Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Д.Пүрэвдорж, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тойно овогт Дашренчингийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн “1811012640414” дугаартай, 186/2018/0283/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч гагнуурчин, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 13 дугаар байр 315 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Тойно овогт Дашренчингийн Пүрэвдорж /РД:АМ95020910/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Д.Пүрэвдорж нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгалийн түүхийн музейн урд талд иргэн Ж.Эрдэнэтуяагийн мартаж явсан Занон Д-800 маркийн хагас мэргэжлийн гэрэл зургийн аппарат буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..хэлэх зүйл байхгүй, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Эрдэнэтуяагийн:..2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Red Bull ресторан  пабаас найз нарын хамт гараад Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрлуу явах гээд 2 такси бариад хуваагдаад суусан тэгээд миний суусан таксинд Соёлдэлгэрэх, Алтантуяа 2 байсан  бөгөөд гэнэт Алтантуяа Байгалийн түүхийн музейн урд явж байхад би буумаар байна явахгүй гээд байсан тэгэхээр нь таксинаас буугаад Алтантуяаг аргадаад зогсож байтал манай нөгөө хэсэг найзууд замын нөгөө талд байсан учраас цүнхээ авахаар явахдаа Соёлдэлгэрэхэд хар өнгийн цүнтэй камераа үлдээгээд явсан. Тэгээд зам гараад цүнхээ авчихаад эргэж ирээд Соёлдэлгэрэх бид 2 дахиад өөр такси бариад Алтантуяаг суулгаад төмөр замруу гэрлүүгээ явсан. Тэгээд гэрийн гадаа очоод аппаратаа гэнэт санаад Соёлдэлгэрэхээс асуухад мэдэхгүй гэсэн эргээд такси барьсан газартаа очиход бид нарыг зогсож байхад машиных нь аккумлятор суусан гэж байсан ах бид нар дээр энд байсан хар өнгийн цүнхтэй камерийг 03-62 УНӨ улсын дугаартай Тоёото Приус-11 маркийн авто машины жолооч ирээд аваад явсан гэсэн,  авч явах үед нь наад камер чинь хүнийх гэж хэлэхэд юу яриад байгаа юм энэ чинь минийх гэж хэлээд аваад явсан байсан гэх мэдүүлэг. /хх 11-12/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Пүрэвсүрэнгийн:..2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 02 цагийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Red Bull ресторанд хүн хүргэж өгчихөөд явах гэтэл үл таних 3 эмэгтэй гараа өргөхөөр нь зогсоод суулгахад төмөр зам орно гэхээр нь хөдлөөд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгалийн түүхийн музейн урд явж байхад нэг охин нь энд түр зогсож байгаарай гэхээр нь зогстол утсаар чи хаана явна, бид нар энд байна гэж яриад нэг охин Приус-20 маркийн цагаан өнгийн машинаас бууж ирээд тэр 3 охинтой юм яриад зогсоод байсан, тэгээд төмөр зам оръё гээд хөдлөх гэтэл миний машины аккумлятор суучихаад асахгүй байсан учраас нөгөө охидууд өөр таксинд суугаад явсан, ингээд машинаа асаах гээд Байгалийн түүхийн музейн урд 30 минут орчим зогсож байхад нөгөө охид буцаж ирээд ах аа, камер байна уу, харсан уу гэж асуухаар нь та нарыг явсаны дараа 03-62 УНӨ улсын дугаартай Приус-11 маркийн машин ирээд зогсоолруу орж зогссон, жолооч нь машинаасаа буугаад утсаар яриад зогсоод байсан, утсаар ярьж дууссаны дараа нь би машинаасаа буугаад машин унтарчихлаа, холбоод өгөөч гэтэл холбогч байхгүй, холбохгүй гэхээр нь за за гэж хэлээд машиныхаа хажууд зогсож байтал тэр залуу миний машины хажуугаар өнгөрөхдөө хар өнгийн юм бариад авахаар нь гэнэт би нөгөө охидын барьж явсан камер байхыг хараад хүүе наадах чинь миний машинд сууж явсан эмэгтэйчүүдийн камер байна шүү дээ гэтэл өөдөөс чи юу яриад байгаа юм бэ гээд шууд машиндаа суугаад аваад явчихсан учраас энэ талаар охидуудад хэлсэн учраас цагдаад хандсан байх гэх мэдүүлэг. /хх15-16/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дайриймаагийн:..Өнөөдөр 17 цагийн орчим өөрийн ажил болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажлаа тарчихаад байж байхад төрсөн хүү Чинбатын найз Пүүжээ манай ажил дээр ирээд та машинаа өгч байгаа ч, найз охин дээрээ очих гэсэн юм гэхээр нь тэгээ гээд өгөөд явуулсан, тэгээд хаагуур унаж яваад ирснийг мэдэхгүй, шөнө 03.00 цагийн орчим би төрсөн ах Дүгэрсүрэнгийн гэрт буюу БЗД-ийн 16-р хороо 72-р хотхонд унтаж байхад хүүгийн найз Пүүжээ машин авчирлаа гээд машины түлхүүр өгөөд явсан, тэгээд 04 цаг өнгөрч байхад манай хүү Чинбат надруу яриад цагдаагийн байгууллагаас надруу залгаад байна, машин дотор хүн камераа үлдээсэн байна, тэр камерийг нь Пүүжээ машин дотор үлдээсэн гэнээ, та очоод өгчих гэхээр нь энд ирсэн байна гэх мэдүүлэг. /хх-17/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-8/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх11-12/, гэрчүүдийн мэдүүлэг /хх13-17/, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Д.Пүрэвдорж нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгалийн түүхийн музейн урд талд иргэн Ж.Эрдэнэтуяагийн мартаж явсан Занон Д-800 маркийн хагас мэргэжлийн гэрэл зургийн аппарат буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Эрдэнэтуяа, гэрч Ш.Пүрэвсүрэн, Д.Дайриймаа, шүүгдэгч Д.Пүрэвдоржийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн  үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Пүрэвдоржийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тойно овогт Дашренчингийн Пүрэвдоржийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржийг 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржид оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдорж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ