2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03269

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18 191/ШШ2025/03269

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, "*******" ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух, т /РД: / холбогдох

14,445,187.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр023 оны 12 сарын3-ны өдөр 6000123527 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 13,980,000 төгрөгийн зээлийг сарын,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтай байгуулсан 6000123527 тоот цахим зээлийн гэрээний үүргийг30 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Уг гэрээний хугацаа026 оны 06 сарын0-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн5 дугаар зүйлийн25.1,26 дугаар зүйлийн26.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрхи цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000123527 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,179,690.7 төгрөг, үндсэн хүүний төлбөрт,192,696.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 55,800.20 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 14,445,187.54 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие *******-аас надад холбогдуулан гаргасан 14,445,187.54 төгрөгийг025 оны 05 сарын 10-наас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч *******т холбогдуулан 14,445,187.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,445,187.54 төгрөгийг025 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгахаар тайлбар гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрснийг талуудыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-д 14,445,187.54 төгрөгийг025 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн30,176 төгрөгийн тал хувь буюу 115,088 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******аас 115,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн30,176 төгрөгийн үлдэх хэсэг буюу 115,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН