| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 101/2024/06406/И |
| Дугаар | 191/ШШ2025/00575 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... хороо, ...гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт ..../РД:..../-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан хотын нэгдсэн эмнэлэгт 1989 онд мэс заслын тасагт асрагчаар ажилд орж, улмаар 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл 1989 онд ажилд орох тушаал дээр Т гэх байтал Т гэж ташаа тэмдэглэж алдаа гаргасан байна. Иймд тус байгууллагад ажиллаж байсан нийт цалингийн хавсралтийг гаргуулж хавсаргасан байгаа тул намайг Дархан хотын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийн баримт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал, цалингийн нэрийн карт, цалингийн тооцоолол, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, итгэмжлэл, фото зураг,зэрэг баримтууд авагдсан байна.
Шүүгчийн захирамжаар: Оршин суугаа газрын лавлагаа, Дархан-Уул аймгийн архивын тасгаас Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох
баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Т нь Дархан хотын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.
4. Нэхэмжлэгч Т нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн асрагчаар ажиллаж эхэлсэн болох нь дараах байдлаар тогтоогдсон гэж үзэв.
5. Ажилд авах тухай Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №122 дугаартай тушаалын Нэг гэсэн хэсэгт ...мэс заслын тасагт Т ийг 7 дугаар сарын 18-наас асрагчаар ....ажиллуулсугай гэж, мөн тушаалын Хоёр гэсэн хэсэгт ...Т ...нарыг 300 төгрөгөөр.. цалинжуулахыг ерөнхий нябо/Нямдорж/-д зөвшөөрсүгэй гэж бичигджээ.
6. Дээр дурдсан №122 дугаартай тушаалд Т гэж нэхэмжлэгчийн эцгийн нэр нь бодит байдлаас зөрүүтэй бичигдсэн байх боловч тухайн этгээд нь нэхэмжлэгч Т мөн болох нь холбогдох нотлох баримт болох цалингийн нэрийн карт, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрээр тогтоогдсон гэж үзэв.
а/ Тодруулбал, Т гэх нэртэй Цалингийн картад түүнийг ажилд томилсон 7 дугаар сарын 18-ны өдөр болон асрагч албан тушаалын талаар бичигджээ. Мөн тухайн ажилд томилогдсон 7 дугаар сард 12 хоног ажиллаж, түүнд ногдох 158,88 төгрөгийн цалин олгосон болохыг тэмдэглэжээ. /хх-6/
б/ Улмаар, 1989 оны 8-12 дугаар саруудад Т нь ажилд томилсон тушаалд заагдсаны дагуу сар бүр 300 төгрөгийн цалин, хөлс авсан болох нь 1989 оны цалингийн картад бичигдсэн байх тул Ажилд авах тухай Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №122 тушаалд Т-ийн нэрийг Т гэж ташаа бичсэн болох нь нотлогдсон гэж дүгнэв. /хх-5-9/
7. Иймд нэхэмжлэгч Т ийн эцгийн нэрийг ажилд томилох тушаалд ташаа бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлтэй юм.
8. Нэхэмжлэгч Т нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №122 дугаартай тушаалаар Мэс заслын тасагт асрагчаар томилогдон, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллажээ.
9. Ийнхүү ажиллаж байсан болох нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №122 тушаал, 1989 оноос 1991 оны хооронд бичигдсэн Т нэртэй цалингийн нэрийн карт, Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №Б/215 дугаартай тушаал зэрэг баримтуудаар нотлогджээ.
а/ Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай Дархан хотын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №Б/215 дугаартай тушаалын Хоёр гэсэн хэсэгт өөрийн хүсэлтийг нь үндэслэн...мэс заслын тасгийн асрагч Тийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс .... тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгч нь 1989.07.18-ны өдрөөс 1991.08.31-нй өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсан нь бодитой гэж дүгнэгдэх үндэслэл болжээ.
10. Харин нэхэмжлэгч Т нь 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг тогтоолгох шаардлага гаргасан боловч хэрэгт цугларсан баримт, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр баримтаар энэхүү хугацаанд тус байгууллагад ажилласан болох нь нотлогдоогүй байна.
11. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Т нь 1989.07.18-ны өдрөөс 1991.08.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
12. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд эцгийн нэрийг нь Пилжээ гэж буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүний ажилласан жилийг тогтоох шаардлагын үндэслэл болсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
13. Дээр дурдсан үндэслэлээр Т нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт асрагчаар 1989.07.18-ны өдрөөс 1991.08.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6 дахь заалтыг баримтлан Яовогт Т/РД:...../ нь Дархан хотын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох
бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД