Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч З.Энхжаргал,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуульд нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 1, оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Пүрэвийнхэн овогт Г.Гд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1809012340203 дугаар 185/2018/0315/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:          

     

Шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” рестораны урд талд хохирогч Ө.Эрболдыг найз охинтой цуг явлаа гэсэн шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ийн: Хэргийн талаар маргах зүйлгүй, мөрдөн байцаалтад хэргээ хүлээсэн. Дахин ийм асуудал гаргахгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            мөрдөн байцаалтад хохирогч Ө.Эрболдын: …Би 2018 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 17-58 УНД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаараа халтуур хийгээд явж байтал 2 хоногийн өмнө салсан найз охин Саранзаяа миний гар утас руу залгаад 13-р хороололд дуудаад очихын хооронд гэррүүгээ алхлаа гэж хэлээд гар утсаа унтраачихсан юм. “Солонго” рестораны орчим машинтайгаа хайгаад явж байтал Саранзаяа нэг залуутай хөтлөлцөөд, тэврэлдээд явж байхаар нь машинаасаа буугаад тэр залууд хандаж чи яагаад миний хоёр жилийн амьдралаар тоглож байгаа юм бэ, бид хоёр хамт амьдардаг байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу үгийн зөрүүгүй намайг өргөөд толгойгоор газар унагасан, би унах үедээ куртикнээс нь зууртал куртик нь урагдаад зүүж явсан нүдний шил нь газар унасан. Би ухаан алдаж унаад сэргэхэд Саранзаяа тэр залуутайгаа хамт хажууд байж байсан. Би Саранзаяаг гэрт нь хүргэж өгөөд ганцаараа гэмтлийн эмнэлэг явахад тэр залуу зам дээр үлдсэн.  Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд намайг тархины томографийн зураг авахуулах шаардлагатай гэсэн. Эм бичиж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Г ийн: ...2018 оны 03 дугаар 11-ний шөнө 01:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Солонго” рестораны баруун талын явган хүний замын дагуу цуг ажилладаг багш Саранзаяатай хамт явж байтал улаан өнгийн приус маркийн машинтай хүн ирээд машинаасаа бууж ирээд надруу дайрч авахаар нь би хойш алхаж байгаад бүсний хоёр талаас нь барьж байгаад жаахан өргөөд хажуу тийшээ унагаахад толгойны ар талын хэсгээр газар унаж босож ирэхдээ толгойны ар талд хагарсан байсан. Чи яагаад Саранзаяатай цуг байдаг юм, би энэ хүнтэй 2 жил цуг амьдарсан гэж хэлээд заамдаж авсан. гэх мэдүүлэг /хх-7/,                                               

мөрдөн байцаалтад гэрч Б.Саранзаяагийн: ...2018 оны 03 дугаар 10-наас 11-ний шилжих шөнө 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Солонго” солонгос хоолны газрын урд явган хүний зам дагуу ажлын залуу Гансүхийн хамт явж байтал миний хуучин үерхэж байсан найз залуу Эрболд машинтайгаа хүрч ирээд машинаасаа буугаад Гансүхийг заамдаж аваад хоорондоо түлхэлцэж байгаад хоёулаа газар унахад Гансүхийн нүдний шил унаж хагарсан. Эрболд Гансүхийг цохих гэж дайрахад Гансүх нь тэврээд дээш өргөөд газар шидэхэд толгойгоороо газар унахад Эрболдын толгойноос нь цус гарч байхаар нь Гансүх машинд нь суулгаж би машиныг нь бариад эмнэлэг явах гэтэл өөрөө эсэргүүцсэн, би гэррүүгээ яваад өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл Эрболд хэрэглээгүй, Гансүх бага зэрэг хэрэглэсэн байсан. Эрболд нь Гансүхийг цохисон зүйл байхгүй. Тэр хоёр зууралдаж ноцолдож байгаад Эрболд унахдаа толгойгоороо унаж гэмтсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3519 дугаар:

 

  1. Эрболдын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

              Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-10/,

             

              Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн тодорхойлолт /хх-19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, оршин суугаа  хаягийн тодорхойлолт /хх-21/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-22/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-23/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, хохирлын баримтууд /хх-28-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Г.Г  2018 оны 03 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Ө.Эрболдыг найз охинтой цуг явлаа гэсэн шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3519 дугаартай дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Ө.Эрболдын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Ганхүүгийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Г.Г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардалд 630.000 төгрөг /хх-51/ нөхөн төлсөн, хохирогч Ө.Эрболд гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-ди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Г өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.