| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0303/э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | Д.ОЮУНГЭРЭЛ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Бямбажаргал, хохирогч Ж.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдиндоржийн Бямбажаргалд холбогдох эрүүгийн “1811008040275” дугаартай, 186/2018/0303/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бишрэлт” зочид буудлын ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Жавхлант Баянхошуу 3 дугаар гудамжны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамдиндоржийн Бямбажаргал /РД:НШ96081019/,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Бямбажаргал нь 2018 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын орчимд иргэн Ж.Жавхлантөгстэй маргалдан улмаар түүнийг зодож, биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, бүсэлхий, 2 тохойн үений зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд :
1.1. Шүүгдэгч Д.Бямбажаргал шүүхэд мэдүүлэхдээ:....Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Ж.Жавхлантөгс шүүхэд мэдүүлэхдээ:....2017 оны 03 дугаар сарын 10-ний орой Д.Бямбажаргалд хамраа хугалуулсан. Хамраа хугалуулчихаад маргааш нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын хугаралттай байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Бямбажаргал руу утсаар ярьж эмнэлэгт үзүүлэхэд хамрын хугаралтай байна гэж хэлэхэд Д.Бямбажаргал гэмтлийн эмнэлэгт ирсэн. Ирэхээр нь би цагдаагийн байгууллагаар явахгүй харин чи миний эмчлүүлэх мөнгийг өгчих гэж хэлэхэд Д.Бямбажаргал ямар ч мөнгөгүй ирсэн харин надад таньдаг эмч байгаа тэр эмчээр би хагалгаанд оруулаад өгье гэж хэлсэн. Харин би тэрнээс нь татгалзсан. Маргааш нь уулзаад Д.Бямбажаргалд дахин хэлсэн эмчилгээний зардал 400.000 төгрөг болох юм байна чи тэр мөнгийг өгчих гэхэд Д.Бямбажаргал надад мөнгө байхгүй. Чи өгдөг газар нь өг гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан гэв.
Хоёр. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Жавхлантөгсийн:..2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Тэнгис” кино театрын хажууд байдаг нийтийн караокед эхнэрийнхээ найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэх гээд явсныг нь хүлээнгээ дуу дуулаад сууж байсан юм. Тэгээд надруу манай эхнэрийн найзын нөхөр Зоригоо гэх залуу надруу залгаад хаана байна гэж асуухаар нь байгаа газраа хэлэхэд над дээр хүрээд ирсэн. Тэгээд 3 шил пиво уусан байсан ба тамхи татах гээд гадагшаа гарахад манай эхнэр гадаа зогсож байсан ба бид 2 гэнэт тааралдсан учир гайхаад юу хийж байгаа талаар нь асуухад манай эхнэр ажлынхан харин ойрхон газар караокед орий гээд ийшээ орсон юм гэж хэлсэн. Тэгээд би тамхиа татчихаад буцаад караоке доо ороод 1 цаг орчим болоод тэндээсээ гарахад манай эхнэр ажлынхаа найзуудтай бөөнөөрөө зогсож байсан ба Зоригоо бид хоёрыг хамт сууя бөөнөөрөө нэг караокед сууя гээд байхаар нь зөвшөөрөөд тэд нарын сууж байсан караокены өрөө рүү орсон. Тэгээд тэнд хамт байсан хүмүүс нэг нэгээрээ явцгаагаад тэнд Зоригоо Цээгий Бумаа Сосороо, Болороо, Бямбаа бид нар үлдсэн байсан. тэгээд байж байхад 180,000 төгрөгний тооцоо гарсан байсан ба тэр хэд бүгдээрээ ямар ч мөнгөгүй байсан. тэгээд зөөгч тооцоогоо нэхээд байхаар нь за за тэгвэл би утсаа барьцаанд тавий та нар буцаагаад аваад өгөөрэй гэсэн чинь эхнэр уурлаад юу гэж чиний утсыг тавиулдаг юм бэ гэсэн. Тэгэхэд Сосороо гэх охин нь манай эхнэр лүү чи тэгвэл нөхөрөө аваад зайл гэсэн тэгэхэд манай эхнэр өөдөөс нь хуц солиор гээд хэрэлдсэн ба тэр үед Сосороогийн нөхөр Зоригоо манай эхнэр лүү ундааны сав шидээд чи муу халтар охин юу гээд байгаа юм гэсэн. Тэгээд би чи болиоч гэсэн чинь миний үгийг авахгүй манай эхнэр лүү дайраад байсан, тэгсэн Зоригоо намайг гаръя гэсэн тэгэхээр нь би дагаж гараад Зоригоотой хамт юм яриад зогсож байхад Бямбаа гэх тэдний ажлын залуу гэнэт дундуур орж ирээд чи юу гээд байгаа юм гэхээр нь би юу гэсэн юм яасан юм гэсэн чинь миний цээжрүү 2 гараараа түлхээд арчаагүй банди гэж хэлээд түлхсэн ба бид 2 хоорондоо зодолдсон тэгээд би өөдөөс нь дайрсан чинь миний шанааруу цохисон тэгээд газар унаад зодолдсон ба Бямбаа миний дээр гараад мөргөөд цохиод шанаадаад байсан тэр үед манай эхнэр ирээд салгасан ба Бямбаа нь за за хоёулаа болъё учраа олоод ярилцъя гэхээр нь за за гээд газраас босоод 10 орчим алхам газар юм яриад явж байтал Бямбаа нь гэнэт намайг татаж ирээд хамар луу мөргөчихсөн юм. Тэгээд миний хамарнаас нил цус гарсан ба би Бямбаагийн араас гүйсэн чинь цаашаагаа зугтаагаад яваад өгсөн. Тэгээд тэр үед цаг үүрийн 04 цаг болж байсан учир би шууд гэрлүүгээ явсан тэгээд өглөө 10-11 цагийн үед гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хамар хугарчихсан байна гэж эмч хэлэхээр нь би Бямбаатай утсаар яриад миний хамар хугарчихсан байна яах вэ гэж хэлсэн чинь би өөрөө чамтай уулзаж харж байж болно гэсэн тэгэхээр нь би за тэгье маргааш өглөө 10 цаг гэмтлийн эмнэлэг дээр уулзъя гээд тохирсон байсан тэгэхэд бүр 14 цаг болж байхад ирсэн тэгээд ирснээ юу ч болоогүй юм шиг инээгээд байсан тэгэхэд нь би за миний хамар хугарсан байна чи эмнэлэг рүү ороод миний зургийг харчих би одоо хамраа эмчлүүлмээр байна яах вэ эмчилгээний төлбөр авах саналтай байгаагаа мөн энэ талаар цагдаа сэргийлэх гээд яваад яах вэ адилхан залуу хүмүүс байна гээд эвтэйхэн хэлэхэд ерөөсөө тоож байгаа шинжгүй байсан тэгэхээр нь би ядаж толгойны зураг авахуулах эсхүл өвдөлт намдаах эм аваад өг гэхэд ямар ч мөнгө байхгүй гээд байсан би Ганзориг гэдэг эмчид би үзүүлээд өгье гэсэн тэгэхээр нь би үгүй өөр эмчид үзүүлнэ гээд бид нар хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тэгсэн намайг зодсон талаараа хүмүүст бахдалтай яриад явж байгаа гэдгийг нь сонсоод гомдоод цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 9-10/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхсувдын:....2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилтай байсан ба орой 22 цагийн үед ажлаа тарчихаад манай 2 ажилтны төрсөн өдөр нь болоод дуудаад байхаар нь нэг тогоочийн хамт очсон. Тэгээд төрсөн өдрийн эзэн Сосороо, Цээгий гэх 2 охин бас манай ажилчид бөөнөөрөө Тэнгис кино театрын хажууд байдаг “Ану” гэдэг караокед цуглаад байцгааж байсан. Тэгээд караокены гадаа Сосороо, Болороо 2-ын нөхрүүд ирчихсэн эхнэрүүдээ хүлээгээд байж байна гэхээр би гараад тэр 2 залуу болох Жавхлантөгс, Зоригоо 2 дээр очоод та 2 орж ирээд бид нартай хамт суу гэсэн тэгсэн манай эхнэрүүд бид нарт тэгэж хэлээгүй шүү дээ гэхээр нь би ороод суучихаа гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй манай найз ирээд би Туяа, Дөкө бид 3 түрүүлээд явсан ба бид нарыг явснаас хойш зодоон болсон байсан. гэхдээ бид нарыг явахаас өмнө Болороогийн нөхөр Жавхаа гэх залуу нилээн агсараад бид нарлуу дайраад агсараад байсан ба Болороог яваа гээд хэлэхэд эхнэр нь өөрөө явахгүй гээд байгаад байсан гэсэн. Тэгээд нөхөр нь агсараад уур амьсгал онцгүй болгоод байхаар нь бид нар яваад өгсөн ба бид нарыг явсаны дараа бас агсараад байхаар нь манай ажлын Бямбаа тэвчихгүй 3 удаа мөргөсөн гэсэн. Дараа нь надаа хэлэхдээ би зөндөө удаан тэвчсэн 2-3 цаг тэвчсэн. Агсараад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь 3 удаа мөргөчихсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх 18-19/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Болор-Эрдэнийн:...2018 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын11-нд шилжих шөнө манай ангийн 2 охин болох Сосорбарам, Цээгий 2-ийн төрсөн өдөр болоод ажлынхантайгаа Тэнгис кино театрын хажууд байдаг нэг караокед сууж байсан. Тэгсэн Сосорбарамын нөхөр Зоригоо манай нөхөр Жавхаа 2 хамт бид нарын сууж байсан газрын хажууд өөр караокед сууж байсан тэгээд би гадаа тамхи татах гээд гарахад гадаа манай нөхөр нэг согтуу хүнийг босгох гээд зогсож байсан тэгэхээр нь би нөхрийгөө юу хийгээд явж байгаа талаар нь асуугаад уулзсан юм тэгсэн Зоригоотой хамт сууж байна гэж хэлсэн ба намайг тартал хүлээгээд байж байя гэсэн. Тэгээд 00 цаг болоод би явах гэтэл ажлынхан намайг явуулахгүй байсан ба би нөхөртэйгээ тухайн үед бага зэрэг маргалдсан байсан учир ажлынхантайгаа баймаар санагдсан юм. Тэгээд манай ажлынхан Жавхааг чи ороод бид нартай хамт суу гээд Зоригоо Жавхаа хоёрыг оруулж ирээд бид нартай хамт суух гээд орж ирэхэд нь манай ажлынхан зөрөөд гараад явцгаасан. Тэгээд яагаад яваад өгвөө гээд асуухад ажлынхан тооцоогоо хийхгүй тараад явцгаасан ба караоке дотор Сосроо, Зоригоо, Цээгийн Бямбаа Бумбаяр мөн Жавхаа бид хэд үлдсэн ба манай ажлынхан тооцооны мөнгө байхгүй гээд сууцгаагаад байхаар нь манай нөхөр Жавхаа утсаа барьцаанд тавьчихая гэхээр нь би уурлаад утсыг нь тавиулахгүй гээд хэлсэн чинь Сосороо нь намайг тэгвэл нөхрийгөө аваад зайл гэж хэлсэн тэгээд тэрнээс болоод маргаан үүссэн ба Сосороогийн нөхөр Зоригоо надруу усны сав аваад шидсэн ба Жавхаа уурлаад Зоригоог аваад 00 өрөөлүү орсон ба араас нь Бямбаа орсон тэгээд удалгүй гурвуулаа учраа олчихлоо гээд гараад ирсэн тэгсэн гарч ирчихээд буцаад тэр 3 гадаа гараад уулзацгаасан тэгэхээр нь би дагаад гарсан тэгэхэд Зоригоо намайг чи орж бай Жавхаа чамайг хараад бүр оодроод байна гэж хэлээд намайг дагуулаад жоохон зайтай явсан ба би холоос хараад зогсож байсан чинь Бямбаа Жавхаатай юм ярьж зогсож байснаа шууд татаж ирээд мөргөчихсөн. Тэгээд би гүйгээд очиход хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Жавхаа уурлаад зүгээр байж байхад намайг мөргөчихлөө гэж байсан. Тэгээд араас нь очоод тэр 2 барилцаж аваад зодолдсон ба би Зоригоогийн дундуур нь орж салгасан чинь Бямбаа нь зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх 20-21/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сосорбарамын:....2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний болон манай ажлын Чулуунцэцэг бид 2-ын төрсөн өдөр болоод ажлын хамт олонтойгоо Тэнгис кино театрын хажууд байдаг Ану гээд паабруу орсон юм. Тэгээд ууж идээд сууцгааж байхад манай ажлын хүүхэн Болороо гадагшаа гарах гэхээр нь хаачих гэж байгаа талаар нь асуухад манай нөхөр доод талын караокед сууж байгаа гэхээр нь би хамт гарсан чинь Болороогийн нөхөр Жавхлантөгс манай нөхөр Зоригоо 2 бид нарын сууж байсан караокены доод талын караоке дотор сууж байсан тэгээд би нөхрийгөө юу хийж яваа юм бэ гээд асуусан чинь Жавхаа намайг дуудсан юмаа ганц нэг пиво уугаад сууж байна гэхээр нь за за гээд би дээшээ ажлынханруугаа орсон юм. Тэгээд нэг мэдэхэд гадаа шуугилдаад байхаар нь гараад очиход Жавхаа манай ажлын Сувдаа Туяа нартай хэрэлдээд байж байсан тэгээд эхнэрээ аваад явна гээд хэрэлдээд байсан тэгэхэд нь бид нар эхнэрээ аваад яваа л гэж бид нар бүгд хэлсэн эхнэр нь өөрөө явахгүй гээд байсан тэгээд л би буцаад дотогшоо яваад орсон юм. Тэгсэн манай ажлын нийлдэг 5 хүнээс бусад нь яваад өгсөн ба дотор Бямбаа, Болороо, Чулуунцэцэг, Бумбаяр, бид 5 үлдсэн. Тэгээд бид нар дээр нэмэгдээд манай нөхөр Зоригоо Болороогийн нөхөр Жавхаа нар байсан. Тэгээд би Болороотой жижиг зүйлээс болж маргалдаад хэрүүл хийсэн чинь манай нөхөр намайг өмөөрөөд Болороог Жавхаа өмөөрөөд хэрүүл болсон ба Жавхаа Бямбаа Зоригоо 3 гарч учраа олно гээд гараад явсан ба удалгүй бид нар араас нь гарсан ба би гараад харахад Жавхаагийн хамарнаас цус гарсан байсан тэгээд яасан юм гээд нөхрөөсөө асуухад Жавхаа Бямбааруу чулуу шидсэн тэгээд би Бямбааг барьсан чинь намайг тавьчих би өөрөө учраа олъё гэж хэлэхээр нь гарнаас тавьсан чинь тэр 2 зодолдоод Жавхаагийн хамарнаас цус гарсан байсан. тэгээд л бид ерөнхийдөө тарцгаасан гэх мэдүүлэг. /хх 22-23/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3624 тоот актын:
1. Д.Бямбажаргалын биед баруун өвдөгний цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй.
4. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-27/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3616 тоот актын:
1. Ж.Жавхлантөгсийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн, бүсэлхий, 2 тохойн үеийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-05/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 09-10/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 12-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3624,3616 дугаар дүгнэлт /хх 27-28/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Д.Бямбажаргал нь 2018 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд иргэн Ж.Жавхлантөгстэй маргалдан улмаар түүнийг зодож, биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, бүсэлхий, 2 тохойн үений зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Жавхлантөгс, гэрч Д.Мөнхсувд, Г.Болор-Эрдэнэ, Д.Сосорбарам нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3616 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бямбажаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.Жавхлантөгс нь эмчилгээний зардалд 1250000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 108000 төгрөгний баримт байх тул шүүгдэгч Д.Бямбажаргалаас 108000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жавхлантөгст олгож, харин хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдиндоржийн Бямбажаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргал нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалаас 108000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жавхлантөгст олгосугай.
6. Хохирогч Ж.Жавхлантөгс нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Д.Бямбажаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбажаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдиндоржийн Бямбажаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргал нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбажаргалаас 108000 /нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жавхлантөгст олгосугай.
6. Хохирогч Ж.Жавхлантөгс нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Д.Бямбажаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбажаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ