| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05837/И |
| Дугаар | 191/ШШ2025/02653 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/02653
2025 03 31 191/ШШ2025/02653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхар, ******* ББСБ ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын утасны дугаар*******5508264, / нэхэмжлэлтэй
ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч 2021 оны 07 сарын 30-ны өдөр ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 2,499,900 төгрөгийг жилийн 42 хувийн зээлийн үндсэн хүү, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлж авсан.
Зээлдэгчид холбогдуулан дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч хаягтаа оршин суудаггүй нь шүүхийн мэдэгдэх хуудас, баг хорооны тодорхойлолт, шуудангийн магадлагаа зэргээр нотлогдож хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 148/ШЗ2023/02469 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчийн оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2022 оны 09 сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 148/ШЗ2023/02469 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 18326 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 07 сарын 22-ны өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь д /РД: / холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 148/ШЗ2023/02469 дугаар захирамжаар д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,485,242.54 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ,,,, тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 18326 дугаар бүхий шүүгчийн захирамжаар ын /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
ын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 07 сарын 22-ны өдрийн лавлагаанд түүнийг , Алтанбулаг,,, Найрамдал 1 гудамж, 55 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
ХХ-ийн 17-19, 25-28 дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ыг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дахь болон ******* дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН