| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/07409/И |
| Дугаар | 197/ШШ2025/07202 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07202
2025 05 30 197/ШШ2025/07202
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт байрлах ********* СӨХ /РД:/ ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух, Н.З /ИБД: ******** / холбогдох
Зардлын 190,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,
Хариуцагч Н.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...орон сууцны нэг сарын төлбөр нь 38,100 төгрөгөөр тогтоосон, хариуцагч 2024 оны 11 сараас 2025 оны 03 сарыг дуустал хугацааны 5 сарын зардлыг шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...СӨХ нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс оршин суугчид хохирч байгаа, ээлжит бус хурлыг зарлаж, гүйцэтгэх захирлын асуудлыг хэлэлцэх тус зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Харин нэхэмжлэгч ****** СӨХ-ийн удирдах зөвлөлийн хэдний өдрийн тогтоолоор орон сууцны зардалд 38,100 төгрөг байхыг тогтоосон баримтаа гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Н.З*****-д холбогдох зардлын 190,600 төгрөг гаргуулах тухай ****** СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6,365 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН