| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04577/И |
| Дугаар | 191/ШШ2025/04641 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04641
2025 05 23 191/ШШ2025/04641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот оршин байрлах Вишнфанд ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Н. Н*******эрдэнэ нь 2023 оны 11 сарын 21-ний өдөр Вишнфанд ББСБ-н Улаанбаатар-1 салбараас 1035100080003898 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3.75%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй, удаа дараа зөрчиж, байнга нэхүүлж шаардуулдаг. Зээлдэгч Н. Н*******эрдэнэ нь үндсэн зээл 1,576,530.95 төгрөг, зээлийн хүү 222,717.11 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,810,248.06 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч Н. Н*******эрдэнэ нь тоот хаягт бүртгэлтэй ба иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоор баталгаажиж байгаа боловч уг хаяган дээрээ одоогоор оршин суудаггүй гэж шүүхийн шийдвэр гарсан. Зээлдэгчийн бүртгэлтэй хаягаар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр оршин суудаггүй нь тогтоогдож, шүүгчийн захирамж гарсан. Н. Н*******эрдэнэ гэрийн хаягаар удаа дараа очсон боловч байхгүй, утас нь холбогдохгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Вишнфанд ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* холбогдуулан гэрээний үүрэгт 1,810,248.06 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184/ШЗ2024/26224 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Н.Н*******-Эрдэнэ нь тоотод оршин суудаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н*******-Эрдэнэ нь тоотод оршин сууж байсан, дугаарын утастай байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогтой Н******* Н*******-Э******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П /9/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ