| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/03095/И |
| Дугаар | 197/ШШ2025/07204 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07204
2025 05 30 197/ШШ2025/07204
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, Л.Э /РД:****** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, Б.Ц /*******/-т холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 1,661,744.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Э,
хариуцагч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн бусад хохирлыг гаргуулах гэснийг хариуцагч шаардлагын талаар маргах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасантай нийцсэн байх ба нэхэмжлэгч гэрээнд зааснаар хөлс болон гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөлс болон бусад зардлын талаар маргаагүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Г.З******-с гэрээний үүрэгт 1,661,744.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э*****т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 41,538 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,538 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН