| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/10982/И |
| Дугаар | 197/ШШ2025/07539 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/07539
2025 06 06 197/ШШ2025/07539
Нэхэмжлэгч: ******* 8-р давхарт байрлах, ***** ***** ББСБ ХХК /РД:***** /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, С. Б/РД: ******** /-д холбогдох
Гэрээний үүрэгт 345,884.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч С.Б нь **** ББСБ ХХК-тай 2024.01.11-нд **** кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 200,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээл 199,985 төгрөг, хүү 119,949.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,850.77 төгрөг,нийт 345,884.92 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хариуцагч С.Б 2025.05.14-ний өдөр хүлээн авсан тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 345,884.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 11,027 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 11,027 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН