2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******, *******,*******, ******* тоотод байрлах,******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж*******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С*******.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани нь овогтой Ж*******-тай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн.

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 9,9 хувийн хүүтэй, тоот зээлийг хариуцагч Б.Ж******* нь өөрийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлэн авсан. 2021 оны 4-р сарын 5-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 9,9 хувийн хүүтэй, 73493 тоот зээлийг хариуцагч Д Б.Ж******* нь өөрийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлэн авсан.

Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөхгүй Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024 оны 3-р сарын 14-ний өдрийн тоот шүүгчийн захирамжаар , 3*******, Москвагийн гудамж6, , 1 тоот хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хариуцагч Б.Ж*******-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ББСБ ХХК-с Б.Ж*******-д холбогдуулан эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хариуцагчид холбогдох шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдааныг эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-25/.

 

3. Нотлох баримт тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цахим зээлийн гэрээ /хх-7/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-9-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Б.Ж*******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-14/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-15-16/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч  ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ж*******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цахим зээлийн гэрээ зэрэг баримтаас үзэхэд Б.Ж******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар Б.Ж*******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл, *******, , , тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-14/.

 

Дээрх хаягаар Б.Ж*******-г шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлж /хх-15/, баталгаат шуудангийн магадлагаанд хаягт ийм хүн байхгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-17/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж******* нь *******, , , тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан тухайн хорооны засаг даргын тодорхойлолт,

Сонгинохайрхан дүүргийн 3*******, Москвагийн гудамж6, 1 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байна.

 

6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цахим зээлийн гэрээнд Б.Ж******* нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Өөлд овогт ы Ж*******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж*******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст  даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-25/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Өөлд овогт ы Ж*******-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Ж*******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С /холбоо барих утас-862350/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст   даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ