Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/07538

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 197/ШШ2025/07538

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягтай, Н.Т /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** /РД:******/-т холбогдох,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2014 онд Ө.М-өөс 4 өрөө орон сууц, автозогсоолыг 95,943,000 төгрөгөөр худалдан авч өмчлөлдөө бүртгүүлээгүй байсан. 2019 онд Хан-Уул дүүргийн шүүхээс зээлийн гэрээний үүрэгт дээрх орон сууц, автозогсоолоор хангахаар шийдсэн байна. 2022 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр миний бие тус байрны өмчлөгч болохыг тогтоосон. Иймд дээрх хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгаж өгнө үү гэж, Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2019 оны шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр 2023 оноос ажиллагаа явуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.28-ны 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар хариуцагч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,192,526,143 төгрөгийг хугацаа тогтоож нэхэмжлэгч ****** банк ХХК-д төлөх тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд... иргэн О.М-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэгдсэн, *********** тоотын 132.22 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, ...улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэгдсэн, ******* тоотын 15.5 мкв талбайтай, автозогсоол ... зэргээр тус тус хангуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2019.11.25-ны 2429 дугаар захирамж, 2020.09.10-ны 181/ГХ2020/00802 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.24-ний 20280918 тоот тогтоолоор төлбөр төлөгч*********  ББСБ ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, 2021.03.24-ний 20280918/18, 20280918/19 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар О.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэгдсэн, ******  тоотын 132.22 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96-р байр 31 тоотын 15.5 мкв талбайтай, автозогсоолыг битүүмжилсэн байна.

Дээрх баримтаар нэхэмжлэгч Н.Т-р иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэлийн агуулгын хүрээнд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Т нь төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгч О.Мийн 4 өрөө орон сууц, автозогсоолыг 2014.09.10-ны өдөр худалдан авсан ч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ бүртгүүлээгүй харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.28-ны 183/ШШ2022/02752 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч О.Мөнхөө нь Худалдаа хөгжлийн банк ХХК, Чингис хаан холдинг ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2014.11.28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны хөрөнгөөр бүртгүүлсэн байх ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар уг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангахаар шийдвэрлэсэн байна.

3. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхийн 2022 оны шийдвэрээр 4 өрөө орон сууц, 1 автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдож, уг шийдвэрт 2023.03.27-ны 23290369 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн хэдий ч тухайн шийдвэр гарахаас өмнө уг хөрөнгийг 2014 онд барьцааны хөрөнгөөр бүртгүүлж улмаар шүүхийн 2019 оны захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг захирамжаар явагдсан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд битүүмжлэх арга хэмжээ авсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Орон сууц, автозогсоолыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасахыг даалгах тухай нэхэмжлэгч Н.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН