| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00299/И |
| Дугаар | 150/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2025/00265
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, .......... дүүрэг, ........ дүгээр хороо, .........н гудамж, ....... Тауэр ....... давхар, .......... тоот “........” ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ...... аймаг, ....... сум, ....... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,082,247.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“........” ХХК-ний гүйцэтгэх захирал ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч .......... нь манай компанитай 2023 оны 3 сарын 23-ны өдөр Б24404194 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ......... зээлийн дансны дугаартай, 1,619,000.00 /нэг сая зургаан зуун арван есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ............ банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 8 сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч ........... үндсэн зээлийн төлбөрт 1,619,000.00 /нэг сая зургаан зуун арван есөн мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,217,182.91 /нэг сая хоёр зуун арван долоон мянга нэг зуун наян хоёр төгрөг ерөн нэгэн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238,565.06 /хоёр зуун гучин найман мянга таван зуун жаран таван төгрөг зургаан мөнгө / төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 3,082,247.97 /гурван сая наян хоёр мянга хоёр зуун дөчин долоон төгрөг ерөн долоон / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,082,247.97 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“...........” ХХК-нь .......... зээлийн гэрээний үүрэгт 3,082,247.97 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 3,082,247.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,027,416 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 28-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,266 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........ төлөх улсын тэмдэгтийн хураамж 64,266 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,082,247.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,266 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 32,133 төгрөг, орон нутгийн орлогоос 32,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА