| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/00422/И |
| Дугаар | 191/ШШ2025/02887 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02887
2025 04 07 191/ШШ2025/02887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Эрдэнэчимэгийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
*******ийг /РД: / сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай аав Мягмарсүрэнгийн Баатар нь 1959 онд төрсөн, ээж Жамсранжавыэ Эрдэнчимэг 1960 онд төрсөн, энэ хоёр маань 1978 онд гэр бүл болоод 1985 онд гэр бүлээ батлуулж, 30 жил хамт амьдраад 3 хүү төрүүлж өсгөсөн.
Том хүү ******* би 1980 оны 10 сарын 29, дүү Э.Алтанбаатар 1982 оны 08 сарын 10, бага дүү Э.Алтантулга 1985 онд төрсөн. Э.Алтантулга маань 1999 онд нас барсан.
Аав 2004 онд өвчний улмаас нас барсан. Аав, ээж, хоёр ,, тоотод амьдардаг байсан.
Манай ээж ******* 2008 оны 06 сарын 20-ны өдөр намайг хөдөө ажилд явсан хойгуур гэрээсээ явж, сураггүй болсон. Гарч явахдаа 42 настай байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 2 удаа өргөдөл өгөөд эрэн сурвалжлуулсан ба үүнээс хойш 16 жил болж байна.
Аав Мягмарсүрэнгийн Баатарын нэр дээр т газар байдаг ба газрын гэрчилгээг би өөрийнхөө нэр дээр болгох гэсэн чинь газрын алба эхнэр нь болох *******т шилжүүлнэ гэсэн. Гэтэл ээж маань сураггүй алга болоод 16 жил болж байна.
Иймд ээж болох *******ийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн хаягийн талаарх Хан-Уул дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт,
дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 26л-2а/2665 тоот, ******* ,, тоот хаягт оршин сууж байсан тухай тодорхойлолт,
М.Хорлоо, Ж.Оюунцэцэг нарын иргэний үнэмлэхний хуулбар болон тодорхойлолтууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2025 оны 01 сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/04890 дугаар шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас ******* /РД: / Монгол Улсын хилээр гарсан болон орсон эсэх талаарх,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ******* /РД: / хорих ял эдэлж байсан эсэх, хорих ял эдэлж байгаа эсэх талаарх,
дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс *******ийг /РД: / 2008 оны 06 сард сураггүй алга болсон /хэрэг бүртгэлтийн 201100118 дугаартай хэрэг/ гэх өргөдөлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа эсэхтэй холбоотой баримт,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******ийн /РД: / өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, үүнтэй холбоотой баримтууд, *******ийн төрсний лавлагаа, төрөл садангийн лавлагаа,
Авто тээврийн үндэсний төвөөс ******* /РД: /-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэх, үүнтэй холбоотой баримтууд, Арилжааны банкуудаас ******* /РД: / данс эзэмшдэг эсэх, 2008 оны 06 сараас хойш хугацаанд уг дансуудад гүйлгээ хийгдсэн эсэх зэрэг нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
2025 оны 03 сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/14634 дугаар шүүгчийн захирамжаар Мягмарсүрэнгийн Хорлоо, Жамсранжавын Оюунцэцэг, Эрдэнэчимэгийн Алтанбаатар нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн ба Э.Алтанбаатар нь хөдөө орон нутагт ажил эрхэлж байгаа шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрдэнэчимэгийн ******* нь ******* /РД: /-ийг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Даржаагийн Жамсаранжав, Жадамбын Бүжин нарын гэр бүлд 1960 оны 09 сарын 25-ны өдөр охин Рэднэчимиг /******* РД: / төрсөн нь, мөн тэрээр 1990 оны 10 сарын 29-ний өдөр хүү Эрдэнэчимэгийн *******, 1982 оны 08 сарын 10-ны өдөр хүү Эрдэнэчимэгийн Алтанбаатар, 1985 оны 01 сарын 15-ны өдөр хүү Баатарын Тулга нарыг төрүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 4/1935 тоот лавлагаа, төрөгсдийн анкет, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн лавлагаанууд, зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 7-8, 37-53 дугаар тал/
Даржаагийн Жамсранжав нь /РД: ХН35070119/ нь 1993 оны 03 сарын 28-ны өдөр нас барсныг 1993 оны 03 сарын 30-ны өдөр, Жадамбын Бүжин /РД: ХН40061607/ 2021 оны 10 сарын 23-ны өдөр нас барсныг 2021 оны 10 сарын 25-ны өдөр, Мягмарсүрэнгийн Баатар /РД: ХН59052911/ 2004 оны 06 сарын 30-ны өдөр нас барсныг 2004 оны 07 сарын 01-ний өдөр, Баатарын Тулга /РД: ХН85011515/ 1999 оны 09 сарын 09-ний өдөр нас барсныг 1999 оны 06 сарын 10-ны өдөр тус тус нас барсныг бүртгэх бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн лавлагаануудад тусгагджээ.
/ХХ-ийн 37-53 дугаар тал/
Мягмарсүрэнгийн Хорлоо /РД: ШД57052909/ 2025 оны 04 сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
нь миний төрсөн дүү. Эхээс гурвуулаа. Хоёр нь нас барсан. нас бараад 20 гаруй жил болж байна. ******* алга болоод 18-19 жил болж байна. 2005 оны хавар нэг залуутай орж ирээд хөдөө явах гэж байгаа гэсэн. Тэрнээс хойш хараагүй. ... гэжээ.
Жамсранжавын Оюунцэцэг /РД: ЧТ63062505/ 2025 оны 04 сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
******* миний төрсөн эгч. Бид эцэг, эхээс наймуулаа. ... 2006 оны зун уулзаад тэрнээс хойш уулзаагүй. ... Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөхөд 2021 оны зун цогцос таниулахад эгч маань байгаагүй. Эгч маань гар дээрээ Э гэсэн шивээстэй. Би хүү Э.Алтанбаатарынх нь хамт цагдаа дээр очсон. Гарных нь шивээс байхгүй байна, биш гэж хэлсэн. ... Бид их хайсан гэжээ.
, тоот оршин суугаа газраасаа сураггүй алга болсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эрэн сурвалжилж байгаа болох нь дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 26л-2а/2665 тоот, 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 30л-2а/504 тоот тодорхойлолтууд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 5, 32-35 дугаар тал/
Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 01 сарын 31-ний өдрийн 2-3в/1009 тоот лавлагаанд Иргэн ******* /РД: / 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй байна ... гэжээ.
/ХХ-ийн 30 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 02-03/324 тоот лавлагаанд ******* /РД: / 2025 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар 2016 оноос үүсгэн ашиглаж буй хоригдогсдын бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэгдээгүй байна гэсэн байна.
/ХХ-ийн 31 дүгээр тул/
*******ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 5/1889 тоот, мөн түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй нь Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 287 тоот тодорхойлолтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 36, 54 дүгээр тал/
Мөн тэрээр арилжааны банкуудад данс эзэмшдэггүй болох нь холбогдох банкуудын лавлагаагаар тогтоогдсон ба ******* нь Төрийн банкинд 105000265059 тоот данс эзэмшдэг бөгөөд уг данснаас 2011 оны 10 сарын 17-ны өдөр 104,650 төгрөг, 2011 оны 12 сарын 22-ны өдөр 41,300 төгрөг, 2012 оны 04 сарын 11-ний өдөр 50 төгрөг, 84,150 төгрөг, 150 төгрөгийн зарлага тус тус гарсан бөгөөд уг хугацаанаас хойш тухайн дансанд ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна.
/ХХ-ийн 55-67 дугаар тал/
Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно гэж заасны дагуу *******ийг /РД: , Жамсаранжавын Рэднэчимиг/ сураггүй алга болсонд тооцох үндэслэлтэй.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн байгаа газар нь тогтоогдсон, тухайн этгээд эргэж ирсэн тохиолдолд шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно гэж заасан болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар *******ийг /РД: , Жамсаранжавын Рэднэчимиг/ сураггүй алга болсонд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН