2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04642

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах Голомт банк ХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогтой М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.М******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ3215148344 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 30,000,000.00 (Гучин сая) төгрөгийн зээлийг жилийн 19.8 (Арван ес аравны найм) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. О.М******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ-R001174450-2024/05/10 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 4,200,000.00 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч О.М******* нь ЗГ3215148344 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 133 хоног, ЗГ-R001174450-2024/05/10 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 123 хоног тус тус хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 33,452,233.19 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. О.М******* Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ИХАШТШ-д нэхэмжилсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ИХАШТШ-с шүүгчийн 192/ШЗ2025/12558 дугаар бүхий захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул О.М*******-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогтой М******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогтой М*******т холбогдуулан гэрээний үүрэгт 33,452,233.19 төгрөгийг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/12558 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.М******* нь  тоотод оршин суудаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогтой М*******ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай О******* овогтой М******* нь дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай О******* овогтой М******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай О******* овогтой М******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Б.Х******* /*******/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ