| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/05034/И |
| Дугаар | 197/ШШ2025/07376 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/07376
2025 06 03 197/ШШ2025/07376
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт байрлах, ******** ББСБ ХХК /РД:**********/-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоот хаягт оршин суух, Б.Б /РД:КЮ95092913/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 628,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хариуцагч Б.Б****** нь **** ББСБ ХХК-тай 2021.09.04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 2022.07.20-ны өдөр 210,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 210,000 төгрөг, хүү 333,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,532 төгрөг, нийт 621,082 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.
Мөн хуульд зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагчийн хүү төлөхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагч 2025.05.29-ний өдөр өөрөө хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Б-с зээлийн гэрээний үүрэгт 628,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** капитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19,508 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 19,508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН