2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/03303

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 21 191/ШШ2025/03303

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******515061/-ийн нэхэмжлэлтэй,

*******г /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн нь манай компанитай 2022 оны******* сарын 23-ны өдөр Ч-БЗГ/2022-50220 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,899,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung galaxy s22 ultra 256gb black загварын гар утсыг Пи си молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч нь Ч-БЗГ/2022-50220 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,911,295.99 төгрөг төлөх байснаас ннийт 551,983 төгрөг төлж, 4,359,312.99 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 426 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, *******,, Сургуулийн 27 гудамж, тоот хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/03130 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

миний бие *******,,, тоот хаягт оршин суудаг бөгөөд цаашид уг хаягийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саадгүй оролцоно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох хэрэгт хариуцагч оршин суугаа хаягаа тодруулж өгсөн тул эрэн сурвалжлах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь *******,,, тоот хаягт оршин суудаг талаараа өөрийн тайлбар болон харьяалах хорооны Засаг даргын 2025 оны 04 сарын 21-ний өдрийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ гийн оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тогтоогдсон үндэслэлээр *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН