| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/03110/И |
| Дугаар | 197/ШШ2025/07542 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/07542
2025 06 06 197/ШШ2025/07542
Нэхэмжлэгч: ******* өөрийн байранд байрлах, ******** ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, Г. Т /РД:*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 163,068.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Т нь *****ХХК-тай 2020.06.21-ний өдөр Дараа төлбөрт үйлчилгээний 3322080 тоот гэрээ байгуулж, 98169812 дугаарыг 40,000 төгрөгийн багцаар ашиглаж, төлбөрийг дараа сард төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, хариуцагч нь эрхийг ашиглаж эхэлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Хариуцагч Г.Т 2024.09.25-ны өдрийн байдлаар 108,712.13 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 54,356.07 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заажээ.
Дээрх мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025.02.26-ны өдөр хариуцагч Г.Т өөрөө гардан авсан ба нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4. Зохигч талуудад хуралдааны тов мэдэгдсэн, тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Т-өөс гэрээний үүрэгт 163,068.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,543 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 5,543 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН