Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

 

2024         02         01                                       

                2024/ДШМ/04

        

 

 А.Б, Л.Б, И.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга

Шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарт холбогдох эрүүгийн 193400690192 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б, 1974 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт ... тоотод   оршин  суух  хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1994 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 292 дугаартай Дархан-Уул аймгийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 1997 оны 11 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 429 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 526 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

2. Б, 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

3. Т, 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... тоотод оршин суух  хаягтай, хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, \

Шүүгдэгч Л.Б, А.Б, И.Т нар нь бүлэглэн:

1. 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багт оршин суух иргэн Б.Өын гэрээс булган малгай 2 ширхэг, зүү ороосон дайлан 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,108,660 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овооны-Энгэр” гэх газарт оршин суух иргэн Д.Агийн гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, дээр үеийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний том үсний даруулга 1 ширхэг, жижиг даруулга 1 ширхэг, 3 ширхэг хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн зоос 12 ширхэг, 12 жилтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, аргалын толгойтой мөнгөн цохилуур 1 ширхэг, мөнгөн зэтгүүр 2 ширхэг, зэтгүүрийн мөнгөн гинж 1 ширхэг, нарийн мөнгөн гинж 1 ширхэг, дээр үеийн зоосон мөнгө, том хүний ноолууран цамц 1 ширхэг сувдан бугуйвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 7,046,400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэсэгтэйн ам дунд бууц” гэх газарт оршин суух иргэн Н.Шы гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн ташуур 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, соёрхол нэртэй 0,5 литрийн архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,408,900 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум “Төхөм” 1 дүгээр баг, “Монгол хороолол” задгайд оршин суух иргэн Цын гэрээс Эмээлийн бүүрэгний хяр нь залгаатай улаан өнгийн модтой, оломцог нь улаан цэмбэтэй эмээл 1 ширхэг, битүү мөнгөөр ороосон хазаар 1 ширхэг, мөнгөөр ороосон ташуур 1 ширхэг, айргийн мөнгөн хул аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн цагаан хаш гаанс 1 ширхэг, эмэгтэй хурган дээл 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан ээмэг 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, мана хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 41,130,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Бүрэн сум “Төхөм” 1 дүгээр багийн Монгол Хороолол 209 тоотод оршин суух иргэн Уийн гэрээс тоногтой цагаан гутал 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019  оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногоон гуанз” гэх газарт байрлах иргэн Тгийн “Нөхөрлөл” нэртэй хүнсний дэлгүүрээс 270 хайрцаг тамхи, Дүнсэн тамхи 2 хайрцаг, 2 хайрцаг бохь, түмний кола ундаа 10 ширхэг, асаагуур 90 ширхэг, шоколад 8 ширхэг, компот 12 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,271,500 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих Төв аймаг Бүрэн сумын "Төхөм" 1 дүгээр багийн Монгол хороолол 209 тоотод оршин суух иргэн Хгийн гэрээс алаг гартаам хөөрөг 1 ширхэг, 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, хормойн мөнгөн боолт 1 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, үндсэн хул 2 ширхэг, шинэ үеийн мөнгөн аяга 10 ширхэг, хуучин үеийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн товч 8 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, хурган дээл 2 ширхэг, алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, монтетон бөгж 1 хос, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, булган малгай 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 53,730,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын “Монгол” 2 дугаар багийн 205 тоотод оршин суух иргэн Сын гэрээс мөнгөн тоногтой 1 ширхэг хазаарыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,313,300 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 12 дугаар 09-нөөс 13-ны хооронд Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг “Монгол” хорооллын 523 тоот хашаанд байрлах иргэн Бгийн гэрээс булган малгай 2 ширхэг, хромон гутал 2 ширхэг, хурганы арьс 38 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,052,200 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг, Монгол хорооллын 1-130 тоотод оршин суух иргэн Бын гэрээс хурган дотортой дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 03 дугаар баг Рашаантын 504 тоотод оршин суух иргэн Мы гэрээс адууны мах 50 кг, үхрийн мах 120 кг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, тасдагчийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,985,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн Монгол хорооллын 13 тоотод оршин суух иргэн Бын гэрээс алтан гадас одон 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй буудаг малгай 1 ширхэг, буудаггүй малгай 1 ширхэг, эмэгтэй малгай 3 ширхэг, эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт 1 ширхэг, жийжүү дөрөө 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4,133,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б, Л.Б нар нь бүлэглэн:

1. 2020 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурван сайхны 12-29 тоотод оршин суух иргэн Бийн гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, шаазан хөөрөг 1 ширхэг, хув хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, цүнх 1 ширхэг, дарс 1 ширхэг, соёрхол архи 1 ширхэг, бэлэн 225,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,909,500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхны 11-28 тоотод оршин суух иргэн Нын гэрээс мөнгөн эрэгтэй бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шилэн хөөрөг 1 ширхэг, цүнх 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг кулон хос, мөнгөн бөгж ээмэг хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хүүхдийн 2 хос мөнгөн ээмэг, төмөр ээмэг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Цагаан сүм” хорооллын 11-01 тоотод оршин суух иргэн Хгэрээс арслан хээтэй тольтой эрэгтэй  мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хөөмөл хийцтэй эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, сүүжэн хэлбэртэй сувдан шигтгээтэй хос алтан ээмэг 1 ширхэг, алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, цагаан мөнгө, хуучин цагийн даваа толгойтой гуулин нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, ногоон хоргой даалин 1 ширхэг, даваа толгойтой ясан холбоотой эвтэй 4 амьтан сийлж хийсэн дунд гарын, хуучин цагийн шаазан хөөрөг 1 ширхэг, 0,75 литрийн EVOK нэртэй архи 1 ширхэг, 1,5 литрийн виски 1 ширхэг, 1 литрийн грандсс нэртэй виски 1 ширхэг, бэлэн 36,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,923,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Сайрын” 1-10 тоотод оршин суух иргэн Дгэрээс мөнгөн бүс 2 ширхэг, мөнгөн аяга жижиг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 6-гийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний алтан бөгж 3 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 3 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, монетон хүзүүний зүүлт 1 ширхэг, монетон суурьтай мөнгөн хүрээтэй ээмэг 1 хос, сейф 1 ширхэг, дуран 1 ширхэг дрилл 1 ширхэг, тастагч 1 ширхэг, гутал  1 ширхэг, калибрын сум 45 ширхэг, нурууны эмчилгээний чичирдэг аппарат 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 11,079,650 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Хийдийн” 909 тоотод оршин суух иргэн Бгэрээс дунд гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэг, хар өнгийн ногоон 3,5 метр торго, DVD тоглуулагч 1 ширхэг, 1 литрийн “ЭДЭН” архи 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бэлэн 60,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,773,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Эрчмийн” 3-5 тоотод оршин суух иргэн Н.Даваасүрэнгийн гэрээс мөнгөн аяга 7 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,285,600 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн “Боржигоны” 6-2 тоотод оршин суух иргэн Эгэрээс хуучин цагийн дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, ааруул 2 кг, 5 ширхэг шоколад, хуурай сүү 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 419,300 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн “Боржигоны” 6-2 тоотод оршин суух иргэн Угэрээс монетон хос ээмэг 1 ширхэг, самсунг 6 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 60,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн Алтанзагасын 1-3 тоотод оршин суух иргэн Эгэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хүрэн мана чулуун хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, хазаарын мөнгөн тоногууд 7 ланг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,620,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг “Зоогийн” 6-3 тоотод оршин суух иргэн Агэрээс бэлэн 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 80,000 төгрөгийн хохирол учруулсан, 

11. 2020 оны 2 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Эрчмийн 3-9 тоотод оршин суух иргэн Ж/нас барсан /Дэмбэрэлсумъяа/ гэрээс толгой  нуухгүй халтар манан хөөрөг 1 ширхэг, даваа толгой алтан нуух 1 ширхэг, орос чихэр 1 кг, цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг бурхан 1 ширхэг, чингис архи 0,75 граммын архи ширхэг, халуун сав 1 ширхэг, хөнгөн цагаан шанага 1 ширхэг, жижиг мөнгөн цөгц 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,950,500 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн “Арвижихын” 07-11 тоотод оршин суух иргэн Б.Бын гэрээс халтар манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 03-05 тоотод оршин суух Л, Дгэрээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгө аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт 1 ширхэг, онги нэртэй архи 1 ширхэг, “Алтан түрүү” архи 1 ширхэг, эмэгтэй хүний дарс 1 ширхэг, ягаан өнгийн судалтай нарийн алтан нуухтай гартаам хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,195,000 төгрөгийн хохирол учруулсан, 

14. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг “Зоогийн” 04-08 тоотод оршин суух иргэн Э.Мгэрээс хуучин цагийн улаан өнгийн дэвсгэртэй 12 цагаан мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг, хуучин цагийн их гарын үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн хар тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн их гарын мөнгө аяга 2 ширхэг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг, тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, машины хэлбэртэй гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн хаш чулуун хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 13,235,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2020 оны 03 дугаар 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, “Зоогийн” 06-01 тоотод оршин суух иргэн Дгэрээс нави брэндийн бугуйн цаг 1 ширхэг, бэлэн 40,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 85,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 12-9 тоотод оршин суух иргэн О.Бгэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөөр бүрсэн улаан толгойтой цагаан өнгөтэй үхрийн эврээр хийсэн халбагатай хөөрөг 1 ширхэг, хүүхдийн эмээлийн даруулга 1 ширхэг, хуучин цагийн эмээлийн даруулга 1 ширхэг, хуучин даруулгын бүхэл шүр 1 ширхэг, бурхны мөнгөлсөн тагш 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд  шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 8-12 тоотод оршин суух иргэн Д.Эгэрээс дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний өрөөсөн алтан сүүжин ээмэг 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг,  баавар 2 ширхэг, мөнгөн зоос 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гоёл, бөгж 1 ширхэг, эрэгтэй дээлийн мөнгөн товч 5 ширхэг, бага гарын амсар мөнгөн тагш 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,525,000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо, 10 дугаар гудамж 315 тоотод оршин суух иргэн Ё.Дгэрээс мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн кулон 3 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, iphone-5 маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Цэгээний 119 тоотод оршин суух иргэн Д.Пгэрээс мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 660,000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо, 8 дугаар гудамж 283 тоотод оршин суух иргэн М.Угэрээс мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, цагаан шүрэн дунд гарын хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4,976,000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 2 дугаар хороо 9 дүгээр гудамж, 301 тоотод оршин суух иргэн Р.Дгэрээс “Хараа архи” 2 шил, монгол стандарт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 17,000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2020 оны 3 дугаар сарын 7-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Цэгээний 202 тоотод оршин суух иргэн М.Мгэрээс 35 кг хонины махыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2020 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Аргалант 1 дүгээр багийн 802 тоотод оршин суух У.Нгэрээс мөнгөн ээмэг, гинжний кулон 2 хос, сваровский брэндийн гинжний кулон 2 ширхэг, хаш чулуун хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан, 

24. 2019 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Уянга 3 дугаар багийн “Мэргэн ламын хойд ар” гэх газарт оршин суух иргэн Огэрээс хуучин цагийн мөнгөн эмээл 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн ташуур 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, бүрэн мөнгөн 3 эмээлийн хэрэгсэл, хуучин цагийн мөнгөн аяга 5 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 5 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 32,340,300 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Рашаантын 517 тоотод оршин суух иргэн Дгэрээс 10 цагаантай мөнгөн тоногтой эмээл, эмэгтэй хүний хуримын монетон бөгж 1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, төмөр сейф 1 ширхэг, бэлэн 1.120.000 төгрөг, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, бор хүрэн өнгийн жижиг хэтэвч 1 ширхэг, S-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч  8,135,000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг 235 тоотод оршин суух иргэн Г.Нгэрээс шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шармал гинж 1 ширхэг, нарийн мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээ унасан мөнгөн гинж 1 ширхэг, улаан өнгийн 2 жижиг шүр 1 ширхэг, хос ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос,  бэлэн 306,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 591,000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2019 оны 12 дугаар сарын 25-наас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөтлийн 05 тоот оршин суух иргэн Д.Агэрээс дровинк маркийн галт зэвсэг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, зааны ясан хөөрөг 1 ширхэг, чинжаал хутга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,290,000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багт оршин суух иргэн О.Э/нас барсан/ хохирогч С.Дхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 29. 2020 оны 03 дугаар сарын 04-өөс 08-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 2 дугаар хороо 10 дугаар гудамж 312 тоотод оршин суух иргэн С.Ггэрээс 8 м торгыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 240,000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2020 оны 03 дугаар сарын 05-наас 07-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 6 дугаар гудамж 194 тоотод оршин суух иргэн Э.Угэрээс 12 цагаантай хуучин цагийн мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2020 оны 3 дугаар сарын 04-гөөс 07-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 7 дугаар гудамж 256 тоотод оршин суух иргэн Д.Згэрээс цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан, 

32. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум  Дөхөм 1 дүгээр баг Монгол хорооллын 8-219 тоотод оршин суух иргэн П.Бгэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, ор хөнжлийн даавуу, 2 нүдний дуранг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,880,000 төгрөгийн хохирол учруулсан, 

33. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын 1 дүгээр баг, Бадрахын 4-424 тоотод оршин суух иргэн Ч.Бхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, /архины/ халтар манан хөөрөг 1 ширхэг, саарал өнгийн чулуу шил зүсдэг хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, монетон ээмэг бөгж гинж хосоороо, монетон бөгж 2 хосыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 10,600,000 төгрөгийн хохирол учруулсан, 

34. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 2-213 тоотод оршин суух иргэн Е.Сгэрийн цонхыг эвдэлж бэлэн 90,000 төгрөг, цонхонд 60,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

35. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн Хайрхан хороололд оршин суух иргэн Ж.Идэрмөнхийн гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, “Ёслол” архи 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 172,000 төгрөгийн хохирол учруулсан,

36. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 8-829 тоотод оршин суух иргэн Ц.Баасанжавын гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, гуулин данх 1 ширхэг, гуулин цар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

37. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай 4 дүгээр баг, Монгол хорооллын 3-219 тоотод оршин суух иргэн Н.Бгэрийн байшингийн порчикны хамгаалалтын гадна талын торыг эвдэж 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

38. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 3-321 тоотод оршин суух иргэн Д.Сгэрээс мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

39. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Монгол хорооллын 2-201 тоотод оршин суух иргэн М.Хандсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

40. 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр баг, Монгол хорооллын 2-221 тоотод оршин суух иргэн Ц.Мгэрээс мана хөөрөг 1 ширхэг, хос мөнгөн ээмэг, бөгж, гинж 1 ширхэг, “Самсунг s-7” маркийн гар утас 1 ширхэг, 10 лан цул мөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,720,000 төгрөгийн хохирол учруулсан,

41. 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Д.Згэрээс эмэгтэй алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мана хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,530,000 төгрөгийн хохирол учруулсан,

42. 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө  Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Сансар хорооллын 8-2 тоотод оршин суух иргэн Д.Шгэрээс бэлэн 500,000 төгрөг, 1 шил архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 518,970 төгрөгийн хохирол учруулсан,

43. 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар баг, Сансар хорооллын 5-1 тоотод байрлах иргэн Д.Б“Чандмань” нэртэй дэлгүүрээс болор архи 2 ширхэг, чихэр 1 кг, кофе 40 ширхэг, ментос бохь 6 хайрцаг, вафли 7 ширхэг, ундаа 2 ширхэг, тамхи 298 хайрцаг, камерын хүлээн авагч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,096,440 төгрөгийн хохирол учруулсан,

44. 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг З.Ганцэцэгийн “Бэрхийн толь” нэртэй хүнсний дэлгүүрээс 83 шил архи, 10 хайрцаг бохь, шоколад 22 хайрцаг, хяналтын камерын хард дискийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,508,640 төгрөгийн хохирол учруулсан,

45. 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Ц“Сэрж хангай” нэртэй хүнсний дэлгүүрээс 151 шил архи, бэлэн 250,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,519,762 төгрөгийн хохирол учруулсан, 

46. 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б“Ар булаг” нэртэй хүнсний дэлгүүрээс “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, олгой хаймар 2 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 125,000 төгрөгийн хохирол учруулсан, 

47. 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурван булаг сумын 6 дугаарт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Э“Баянхайрхан” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 50,000 төгрөг,  бохь 24 боодол, шоколад 15 ширхэг, гэрэл зургийн аппарат 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 926,815 төгрөгийн хохирол учруулсан,

48. Төв аймгийн Өндөр ширээт сумын "Баянтуул" 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Овоо нурууны ар" гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн С.Цэрэнбатын 6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б нь ганцаараа:

1. 2019 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Цагаан сүм” хорооллын 1-414 тоотод оршин суух иргэн Ш.Сүнжидмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч “их гарын сүүлийн үеийн модон тагшийг гар аргаар мөнгөлж хийсэн мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын гарын сүүлийн үеийн модон тагшийг гар аргаар мөнгөлж хийсэн мөнгөн аяга 5 ширхэг, 22 кратын “Домуна” брэндийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн зах нь салдаг булган шуба 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын “Аргалын уул” 1 дүгээр багийн 604 тоотод оршин суух иргэн А.Бүрнээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эртний бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,074,800 төгрөгийн  хохирол учруулсан,

3. 2019 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг,  Эрүүл мэндийн төвийн байрны урд талд байсан Э.Энхцэцэгийн улаан өнгийн, улсын дугааргүй, “Жиняанг” маркын мотоциклийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Их булаг хороолол 08-01 тоотод оршин суух иргэн  Б.Батбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хөвөнтэй дээл 3 ширхэг,  үнэгэн лоовууз малгай 1 ширхэг, эмэгтэй өвлийн куртик 1 ширхэг, орны хэрэглэл, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, эмэгтэй хүний түрийвч 1 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, булган лоовууз малгай 1 ширхэг, бэлэн мөнгө 3,045,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,555,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын төв Сант хорооны нутаг дэвсгэр, Ё.Ганчимэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Огуль хөгжил” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч архи 152 ширхэг, шоколад 124 ширхэг, бохь 230 ширхэг, мерси набор 25 ширхэг, камерын хард диск 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,118,790  төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын төв Сант хороонд  үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Бурмаагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Цогт хун тайж” нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бохь 9 боодол, 95 ширхэг шоколад, панч ундаа 4 ширхэг, хар чингис архи 4 ширхэг, соёрхол архи 4 ширхэг, сникерс 5 ширхэг, марс шоколад 45 ширхэг, камерын хард 1 ширхэг бэлэн 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,393,625 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 1-34 тоот Б.Цэрэннадмидийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч галт зэвсэг 1 ширхэг, хөнгөн цагаан аяга 1 ширхэг, үүргэвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошууны 35 дугаар гудамж 29 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, цахилгаан дрилл, харуул, 3,5 кг шар тос, лоом, хадаас сугалагч, өмд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 532,500 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Ариунсайханы “Зэгстэй” нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Парламент тамхи 30 ширхэг, Улаан шонхор 200 ширхэг, Калаб LD тамхи 100 ширхэг, Бехом тамхи 40 ширхэг, Саарал LD тамхи 20 ширхэг, Ягаан LD тамхи 20 ширхэг, бол улаан LD тамхи 70 ширхэг, эссэ тамхи 160 ширхэг, Сегар тамхи 40 ширхэг, Бест тамхи 90 ширхэг, майлд севен тамхи 30 ширхэг, шоколад 126 ширхэг, Шоко үрэл 13 ширхэг, бохь 760 ширхэг, кассын машины дэлгэц 1 ширхэг, 124 шил архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,883,200 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны  5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт үйл ажиллагаа явуулдаг З.Болор-Эрдэнийн “Буянт-Өгий” нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дижитал камер, бохь 5 блок, шоколад 29 ширхэг, Мерси набор 1 хайрцаг, сникерс шоколад 2 ширхэг, сайра шопрод 1 ширхэг, Ролтон бэлэн хоол 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 428,500 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 3.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,

Л. Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

И.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Лхагвагийн Быг “мал” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Быг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Быг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Тг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бод оногдуулсан 9 жилийн хорих ялыг, Л.Бд оногдуулсан 7 жилийн хорих ялыг, шүүгдэгч И.Тд оногдуулсан 5 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Л.Б нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаар тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бын цагдан хоригдсон нийт 254 хоногийг, Б, Т нарын тус тус цагдан хоригдсон нийт 90 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Л.Б нараас тус бүр 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Эрдэнэсант сум 2 дугаар багт оршин суух У-д, 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сум Баян-Уул 1 дүгээр багт оршин суух З/-д, 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум 1 дүгээр баг Монгол хороолол 8-219 тоотод оршин суух Б/-т, 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум 5 дугаар баг Бадрахын 4-4 тоотод оршин суух Б-д, 86.000 /наян зургаан мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум 1 дүгээр баг Хайрхан хороолол шинэ задгайд оршин суух, И/-д, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум 1 дүгээр баг 8-829 тоотод оршин суух Б/-т, 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Эрдэнэхангай 4 дүгээр баг Монгол хорооллын 3-219 тоотод оршин суух Б-т, 75.000 /далан таван мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Эрдэнэхангай 4 дүгээр баг “Дөхөм хаяа” гэх газарт оршин суух С/-д, 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум 1 дүгээр баг Монгол хорооллын Клонкын 2-201 тоотод оршин суух Х/-д, 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг Монголын 2 дугаар хороолол 221 тоотод оршин суух М/-д, 1.262.500 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 8-12 тоотод оршин суух Э/-д, 475.250 /дөрвөн зуун далан таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчимийн 6-9 тоотод оршин суух Ж-д, 597.500 /таван зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Дөшийн Сүүж гэх газарт оршин суух Л/-д, 575.500 /таван зуун далан таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймаг Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 7-11 тоотод оршин суух Б-д, 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багт оршин суух Д/-д, 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Өндөрширээт сум 1 дүгээр багт оршин суух П/-д, 1.238.000 /нэг сая хоёр зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг 2 дугаар хороо 8 дугаар гудамж 283 тоотод оршин суух У/-т, 8.500 төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багт оршин суух Д-д, 1.254.320 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван гурван зуун хорь/ төгрөг гаргуулж Булган аймаг Гурванбулаг сум 6 дугаар багт оршин суух Г/-д, 1.259.881 /нэг сая хоёр зуун тавин ёсөн мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулж Булган аймаг Гурванбулаг сум 6 дугаар баг Рашаантын 6-53 тоотод оршин суух Ц-д, 62.500 /жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Булган аймаг Гурванбулаг сум 6 дугаар баг 2-30 тоотод оршин суух Б/-д, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн цэгээний 202 тоотод оршин суух М-д, 9.079.650 /есөн сая далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Сайрын 1-10 тоотод оршин суух Д-д, 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулж Архангай аймаг Хотонт сум Хөөвөр багт оршин суух Б/-д, 642.800 /зургаан зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар баг Эрчмийн 3-5 тоотод оршин суух Д/, 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 6-2 тоотод оршин суух У, 1.310.000 /нэг сая гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг Эмтийн их бууц гэх газарт оршин суух Э/-д, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сум 5 дугаар баг Зоогийн 6-3 тоотод оршин суух А-д, 765.000 /долоон зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж Булган аймаг Дашинчилэн сум 4 дүгээр баг Гандангийн 8-803 тоотод оршин суух, Эд, 259.485 /хоёр зуун тавин есөн мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг гаргуулж Булган аймаг Рашаант сум 3 дугаар багийн Сансар хорооллын 8-2 тоотод оршин суух Ш/-д, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Аргалант сум 2 дугаар баг Хөшөөт гэх газарт оршин суух Н-д, 213.000 /хоёр зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг 235 тоотод оршин суух Н/-д, 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Хөтлийн 5 тоотод оршин суух А-д, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын Цагаан овоо 1 дүгээр багт оршин суух Д-д, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг Бүрд сумын 2 дугаар багт оршин суух Г/-д, 16.170.150 /арван зургаан сая нэг зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт оршин суух О-д, 2.692.500 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Рашаантын 164 тоотод оршин суух Д-д, 954.750 /есөн зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг Гурвансайхан 12-29 тоотод оршин суух Б-д, 362.500 /гурван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Өмнөговь аймаг Хүрмэн сум Тулга 2 дугаар багт оршин суух Н/-д, 2.561.500 /хоёр сая таван зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Хотонт сумын Цагаан сүм багийн 11-1 тоотод оршин суух Ө-д, 209.650 /хоёр зуун есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар баг Боржигоны 6-2 тоотод оршин суух Э-д, 6.617.500 /зургаан сая зургаан зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 4-8 тоотод оршин суух М/-д, 548.220 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулж Булган аймгийн Рашаант сум 3 дугаар багийн Сансар хорооллын 5-6 тоотод оршин Д-д, 463.407 /дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулж Булган аймаг Гурван булаг сумын 6 дугаар баг Өгөөмөрийн 5 дугаар гудамж 509 тоотод оршин суух Э/-д, 437.766 /дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум 4 дүгээр баг Жаран гэх газарт оршин суух С/-д, 533.333 /таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр багт оршин суух Б/-д, 661.666 /зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багт оршин суух М-д, 1.036.220 /Нэг сая гучин зургаан мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сум Баянтуул 1 дүгээр багийн Их ам, Үзүүр бэлчээр гэх газарт оршин суух Б-д, 1.684.066 /нэг сая зургаан зуун наян дөрвөн мянга жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг 523 тоотод оршин суух Б-д, 1.377.666 /нэг сая гурван зуун далан долоон мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Төв аймаг Бүрэн сум Эрдэнэхангай 4 дүгээр багт оршин суух Б-д, 423.833 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн Ногоон гуанз гэх газарт оршин суух, Т-д, 2.348.800 /хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сум 1 дүгээр баг Овоон дэндгэр гэх газарт оршин суух А-д,

Шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нараас тус бүр 5.710.000 /таван сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж Ц/-д, 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг 209 тоотод оршин суух У/-т, 17.265.000 /арван долоон сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Бүрэн сум Монгол 3 дугаар багт оршин суух Х-д, 1.136.300 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн Тэсэгтийн Ам дунд бууц гэх газарт оршин суух /-д,   

Шүүгдэгч А.Боос 3.555.000 /гурван сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж Архангай аймаг Хотонт сум Хотонт баг Их булаг хороолол 8-5 тоотод оршин суух Б/-д, 1.165.000 /нэг сая нэг зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайн цагаан сумын 6 дугаар баг Боржигоны 12-9 тоотод оршин Б-д, 8.300.000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Архангай аймаг Хотонт сумын Хотонт багийн 1-414 тоотод оршин суух С/-д, 3.118.790 /гурван сая нэг зуун арван найман мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж Булган аймаг Дашинчилэн сум 4 дүгээр багт оршин суух Г/-д, 1.393.625 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулж Булган аймаг Дашинчилэн сум 4 дүгээр багт оршин суух Б-д, 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо Тахилт 1-34 тоотод оршин суух Ц-д, 532.500 /таван зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошууны 35-29 тоотод оршин суух М-д, 5.883.200 /таван сая найман зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Архангай аймаг Өгий нуур сумын Зэгстэй баг гэх газарт оршин суух А/-д, 428.500 /дөрвөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж Архангай аймаг Өгий нуур Зэгстэй багт оршин суух Б-д тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 28-33 УБД улсын дугаартай “Ланд Прадо” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18.403.200 /арван найман сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч И.Т, А.Б, Л.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч И.Тгээс 6.134.400 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч Л.Баас 6.134.400 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч А.Боос 6.134.400 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг, бусдын эзэмшлийн 28-42 УНЛ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.752.000 /гурван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Б, Л.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Боос 1.876.000 /нэг сая найман зуун далан зургаан мянга/ төгрөг, шүүгдэгч Л.Баас 1.876.000 /нэг сая найман зуун далан зургаан мянга/ төгрөг, Тоёота Приүс 30 маркийн 01-33 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.580.000 /таван сая таван зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч И.Т, А.Б, Л.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Боос 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг, шүүгдэгч И.Тгээс  1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг, шүүгдэгч Л.Баас 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн 1934010690192  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн ширэн бүс 1 ширхэг, бор шаргал өнгийн үндсэн тагш 1 ширхэг, суртайгаа жолоотой, төмөр амгайтай хазаар, мөнгөн тоноггүй, төмөр хазаарын амгай 1 ш, мөн хазаарын гархи /дугуй төмөр / 2 ширхэг, монгол Улсын 50 мөнгө гэсэн бичигтэй товч 4 ширхэг, цулгуй төмөр товч 4 ширхэг, эмэгтэй хүний цагаан металл бүс 1 ширхэг, эмээлийн 1 хос цагаан өнгийн металл хийцтэй, эмээлийн цагаан өнгийн металл тоног /гоёл/ 2 ширхэг тоног, 5.5 см диаметртэй 0.5 өргөнтэй 2 ширхэг тоног, 1.5 см өндөртэй, 4.5 см урттай, 2.2 см өргөнтэй 4 ширхэг эмээлийн даруулга чимэглэл, эмэгтэй хүний цагаан металл хийцтэй бүсний толь 7 см урттай, 4.2 см өргөнтэй 1 ширхэг, эрээн иштэй, ажлын хэсэг 9 см урттай хоёр талдаа хасах, нэмэх толгойтой автирк 1 ширхэг, шаргал өнгийн металл ногоон оруулгатай аяга, 7.2 см диаметртэй 3 см өндөртэй, эмэгтэй хүний цагаан өнгийн 41 ширхэг хэлхээтэй зүүлт 1 ширхэг, мөнгөн аяганы ёроол хэсэг нь төмөр 5 см диаметртэй, 1 см өндөртэй, булган малгай норж нойтон болсон 18.5 см диаметртэй 10 см өндөртэй үслэг малгай, хүрэн бор өнгийн 6 см өндөртэй, 3.5 см өргөнтэй толгойгүй хөөрөг, хоёр талын бөөрөндөө нүд ам бүхий дүрстэй, хар өнгийн чулуун хөөрөг голоороо 2 ширхэг цагаан өнгийн зураастай, 6.8 см өндөртэй, 2.3 см өргөнтэй шаргал өнгийн металл бөгжтэй улаан ягаан өнгийн толгойтой, толгой нь салсан, хүрэн шаргал өнгийн чулуун хөөрөг хоёр бөөрөндөө нүд, ам бүхий сийлбэр зурагтай, хоёр талдаа хар цоохор дүрстэй, 6.5 см өндөртэй, 2.3 см өргөнтэй шар хүрэн металл бөгжтэй толгой нь салсан улаан ягаан өнгийн толгойтой, Хэнтий аймгийн Мөрөн сум гэсэн бичигтэй 1.7 см диаметртэй 2 ширхэг энгэрийн тэмдэг, цагаан өнгийн 1 хос эмэгтэй бүсний металл чимэг 4.5 см урттай, 2 см өргөнтэй, 2 мм зузаантай, шаргал өнгийн металл эмээлийн даруулга 4 см диаметртэй 2 мм зузаантай 1 ширхэг, эрэгтэй хүний хэлхээтэй цагаан өнгийн металл 6 ширхэг товч, саарал өнгийн Samsonite гэсэн бичигтэй 4 тасалгаатай, 2 ширхэг оосортой 43 см өргөнтэй, 26 см урттай цүнх, хүрэн шаргал өнгийн тагш 12 см диаметртэй 4.5 см өндөртэй ямар гэмтэлгүй тагш, хүрэн өнгийн 13.3 см диаметртэй, 4.5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй аяга /тагш, хүрэн шаргал өнгийн 14.5 см диаметртэй 5.5 см өндөртэй ирмэг хэсэг бага эмтэрсэн гэмтэлтэй тагш аяга, хар өнгийн дотор тал болон гадна дээд ирмэг хэсэг хүртэл цагаан өнгийн металлаар бүрсэн 12.2 диаметртэй, 5 см өндөртэй хуванцар тагштай аяга, хар өнгийн 11.8 см диаметртэй, 4.5 өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй хуванцар тагш, хар өнгийн 12 см диаметртэй, 5 өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй хуванцар тагш, шаргал өнгийн 13.5 см диаметртэй, 5.2 өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, шаргал өнгийн 10.8 см диаметртэй, 4.8 өндөртэй ирмэг хэсэг нэлэнхийдээ эмтэрч гэмтсэн цуурсан тагш аяга, шаргал өнгийн 2 ширхэг 3.5 см диаметртэй дугуй хэлбэртэй хоорондоо наалддаг соронзонтой арзгар гадаргуутай зүйл, хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх 22 см урттай, 39 см өргөнтэй, 16 см зузаантай дотроо 3 тасалгаатай 2 ширхэг оосор бариултай цүнх, шаргал өнгийн 10 см диаметртэй, 3.5 өндөртэй ирмэг хэсэг гэмтсэн, цуурсан тагш аяга, хүрэн шаргал өнгийн 12.8 см диаметртэй, 5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, хүрэн шаргал өнийн 13 см диаметртэй ,5 см өндөртэй ямар нэг гэмтэлгүй, тагш, аяга дотор талын ёроол хэсэгт ногоон өнгийн хээтэй, хүрэн бор өнгийн 14.8 см диаметртэй, 5.5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, хүрэн өнгийн 14.8 см диаметртэй, 5.5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, шаргал өнгийн 12 см диаметртэй, 5.5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, хүрэн бор өнгийн 12 см диаметртэй, 5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, ёроол хэсэгтээ цагаан өнгийн цавууны тавтай, шар өнгийн 8.5 см диаметртэй, 4 см өндөртэй ирмэг хэсэг нэлэнхийдээ хагарч гэмтсэн тагш аяга, ёроол хэсэгтээ төмрийн завууд гэсэн бичигтэй хуванцар тагш, хүрэн өнгийн 12 см диаметртэй, 5 см өндөртэй ирмэг ёроол хэсэг хагарч гэмтсэн тагш аяга, ёроолдоо хүйтэн ундааны аяга гэсэн бичигтэй хуванцар аяга, шаргал өнгийн 11.5 см диаметртэй, 5 см өндөртэй аяганы ёроол ирмэг хэсэг эмтэрч гэмтсэн тагш аяга, хар өнгийн 14.5 см диаметртэй, 4.5 см өндөртэй ирмэг хэсэг хагарч гэмтсэн хуванцар тагш аяга, ногоон өнгийн 3 ширхэг оосортой, 2 тасалгаатай 30 см өндөртэй, 44 см өргөнтэй даавуун цүнх зэрэг эд зүйлс, хүрэн цоохор шаргал өнгийн 13 см диаметртэй, 5 см өндөртэй ямар нэгэн гэмтэлгүй тагш аяга, гялгар ууттай олон хэсэг болсон шаргал өнгийн металл бурхан 1 ширхэг, бахь 1 ширхэг, отвертка 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг / улаан өнгийн толгойтой/, хазаарын амгай 1 ширхэг, шатсан металл бөгж 2 ширхэг, самсунг гэсэн бичиглэлтэй гар утас 2 ширхэг, мөнгөн аяганы шатсан металл суурь 1 ширхэг, шатсан цайвар өнгийн металь ороомог 1 ширхэг, шатсан металл хазаарын товруу 2 ширхэг, шаргал өнгөтэй хугартай мод 1 ширхэг, хөөргөний толгой 4 ширхэг, металл очир 1 ширхэг, шар өнгийн хув 2 ширхэг, цагаан сувдан зүүлт/бугуйвч/1 ширхэг, хээтэй, шар хүрэн өнгийн металл даруулга 1 ширхэг, СД 1 ширхэг, мэдүүлэг шалгасан ажиллагааны СД 1 ширхэг, жижиг хэмжээтэй, цайвар өнгийн металл аяга 1 ширхэг, таван хошуу, алх, хадуурын дүрслэлтэй товч 64 ширхэг, “ВР” гэсэн бичиглэл бүхий зоос 9 ширхэг, ЩН гэсэн бичиглэл бүхий 2 амтай төмөр сав 1 ширхэг, хутганы бариул мэт цайвар өнгөтэй металл 1 ширхэг, эмэгтэй хүний металл 7 ширхэг бөгж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн 1934010690192 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б, Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,

Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,    

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б, Б, Т нарт тус тус авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Алимаа овогтой Б миний бие дараахь үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. ...Анхан шатны шүүх ...Л.Сэрдамбад холбогдох хэргийг мэдүүлэг аваад шалгаж байгаад орхисон ... гэмт хийсэн 3 хүн байхад хоёрт нь ял оноож нэг хамтран оролцож мал тууж ирсэн мөнгө хувааж авсан гэх Л.Сэрдамба ял завшиж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байдаг. Шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна.

2. Шүүгдэгч А.Б нь ганцаараа гээд тухайн хэргийг миний бие ганцаараа  үйлдээгүй байдаг. 2017 оноос Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс Баянхангай сумын эрүүл мэндийн төвд эмчийн албан хэрэгцээнд зориулаж Жиняанг маркийн мотоцикль өгсөн. 2019 оны 10 дугаар сард мотоцикль Эрүүл мэндийн төвийн гадаа хаалганы хажууд байж байгаад алга болсон гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Миний бие шүүгдэгч Л.Бын хамт ...ачиж яваад өөрсдийнхөө эзэмшилд оруулан зарсан байдаг. Тухайн хэргийг намайг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна...

3. Иргэн С.Ариунсайханы Зэгстэй багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч Парламент тамхи 30 ширхэг, Улаан шонхор тамхи 200 ширхэг, Калаб лд 100 ширхэг, Бехан тамхи 30 ширхэг, Саарал лд 20 ширхэг, Ягаан лд тамхи 20  ширхэг, ЛД тамхи 70 ширхэг, Эссэ тамхи 160 ширхэг, Сегар тамхи 40 ширхэг, Бэст тамхи 20 ширхэг, Майлд севэн тамхи 30 ширхэг, шоколад 126 ширхэг, Шоко үрэл 13 ширхэг, Бохь 760 ширхэг, 124 шил архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэсэн мэдүүлэг байдаг.

4.Шүүгдэгч А.Б нь ганцаараа гээд 2019 оны 5 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгий нуур сумын Зэгстэй багт үйл ажиллагаа явуулдаг зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дижитал камер, бохь 5 блок, шоколад 29 ширхэг, Мэрси набор 1 хайрцаг, сникерс шоколад 2 ширхэг, Сайра шопрод 1 ширхэг, Ролтон бэлэн хоол 4 ширхэг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан байдаг гэсэн мэдүүлэг. Миний бие тухайн 2 үйлдэлд ганцаараа яваагүй. Тухайн дэлгүүрүүдийг ухаад шүүгдэгч Л.Бын хамт явсан. ...Иймд гомдлыг хүлээн авна уу.

5. 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумаас Төхөм 1 дүгээр багаас 6 айлд хүч хэрэглэхгүйгээр хулгай хийсэн үйлдэл байдаг. Тухайн 6 хэрэг дээр Л.Сэрдамба хамт явж хулгай хамтран хийсэн. Л.Сэрдамбыг хамт явж хулгай хийснийг шүүгдэгч Л.Бын мэдүүлгээр нотлогдсон. ...Анхан шатны шүүхийн дүгнэлт бодит нийцээгүй. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөрчиж алдаа гаргасан байдаг.

6. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт дээр миний зүйл ангийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн оруулсан байдаг. Шүүгч, прокурорууд эрхэлсэн тодорхой ажилгүй орлогын эх үүсвэр байхгүй гээд зүйчлэлийг маань хүндрүүлсэн байдаг. Гэтэл миний бие хулгай хийх үедээ ажиллан амьдарч байсан гэдгийг нотлох баримтыг хавтаст хэргийн материалд хавсаргаж оруулж өгсөн байхад шүүгч, прокурорууд хэргийн материал дотроос харж үзээгүй орхигдуулсан байдаг. ...Эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэр байхгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх зүйл ангиар зүйлчилж байгаад гомдолтой байна. ... Шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаад гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөллийн 2437 дугаартай өмгөөлөгч Б.Баярмагнай би Эрүүгийн 1934010690192 дугаартай хэрэгт шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тев аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б нарт холбогдох тус хэргийг 2023 оны 9 сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэсэн 389 дугаартай дугаартай шийтгэх тогтоолд дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч И.Тгийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Төв аймгийн Прокурорын газраас түүний 12 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Тгийн 12 удаагийн үйлдлийг гэм буруутайд тооцож түүнээс хохирогч нарт учирсан 32.874.350 /гучин хоёр сая найман зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Тгийн 12 удаагийн үйлдэлд гэмт хэргийн улмаас бусдад 32.874.350 төгрөгийн хохирол учирчээ. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасан мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт "ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж" гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол гэдгийг “... хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд. эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно" гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт их хэмжээний хохирол гэж "гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг" ойлгохоор тус тус хуульчилсан байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч И.Тгийн үйлдлийн улмаас хэн нэгэн хохирогч амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөнөөсөө салсан, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд ноцтой хохирол учирсан гэх үйл баримт авагдаагүй байна. Нөгөөтээгүүр яллах дүгнэлтэд дурдагдсан хохирол болон шүүхээс гэм буруутайд тооцож түүнээс гаргуулахаар заасан 32.874.350 төгрөгийн хохирол нь тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээнд хүрэхгүй байна. Ийм атал шүүгдэгч И.Тг Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгээр гэм буруутайд тооцож байгаа нь эргэлзээтэй болсон. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч И.Тгийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Дээр дурдсанчлан шүүгдэгч И.Тгийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож 32.874.350 төгрөгийн хохирол гаргуулахаар заасан бөгөөд түүний зүгээс ажлын 5 хоногийн завсарлага авч хохирлын тодорхой хэсгийг барагдуулж улмаар давж заалдах журмаар гомдол гаргах цаг мөчид анхан шатны шүүхээс тогтоосон бүх хохирлыг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдад учруулан хохирлоо бүрэн төлж барагдуулснаар хохирол төлөгдөж хор уршиг арилдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн үндсэн үзэл санаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж тэр ч бүү хэл ялаас ч чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч болох эрхийг шүүхэд олгосон юм. Иймд шүүгдэгч И.Тг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, өөрөө насаар залуу, мөн бага насны хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлууд зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Хэрэв шүүхээс боломжгүй гэж үзвэл тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Баяраа би шүүгдэгч Л.Бын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 385 шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Л.Быг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 7 жилийн хорих ялаар, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн ба Л.Б нь хэргийн гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог буруу гаргасан хохирогч Ш.Отгонбатад учруулсан хохирол 32,340,300 төгрөгийг бүрэн төлсөн байхад хохирлын 50% болох 16,170,150 төгрөгийг төлүүлэхээр мөн хохирогч Т.Даваасүрэнд 11675226 төгрөгийн хохирол учирсан ба үүний 50% болох 5,837,613 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн байхад 9,079,650 төгрөгийг төлүүлэхээр буруу шийдвэрлэсэн байна.

Л.Б нь хохирогч нарт учруулсан хохирлоос 37,0 сая төгрөгийг төлсөн ба үлдсэн хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Иймд Л.Бд оногдуулсан 7 жилийн хорих ялаас хөнгөрүүлж шийдвэрлэнэ үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс тэдэнп оногдуулсан ял шийтгэл нь тохирсрн байна. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад хохирогч шүүгдэгч А.Б, Л.Б нараас тус бүр 9,079,650 төгрөг гаргуулж хохирогч Т.Долгохоор заасныг шүүгдэгч А.Боос 5,837,613 төгрөг, шүүгдэгч Л.Баас 3,837,613 төгрөг гаргуулж хохирогч Т.Д олгуулахаар, мөн шүүгдэгч Б.Б, Л.Б нараас тус бүрээс 16,170,150 төгрөг гаргуулж хохирогч Ш.Отгонбатад олгох гэснийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхий дүгэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын үйлдэл 2019 оны 9 дүгээр сараас эхэлсэн байхад А.Б ах яагаад намайг ингэж холбогдуулаад байгааг ойлгохгүй байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр л мэдүүлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч И.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Б, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            2. Шүүгдэгч Л.Б, А.Б, И.Т нар нь бүлэглэн:

            - 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багт оршин суух иргэн Б.Өын гэрээс булган малгай 2 ширхэг, зүү ороосон дайлан 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,108,660 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овооны-Энгэр” гэх газарт оршин суух иргэн Д.Агийн гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, дээр үеийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний том үсний даруулга 1 ширхэг, жижиг даруулга 1 ширхэг, 3 ширхэг хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн зоос 12 ширхэг, 12 жилтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, аргалын толгойтой мөнгөн цохилуур 1 ширхэг, мөнгөн зэтгүүр 2 ширхэг, зэтгүүрийн мөнгөн гинж 1 ширхэг, нарийн мөнгөн гинж 1 ширхэг, дээр үеийн зоосон мөнгө, том хүний ноолууран цамц 1 ширхэг сувдан бугуйвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 7,046,400 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэсэгтэйн ам дунд бууц” гэх газарт оршин суух иргэн Н.Шы гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн ташуур 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, соёрхол нэртэй 0,5 литрийн архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,408,900 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг, Монгол хороолол задгайд оршин суух иргэн Цын гэрээс эмээлийн бүүрэгний хяр нь залгаатай улаан өнгийн модтой, оломцог нь улаан цэмбэтэй эмээл 1 ширхэг, битүү мөнгөөр ороосон хазаар 1 ширхэг, мөнгөөр ороосон ташуур 1 ширхэг, айргийн мөнгөн хул аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн цагаан хаш гаанс 1 ширхэг, эмэгтэй хурган дээл 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан ээмэг 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, мана хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 41,130,000 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр багийн Монгол Хороолол 209 тоотод оршин суух иргэн Уийн гэрээс тоногтой цагаан гутал 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах авч 780,000 төгрөгийн хохирол,

            - 2019  оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ногоон гуанз” гэх газарт байрлах иргэн Тгийн “Нөхөрлөл” нэртэй хүнсний дэлгүүрээс 270 хайрцаг тамхи, дүнсэн тамхи 2 хайрцаг, 2 хайрцаг бохь, түмний кола ундаа 10 ширхэг, асаагуур 90 ширхэг, шоколад 8 ширхэг, компот 12 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,271,500 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих Төв аймаг Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн Монгол хороолол 209 тоотод оршин суух иргэн Хгийн гэрээс алаг гартаам хөөрөг 1 ширхэг, 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, хормойн мөнгөн боолт 1 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, үндсэн хул 2 ширхэг, шинэ үеийн мөнгөн аяга 10 ширхэг, хуучин үеийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн товч 8 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, хурган дээл 2 ширхэг, алтан ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, монтетон бөгж 1 хос, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, булган малгай 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 53,730,000 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Монгол 2 дугаар багийн 205 тоотод оршин суух иргэн Сын гэрээс мөнгөн тоногтой 1 ширхэг хазаарыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,313,300 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар 09-нөөс 13-ны хооронд Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг Монгол хорооллын 523 тоот хашаанд байрлах иргэн Бгийн гэрээс булган малгай 2 ширхэг, хромон гутал 2 ширхэг, хурганы арьс 38 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,052,200 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1 дүгээр баг, Монгол хорооллын 1-130 тоотод оршин суух иргэн Бын гэрээс хурган дотортой дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2019 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 03 дугаар баг Рашаантын 504 тоотод оршин суух иргэн Мы гэрээс адууны мах 50 кг, үхрийн мах 120 кг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, тасдагчийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,985,000 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн Монгол хорооллын 13 тоотод оршин суух иргэн Бын гэрээс алтан гадас одон 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй буудаг малгай 1 ширхэг, буудаггүй малгай 1 ширхэг, эмэгтэй малгай 3 ширхэг, эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт 1 ширхэг, жийжүү дөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4,133,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь 

            Хохирогч Н.Шы: “...2019 оны 11 дүгээр сарын 11-нд манай дүү Цэрэнлүндэв нь ...танай том гэрт хулгайч ороод доторх эд зүйлийн нь эмх цэгцгүй болгосон байна гэж хэлэхээр нь би эхнэрээ аваад  машинтай очиж үзэхэд манай гэрийн баруун, зүүн авдрыг ухаад доторх эд зүйлийг нь гаргаад гэрийн хоймор овоолсон байсан. Тэгээд би алга болсон эд зүйлээ бүртгэхэд миний мөнгөн хазаар хоёр ширхэг, мөнгөн ташуур нэг, мөнгөн хөөрөг байхгүй байсан. Мөн зүүн талын авдар дотор байсан бурхны 0,5 граммтай соёрхол нэртэй архи байхгүй байсан...” /1хх-н 148-149/ гэх,

            Хохирогч Б.Өын: “...2019  оны 11 дүгээр сарын 11-ний өглөө малдаа явж байхад манай өвөлжөө дээрх гэрийн хаалга нь онгорхой байсан. ...Тэгээд эхнэр бид хоёр эд зүйлээ бүртгээд, эмх цэгцгүй болсон хувцсаа эвхээд байж байхад эхнэрийн булган малгай мөн миний булган малгай байхгүй байсан. Мөн 6 ширхэг мөнгөн аяга, нэг жижиг мөнгөн тагш байхгүй, зах дээрээс авсан зүүн ороосон даалинтай хөөрөг байхгүй байсан...” /1 хх-н 153-154/ гэх,

            Хохирогч Д.Адъяасамбуугийн: “...мөнгөн хазаар өвлөгдөж ирсэн 800,000 төгрөг, дээр үеийн хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1000,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн үсний даруулга том, жижиг нийлээд 250,000 төгрөг, зах дээрээс авч байсан 3 ширхэг хөөрөг нийлээд 500,000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг 200,000 төгрөг, мөнгөн зоос 12 ширхэг, тус бүр нь 200,000 төгрөг, 12 жилтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг 300,000 төгрөг, мөнгөн гинж 1 ширхэг 100,000 төгрөг, мөнгөн сэтгүүр 2 ширхэг тус бүр нь 250,000 төгрөг, аргалын толгойтой мөнгөн цохилуур 1 ширхэг 500,000 төгрөг, сэтгүүрийн мөнгөн гинж 1 ширхэг 200,000 төгрөг, сувдан шүрнүүд 500,000 төгрөг, бага зэрэг мөнгөний өөдөс ойролцоогоор 2 лан орчим, хөөргөний уутны амсрын жижиг хаш чулуу буюу тээг 1 ширхэг 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” /1хх-н 145-146/ гэх,

            Хохирогч Цын: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төвд байдаг гэртээ ирсэн чинь цоожийг эвдлээд 2 авдар онгорхой, дотор нь байсан эд зүйлийг гаргаад хаячихсан байсан. ...Эмээл 12 цагаантай /гөлөмгүй/ 1 ширхэг, ...битүү мөнгөөр ороосон хазаар 1 ширхэг, ...мөнгөн ташуур 1 ширхэг, ...айрагны мөнгөн хул аяга 1 ширхэг, ...дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ...мөнгөн цагаан ганс /хуучин үеийн/ 1 ширхэг, ...эмэгтэй хурган дээл 1 ширхэг, ...эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, ...эмэгтэй алтан ээмэг хос 1 ширхэг, ...эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, ...манан хөөрөг 1 ширхэг... байсан...” /8хх-н 71-73/ гэх,

            Хохирогч Уийн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны хашааны өдөр би хөдөө гэртээ байж байтал манай дүү Д.Молом над руу залгаад сумын төв дээр байдаг байшинд хулгай орчихсон байна гэж хэлсэн. ...Тэгээд нөхөр бид хоёрыг ирэхэд цагдаагийн алба хаагч нар  ирчихсэн байсан. Тэгээд нөхөр бид 2 гэрийнхээ хаалгыг онгойлгоод хартал том өрөөний цонх, гал тогооны жижиг цонх, унтлагын өрөөний жижиг цонхнууд онгорхой гэрийн эд хогшлууд эмх замбараагүй байдалтай байсан....” /8 хх-н 145-147/ гэх,

            Хохирогч Тгийн: “...Би ...хотод байж байтал манай 2 охин 2019 оны 12 сарын 11-ний өдөр над руу 11 цагийн үед залгаад дэлгүүр хулгай орсон байна ээж гэж хэлэхэд нь би ...охиныг алдагдсан эд зүйлийн тооцоог гаргачих ээж нь очоод цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж хэлсэн юм. Тэгсэн манай охин тамхи их хэмжээний нийт 600,000 төгрөгийн тамхи мөн бэлэн мөнгө 150,000 төгрөг, асаагуур 90 орчим нийт 24,000 төгрөг, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн нийт 90,000 орчим төгрөг, бэлэн гоймон 6 ширхэг 12,500 төгрөг ундаа 10 ширхэг 35,000 төгрөг, шоколад 8 ширхэг 32,000 төгрөг... Надад учирсан хохирлын нийт зардал 1,500,000 төгрөг болж байгаа...” /8 хх-н 208-209/ гэх,

            Хохирогч Хгийн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хажуу талын Түвшинбат гэх айлд хулгай орсон гэхээр нь би манай гэр зүгээр байгаа гэж бодоод очоод үзсэн чинь манай гэрт хулгай орсон байсан... Манайхаас алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг, ...мөнгөн эмээл, ...мөнгөн хул 3 ширхэг, үндсэн хул 2 ширхэг, мөнгөн аяга 10 ширхэг шинэ үеийн, мөнгөн 1 ширхэг хуучны, мөнгөн товч 8 ширхэг, хурган дээл 2 ширхэг, сэгсүүргэн дээл 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж, монетон гинж, булган малгай зэрэг эд зүйлсүүд алдагдсан...” /9 хх-н 56-58/ гэх,

            Хохирогч Сын: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн дүү Д.Мандах над руу утсаар залгаад Мөнх-Очирын гэрт хулгай орсон байна. Танай авдар дотор байсан эд зүйлийг гаргаад хаясан байна, алдагдах зүйл байгаа юу, гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ааваас өвлөж ирсэн 1 ширхэг хагас ороолттой мөнгөн хазаар байгаа, тэр байна уу гэж асуусан. Тэгтэл манай дүү Д.Мандах тэгвэл таны тэр хазаар байхгүй болсон байна гэж хэлсэн...” /9 хх-н 126/ гэх,

            Хохирогч Бгийн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө гэртээ байж байтал манай хүү Ёндонжамц над руу залгаад “байшингийн цонх онгорхой байна, би цонхоор харсан чинь гэрийн хамаг юм сандаачаад хаячихсан байна” гэж хэлсэн. ...Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод орсон чинь байшингийн жижиг цонх онгорхой гэрийн эд хогшлуудыг газраар тараагаад хаячихсан байсан. Тэгээд би гэрээс алга болсон зүйлүүдийг барагцаагаар харсан чинь 2 ширхэг булган малгай, 2 ширхэг шинэ хром, 1 ширхэг мөнгөн хазаар, 38 ширхэг хурганы арьс зэрэг зүйлсүүд байхгүй байсан...” /10 хх-н 9-10/ гэх,

            Хохирогч Бын: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр Чанцал хүүгийнхээ хашаанд тугалаа оруулах гээд очтол байшингийн цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс хурган дээл 1 ширхэг 1,500,000 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг 800,000 төгрөг, бурхан дээр байсан 25,000 төгрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан...” /10 хх-н 97-98/ гэх,

            Хохирогч Мы: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны Лүн сумын төвд Рашаантын-504 тоот хашаанд байрлах өвлийн байшиндаа махаа авчирч хийгээд маргааш нь 2019 оны 12 дугаар сарны 04-ний өдөр байшиндаа ирсэн чинь манай байшингийн гал тогооны цонхийг онгойлгож ороод үүдний амбаарт байсан үхрийн цул мах 120 кг, адууны цул мах 50 кг, том өрөөнд байсан эрэгтэй хүний хурган дотортой ногоон торгон өнгөтэй дээл 1 ширхэг, цахилгааны улаан өнгийн тасдагч, дуран зэрэг эд зүйл алдсан...” /12 хх-н 166-167/ гэх,

            Хохирогч Бын: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хот орох гээд гэрт орсон чинь гэрийн цонх онгорхой гэртээ яваад орсон чинь 3 авдар онгорхой дотроос нь алтангадас одон 1 ширхэг, алтан бөгж,  эрэгтэй буудаг малгай 1 ширхэг, буудаггүй малгай 1 ширхэг 1 ширхэг, эмэгтэй малгай 3 ширхэг, эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт 1 ширхэг, жийжүү дөрөө 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан...” /13 хх-н 135-141/ гэх,

            Гэрч Д.Моломын: “...Би Төв аймгийн Бүрэн сумын төв дээр хөдөө гэр лүүгээ явах гээд Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 209 тоот хашаанд байдаг байшингаар орж өөрийнхөө авдарнаас хормойн боолт авангаа байшинг нь нэг шалгаад харчихъя гэж очсон чинь байшингийн дунд талын том цонх нь онгорхой байхаар нь онгорхой цонхоор нь харчихаад цагдаагийн байгууллагад мэдэгдээд дараагаар нь байшингийн эзэн Мөнх-Очир ахад утсаар залгаж хэлсэн. ...4 ширхэг мөнгөн аяга, тоногтой цагаан гутал хулгайд алдсан гэж Мөнх-Очир ах хэлж байсан...” /8 хх-н 149/ гэх,

            Гэрч Ц.Янжинсүрэнгийн: “... Манай суманд хулгай гараад байгаа тухай би сонсоод 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орой 207 тоот хашааг шалгасан чинь манай хашаа зүгээр байсан. Тэгээд хажуу талын айл 209 тоотын байшингийн жижиг цонх онгорхой байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би Лхамдолгортой хамт явж байсан. Улаан тоосгон байшингийн баруун захын жижиг цонх онгорхой байсан. Би очиж хараагүй...” /8 хх-н 150/ гэх,

            Гэрч Б.Тулгын: “...Би 2019 оны 12 сарын 05-нд хотоос ирээд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг “Ногоон гуанз” гэх газар хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм..., би дэлгүүртээ өдөр нь ороод худалдаа хийж байгаад 19 цагт хаагаад амраад маргааш өглөө 12 сарын 11-ний өглөө дэлгүүрээ онгойлгох санаатай орсон чинь хулгай орсон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй алга болсон зүйл гэвэл тамхи их хэмжээгээр алдагдсан. Үнийн хувьд 600,000 төгрөгний тамхи асаагаар 90 ширхэг, бохь 3 боодол, шүдэнз 7 боодол, бэлэн гоймон 6 ширхэг, 10 ширхэг ундаа гэх мэтийн зүйлүүд алдагдсан. Мөн бэлэн 150,000 гаран төгрөг, дэлгүүрийн запаас түлхүүрүүдийг бүгдийг нь аваад явсан байсан. Би дүү охинтойгоо хоёулаа байсан болохоор хэлж амжаагүй юм. Нийт хохирлын маань хэмжээ 1,500,000 төгрөг болсон байгаа...” /8 хх-н 212-213/ гэх,

            Насанд хүрээгүй гэрч И.Ёндонжамцын: “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр баг Монголын 523 тоот хашаандаа ирсэн чинь манай байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би цонхоор харсан чинь гэрийн эд хогшлуудыг тараагаад хаячихсан байсан. Тэгээд би өвөөгийндөө очоод ээж аав хоёртоо хэлсэн. ...Би хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ээжтэй хамт байшиндаа очсон. Тэр үед манай гэр хэвийн байж байсан...” /10 хх-н 16/ гэх,

            А.Бын гэрчээр өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн нутагт байрлах улаан өнгийн 3 цонхтой 1 давхар байшингийн цонхыг нь түлхээд дотор байсан алтан гадас одон, алтан бөгж, булган малгай, хар бор өнгийн малгай, эрэгтэй малгай, эмэгтэй булган малгай, эмэгтэй хурган дотортой дээл, ягаан өнгийн судалтай торгон дээл, мөнгөн аяга 7 ширхэг ...гэх эд зүйлсийг хулгайлсан, ...Монгол хороолол 1-201 тоот монгол гэрийн амбаарны хаалгыг нь эвдэлж ороод мөнгөөр тоноглосон мөнгөн бүсийг аваад машиндаа хийсэн..., дэлгүүрүүдээр зарж борлуулсан. ...Бүрэн сумын төвөөр эзэнгүй айлуудыг хайж яваад Монгол хороолол ардаа байшинтай хашаан дотроо 2 портер тээврийн хэрэгсэлтэй ногоон хаалгатай монгол гэрийн хаалгыг даруулгаар нь эргүүлж онгойлгож гэрт нь ороод авдар дотроос нь хазаар, ташуур, айрагны хул аяга, мөнгөн дунд гарын аяга, төмөр толгойтой сэтгүүр нь мөнгөн цагаан хаш гаанс, эмэгтэй хурган дээл, эмэгтэй алтан бөгж, эмэгтэй алтан ээмэг, эмэгтэй мөнгөн бүс, манан хөөрөг гэх эд зүйлсүүдийг аваад машиндаа хийгээд дахиж эзэнгүй айлуудыг хайж явсан..., дараа нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүрэн сумын Эрдэнэхангай гэх 209 тоот айлын... гадна хаалганы хашаа нь ногоон өнгөтэй хашааныхаа баруун хойд буланд байрлах 1 давхар тоосгон байшингийн цонхыг нь түлхэж ороод гэрт дотроос нь үнэт эдлэл хайж байгаад тоногтой цагаан гутал, мөнгөн аяга гэх эд зүйлсүүдийг хулгай хийж авсан. ...Улаанбаатар хотод Уртцагааны ченж, болон эртний эдлэл авдаг дэлгүүрүүдээр орж хулгайлсан эд зүйлсүүдээ зарж борлуулдаг. Мөнгөөрөө эхнэр хүүхэдтэй хоол унд авч өгдөг манай амьдрал хэцүүхэн байдаг юм. ...дараа нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг Нөхөрлөл гэх 2 давхар байшингийн доод талын дэлгүүр рүү ороод хайрцаг тамхинуудыг авсан, яг хэдэн тамхи авсан талаараа би мэдэхгүй байна. Тэгээд  Аргалант сумаас хулгай хийсэн үнэт эдлэлүүдээ ченжид өгөөд тамхинуудыг нь Улаанбаатар хот дэлгүүрүүдээр зарж борлуулсан. ...523 тоот айлын байшингийн цонхоор нь ороод  мөнгөн хазаар, эрэгтэй хоёр ширхэг буудаг булган малгай, 2 ширхэг хромыг авч явсан тухайн эд зүйлүүдээ хулгайлж аваад Улаанбаатар хотод ...зарсан Би гэмт хэрэг үйлдэхдээ чулуу, Тгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлүүдийг ашигласан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байгаа Өмнөговь, Дундговь, Булган, Улаанбаатар хот Сонгинхайрхан гэх газруудад хулгай хийсэн юм...” /8 хх-н 99-101, 169-171, 219-221, 9хх-н 85-87,  10хх-н 29-30,  12хх-н 182-183, 13хх-н 154-156/ гэх,

            Шүүгдэгч Л.Бын гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 17-20-ны хооронд Төв аймаг Бүрэн сум руу Т, Б ах бид 3 Тгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Бүрэн сум руу Б ах хүнтэй уулзах гээд явсан. Тэгээд Б ах Төв аймаг Бүрэн сумын колонкын тэнд буугаад Т бид 2 сумын төвөөс зайдуухан гараад унтаж бай гэж хэлсэн. Тэгээд шөнө 3 билүү 4 цагийн үед миний 88018270 дугаарын утас руу залгаад намайг буулгасан газар хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Б ахыг машиндаа суулгаад аваад явтал Төв аймгийн Бүрэн сумын төвөөр 3-4 газар зааж зогсоосон. Тэгээд зогсоход цүнхтэй эд зүйлүүд байсан. Тэгээд тэнд нь болохоор тасдагч, дрил, эмэгтэй суран бүс, 2 ширхэг аяга, ташуур, 2 хазаар гэх үнэт зүйлсүүд байсан тэгээд би энэ юу юм бэ гээд асуутал хүнээс авлагатай байсан юм, заримыг нь эзэнгүй айл байхаар нь хулгай хийсэн юм гэж хэлж байсан... үүний өмнө 2019 оны 10 дугаар сарын 10-11-ны өдөр Б ах Т бид 3 Эрдэнэсант сумаас Улаанбаатар хотруу явж байтал Б ах замын хажууд байсан “Нөхөрлөл” гэх хүнсний дэлгүүрийн урд зогсоод бид хоёрыг замын хажууд байж бай гэж хэлсэн. Тэгээд 5-10 минут өнгөрөөд 2 хайрцагтай юм аваад гараад ирсэн. Тэгээд хайрцагнуудад тамхинууд, хайрцаг ундаа гэх эд зүйлсүүд байсан..., Тэгээд 2019 оны 4 дүгээр сард Т, Б бид 3 Төв аймаг Өндөрширээт сум руу манай хөдөө гэрлүү Тгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм... Би Дундговь, Өмнөговь, Хэнтий, 2020 онд Архангай аймаг Хотон сум, Өвөрхангай аймаг гэх газруудад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байгаа. Б ах хулгай хийхдээ бээлий, бахь гэх зүйлүүдийг авч явдаг. Мөн ...Тгийн Приус-30 болон миний Прадо 120 маркийн тээврийн хэрэгслийг ашигладаг...” /8хх-н 102-103, 172-173, 222-223, 9хх-н 83-84, 126-137, 13хх-н 159-160/ гэх,

            И.Тгийн гэрчээр өгсөн “…Б ах, Б хоёртой Өндөрширээт сумруу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр явсан юм. Тухайн өдөр Б ах намайг хөдөө явъя гээд дагуулж явсан. Миний приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тэгээд шороон замаар ороод Өндөрширээт сумруу явж байтал Б ах зогс гэж хэлсэн. Тэгээд Б ах машинаас буугаад Б ах бид 2 үлдсэн. Тэгээд Б ах тэр айл руу яваад цүнхтэй эд зүйл аваад ирсэн би тэрнийг хүнээс авсан байх гэж бодсон. Тэгээд ирээд ахиад нэг айлын харалдаа зогс гээд зогссон. Тэгээд Б ах ахиж буугаад тэр айлруу чиглэж яваад цүнхтэй эд зүйл авчирсан дараа бас нэг айлын харалдаа буугаад зогс гээд зогссон. ...Тэгээд буцаад Өндөрширээт яваад засмал руу орох замд нэг айл байсан тэгээд тэр айлын ойролцоо Б ах буугаад ойролцоогоор 5-10 минут болоод машинд суухад 2-3 ширхэг мөнгөн аяга байсан тэгээд бид хэд, Улаанбаатар хот руу яваад тэр 2 Б ахын дэлгүүр дээр буусан. ... 2019 оны 10 дугаар сарын 10-11-ний өдөр Б ах Б ах бид 3 Улаанбаатар хотруу явж байтал Б ах замын хажууд байсан “Нөхөрлөл” гэх хүнсний урд зогсоолд бид хоёрыг замын хажууд байж бай гэж хэлсэн. Тэгээд 5-10 минут өнгөрөөд 2 хайрцагтай юм аваад гараад ирсэн..., тэгээд бид хэд, Улаанбаатар хот руу яваад тэр 2 Б ахын дэлгүүр дээр буусан. Тэгээд би гэрлүүгээ явсан...” /8хх-н 97-98, 224-225, 9хх-н 81-82, 138-139, 13хх-н 154-155/ гэх мэдүүлгүүд,

            - Хөрөнгө үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ 7,046,400 төгрөг /1хх-н 204/ гэх,

            “Хан-Үнэлэмж” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийн үнэлгээ 41,130,000 төгрөг /8хх-н 83-87/ гэх,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1,271,500 төгрөг /8хх-н 215/ гэх,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийн үнэлгээ 780.000 төгрөг /8хх-н 191/ гэх,

            “Хан үнэлэмж ХХК”-ийн гаргасан үнэлгээний тайлан 53,730,000 төгрөг / 9хх-н 69-76/ гэх,

            “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1,313,300 төгрөг /9хх-н 153/ гэх,

            “Эй Жэй Жэй Эй” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 5,052,200 төгрөг /10хх-н 63/ гэх,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1,600,000  төгрөг /10 хх-ийн 110 хуудас/ гэх,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1,985,000 төгрөг /12хх-н 174/ гэх,

            “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 4,133,000 төгрөг /13 хх-ийн 180 хуудас/ гэх дүгнэлтүүд,

 

            2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 44-49/,

            2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл,  хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 71-77/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, гэсэн тэмдэглэл /1 хх-н 78-81/,

            2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Нүхэн ар”, Лхагвагийн өвөлжөө гэх газар Лхагвагийн Сэрдамбын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 84-87/,

            Шүүгдэгч А.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 88-98, 105-108, 109-124/,

            Шүүгдэгч Л.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 125-141, 130-141/,

            Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо 3-70 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 71-77/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 76-77/,