| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/06565/И |
| Дугаар | 197/ШШ2025/07537 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/07537
2025 06 06 197/ШШ2025/07537
Нэхэмжлэгч: ******* тоот хаягтай, З.С /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* /РД:******/-т холбогдох,
2024.11.22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хөрөнгийг битүүмжлэх хураах тогтоолгүй, үнийн санал авахгүй, өмчлөгчид мэдэгдээгүй худалдан борлуулсан 2 дах дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж, Хариуцагч татгалзлын үндэслэлээ...төлбөр төлөгчийн 80661100 утсаар мэдэгдсэн, нийтийн хэвлэлээр зарласан, ажиллагааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.18-ны 183/ШШ2020/01322 дугаар шийдвэрээр хариуцагч З.С 21,825,000 төгрөг, Г.Т 21,825,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхзаяад олгохоор шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүхийн шүүгчийн 2022.04.08-ны 183/ШЗ2022/06442 тоот албадан гүйцэтгэх захирамж болон шүүхийн 2022.04.18-ны 183/ГХ2022/00604 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022.04.19-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөлд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заажээ.
Дээрх ажиллагааны явцад төлбөр төлөгч З.С өмчлөлийн ********* тоот хаягт байрлах, 18 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204094221 дугаарт бүртгэгдсэн, авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024.01.30-ны тогтоолоор битүүмжилж, 2024.05.13-ны тогтоолоор хурааж, 2024.05.15-нд үнийн санал авч, 2024.05.27-ны шинжээч томилж, 2024.06.11-нд үнэлгээний тайлан гарсан, 2024.06.13-нд талуудад мэдэгдсэн, 2024.10.08-ны тогтоолоор анхны дуудлага худалдаа зарласан байна. Иймд энэхүү ажиллагааны талаар гаргасан шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.
2024.11.05-ны 2/01 тоот тогтоолоор хоёр дах дуудлага худалдааг 2024.11.22-ны өдөр явуулахаар зарласан байх ба төлбөр төлөгч З.С, Г.Т нарт 2024.11.20-ны өдрийн 4-180/26768 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь 2024.11.20-ны өдөр төлбөр төлөгч З.С***** түүний 806611000 дугаарын утсаар хоёр дах дуудлага худалдаа -ны явуулах тогтоолыг мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байх ба тэмдэглэлд төлбөр төлөгч нь за ойлголоо, очиж амжихгүй яваад байна, өнөөдөр очиж авна гэж тусгагджээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилготой тэмдэглэл үйлдэнэ гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тухай төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь дээрх тэмдэглэл, мэдэгдлээр тогтоогдож байна. Иймд 2024.11.22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024.11.22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч З.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН