2 дугаар дунд сургуулиас 1987.09.01-ний өдөр нэхэмжлэгчид олгосон №000000 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995.03.17-ны өдөр ........... аймгийн ........... сумын Нийгмийн даатгалын тасгаас олгосон №0000000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтүүд, гэрч Ш.Б-ны ...Х.А нь ........... аймгийн ........... сумын ............. багийн бага сургуульд галч хийж байсан. Тухайн үед би бага ангийн багш хийж байсан. Манай аав Б.Ш нь манай сургуулийн захирлаар ажиллаж байсан юм. Х.А-ийг хэдэн оны хэдэн сард ажилд орсон, гарсан талаар тодорхой сайн мэдэхгүй..., Х.А нь 1990 оноос өмнө Эрдэнэтэд засал чимэглэл хийж байгаад 1990 онд надтай гэр бүл болоод ............... суманд ирсэн. Тэгээд би сумынхаа сургуульд багшилсан бөгөөд А нь хүний оронд сургуульд байрын багш, цэцэрлэгийн тогооч зэрэг ажлуудыг түр хугацаагаар хийж байсан юм. Түүнээс хойш намайг 1993 онд ......... багийн бага сургуульд багшаар ажилд ороход манай сургуульд галчаар ажилд орсон юм. Х.А бид хоёр 2001 онд ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явсан.... гэх мэдүүлэг,

............ аймгийн Архивын тасгийн 2025.01.30-ны өдрийн А/183 тоот албан бичгийн хавсралт болох ................................ 5 дугаар багийн бага сургуулийн эрхлэгчийн 1993.05.20-ны өдрийн №03 тоот Ажилд авах тухай, ................................ 5 дугаар багийн бага сургуулийн захирлын 1993.09.01-ний өдрийн №1 Багш, ажилчид ажилд авах тухай, 1993.11.08-ны өдрийн №04 тоот Ажлын хуваарь өөрчлөх, ажилчин сэлгэн авах тухай, 1994.03.31-ний өдрийн №03 тоот Тогооч өөрчлөх тухай, 1994.04.01-ний өдрийн №04 тоот Хөдөлмөрийн хуваарьт зарим өөрчлөлт оруулах тухай тушаалууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.

 

4. Харин нэхэмжлэгчийг 1993.05.20-ны өдрөөс эхлэн галч-манаачаар ажиллаж эхэлсэн гэж үзэх боломжгүй. Харин 1993.06.01-ний өдрөөс эхлэн ........... аймгийн ............. сумын ................................ сургуульд галч-манаачаар ажиллаж эхэлсэн байна.

 

Тодруулбал, Шүүхийн журмаар бүрдүүлсэн ............ аймгийн Архивын тасгийн 2025.01.30-ны өдрийн А/183 тоот албан бичгийн хавсралт болох ................................ 5 дугаар багийн бага сургуулийн эрхлэгчийн 1993.05.20-ны өдрийн №03 тоот Ажилд авах тухай тушаалд Сургуулийн галч-манаач өөрийн хүсэлт, ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсантай холбогдуулан, энэ орон тоон дээр Х овогт А-ийг сургуулийн захиргаатай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу 1993.06.01-нээс эхлэн тус сургуулийн галч-манаачаар авч ажиллуулсугай... гэжээ.

 

Иймээс нэхэмжлэгчийн 1993.05.20-ны өдрөөс 1993.06.01-ний өдрийг хүртэл сургуулийн галч-манаачаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэл тогдоогдохгүй байх тул энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин 1993.06.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдөр хүртэл ........... аймгийн ............. сумын ................................ сургуульд галч-манаач, тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

5. Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан У овогт Х.А /РД:00000000/-ийг 1993.06.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдөр хүртэл ........... аймгийн ............. сумын ................................ сургуульд галч-манаач, тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1993.05.20-ны өдрөөс 1993.06.01-ний өдрийг хүртэл тус сургуулийн галч-манаачаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА