| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/07211/И |
| Дугаар | 191/ШШ2025/02658 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/02658
2025 03 31 191/ШШ2025/02658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот, ******* ХХК-ийн /РД: *******, утасны дугаар *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны дугаар / нэхэмжлэлтэй
/РД: /, /рд:/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Жал ургийн овгийн , Урианхад овгийн нар нь 2022 оны 04 сарын 14-ний өдөр *******-ын Налайх салбараас 10925468 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан.
Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч Ц.Ягаанцэцэг, З.Ганбаатар нар нь үндсэн зээл 1,576,664.42 төгрөг, зээлийн хүү 391,565.21 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 1,975,229.63 төгрөгийн төлбөртэй байна.
Хариуцагч Ц.Ягаанцэцэг, З.Ганбаатар ,,, тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/ШЗ2024/00429 тоот захирамж гарсан тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, салбарын гэрчилгээний хуулбар,
2022 оны 04 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 429 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 23714 дугаар бүхий шүүгчийн захирамжаар /РД: /, /рд:/ нарын оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 09 сарын 24-ний өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь /РД: /, /рд:/ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 429 дугаар захирамжаар Ц.Ягаанцэцэг, З.Ганбаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,975,229.63 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нар ,, Шинэ Налайх тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
2024 оны 09 сарын 23-ны өдрийн 23714 дугаар бүхий шүүгчийн захирамжаар /РД: /, /рд:/ нарын оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 09 сарын 24-ний өдөр лавлагааг ирүүлжээ.
Ц.Ягаанцэцэгийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 09 сарын 24-ний өдрийн лавлагаанд түүнийг Хэнтий, Жаргалтхаан 3-р баг, Баян-Эрдэнэ хаягт,
З.Ганбаатарын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 09 сарын 24-ний өдрийн лавлагаанд түүнийг Улаанбаатар Налайх, Шинэ Налайх 4-р байр, 46 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн дээрх хаягаар Ц.Ягаанцэцэгт шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд харьяалах засаг нь түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна.
ХХ-ийн 16-22, 28-32 дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /РД: /, /рд:/ нарын оршин суугаа хаяг тодорхой бус байх тул тэднийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар /РД: /, /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар /РД: /, /РД:/ нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН