Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 2 дугаар багийн “Дөрвөлжин” гэх уулын өвөрт Адъсамбуугийн өвөлжөө гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 44-49/,

            Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 71-77/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэл /1хх-н 78-81/,

            Нэгжлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 84-87/,

            Төв аймгийн Бүрэн сумын Төхөм  багийн “Монгол хороолол” тоот цэнхэр өнгийн төмөр хашаанд байх цагаан өнгийн ногоон хаалгатай гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-н 64-69/,

             Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай 1 дүгээр баг Монгол хорооллын 209 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /8хх-н 138-143/,

            Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар баг, Ногоон гуанз гэх нэртэй газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /8хх-н 204-206/,

            Төв аймгийн Бүрэн сум Төхөм 1-р багийн Монголын 523 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /10хх-ийн 1-6 хуудас/,

            Хохирогч Хд мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9хх-н 67/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 55-58, 13хх-н 128-133/,     

            Шүүгдэгч А.Б, Л.Б нар нь бүлэглэн:

            - 2020 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурван сайхны 12-29 тоотод оршин суух иргэн Бийн гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, шаазан хөөрөг 1 ширхэг, хув хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, цүнх 1 ширхэг, дарс 1 ширхэг, соёрхол архи 1 ширхэг, бэлэн 225,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,909,500 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхны 11-28 тоотод оршин суух иргэн Нын гэрээс мөнгөн эрэгтэй бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шилэн хөөрөг 1 ширхэг, цүнх 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг кулон хос, мөнгөн бөгж ээмэг хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хүүхдийн 2 хос мөнгөн ээмэг, төмөр ээмэг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 725,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Цагаан сүм” хорооллын 11-01 тоотод оршин суух иргэн Хгэрээс арслан хээтэй тольтой эрэгтэй  мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хөөмөл хийцтэй эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, сүүжэн хэлбэртэй сувдан шигтгээтэй хос алтан ээмэг 1 ширхэг, алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, цагаан мөнгө, хуучин цагийн даваа толгойтой гуулин нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, ногоон хоргой даалин 1 ширхэг, даваа толгойтой ясан холбоотой эвтэй 4 амьтан сийлж хийсэн дунд гарын хуучин цагийн шаазан хөөрөг 1 ширхэг, 0,75 литрийн EVOK нэртэй архи 1 ширхэг, 1,5 литрийн виски 1 ширхэг, 1 литрийн грандсс нэртэй виски 1 ширхэг, бэлэн 36,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,923,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Сайрын” 1-10 тоотод оршин суух иргэн Дгэрээс мөнгөн бүс 2 ширхэг, мөнгөн аяга жижиг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 6-гийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний алтан бөгж 3 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 3 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, монетон хүзүүний зүүлт 1 ширхэг, монетон суурьтай мөнгөн хүрээтэй ээмэг 1 хос, сейф 1 ширхэг, дуран 1 ширхэг дрилл 1 ширхэг, тастагч 1 ширхэг, гутал  1 ширхэг, калибрын сум 45 ширхэг, нурууны эмчилгээний чичирдэг аппрад 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 11,079,650 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Хийдийн” 909 тоотод оршин суух иргэн Бгэрээс дунд гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэг, хар өнгийн ногоон 3,5 метр торго, DVD тоглуулагч 1 ширхэг, 1 литрийн “ЭДЭН” архи 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, бэлэн 60,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,773,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Эрчмийн” 3-5 тоотод оршин суух иргэн Н.Даваасүрэнгийн гэрээс мөнгөн аяга 7 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,285,600 төгрөгийн хохирол,

            2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн “Боржигоны” 6-2 тоотод оршин суух иргэн Эгэрээс хуучин цагийн дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгө аяга 1 ширхэг, ааруул 2 кг, 5 ширхэг шоколад, хуурай сүү 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 419,300 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн “Боржигоны” 6-2 тоотод оршин суух иргэн Угэрээс монетон хос ээмэг 1 ширхэг, самсунг 6 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 60,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 440,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн Алтанзагасын 1-3 тоотод оршин суух иргэн Эгэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хүрэн мана чулуун хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, хазаарын мөнгөн тоногууд 7 ланг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,620,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг “Зоогийн” 6-3 тоотод оршин суух иргэн Агэрээс бэлэн 80,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 80,000 төгрөгийн хохирол, 

            - 2020 оны 2 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Эрчмийн 3-9 тоотод оршин суух иргэн Ж/нас барсан /Дэмбэрэлсумъяа/ гэрээс толгой  нуухгүй халтар манан хөөрөг 1 ширхэг, даваа толгой алтан нуух 1 ширхэг, орос чихэр 1 кг, цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг бурхан 1 ширхэг, чингис архи 0,75 граммын архи ширхэг, халуун сав 1 ширхэг, хөнгөн цагаан шанага 1 ширхэг, жижиг мөнгөн цөгц 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,950,500 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн “Арвижихын” 07-11 тоотод оршин суух иргэн Б.Бын гэрээс халтар манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,150,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 03-05 тоотод оршин суух Л, Дгэрээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгө аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг зүүлт 1 ширхэг, онги нэртэй архи 1 ширхэг, алтан түрүү архи 1 ширхэг, эмэгтэй хүний дарс 1 ширхэг, ягаан өнгийн судалтай нарийн алтан нуухтай гартаам хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,195,000 төгрөгийн хохирол, 

            - 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг “Зоогийн” 04-08 тоотод оршин суух иргэн Э.Мгэрээс хуучин цагийн улаан өнгийн дэвсгэртэй 12 цагаан мөнгөн тоногтой эмээл 1 ширхэг, хуучин цагийн их гарын үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн хар тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн их гарын мөнгө аяга 2 ширхэг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг, тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, машины хэлбэртэй гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн хослол 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний өрөөсөн монетон ээмэг 1 ширхэг, ногоон өнгийн хаш чулуун хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 13,235,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар 03-наас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, “Зоогийн” 06-01 тоотод оршин суух иргэн Дгэрээс нави брэндийн бугуйн цаг 1 ширхэг, бэлэн 40,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 85,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 12-9 тоотод оршин суух иргэн О.Бгэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөөр бүрсэн улаан толгойтой цагаан өнгөтэй үхрийн эврээр хийсэн халбагатай хөөрөг 1 ширхэг, хүүхдийн эмээлийн даруулга 1 ширхэг, хуучин цагийн эмээлийн даруулга 1 ширхэг, хуучин даруулгын бүхэл шүр 1 ширхэг, бурхны мөнгөлсөн тагш 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,450,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд  шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 8-12 тоотод оршин суух иргэн Д.Эгэрээс дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний өрөөсөн алтан сүүжин ээмэг 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг,  баавар 2 ширхэг, мөнгөн зоос 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гоёл, бөгж 1 ширхэг, эрэгтэй дээлийн мөнгөн товч 5 ширхэг, бага гарын амсар мөнгөн тагш 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,525,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо, 10 дугаар гудамж 315 тоотод оршин суух иргэн Ё.Дгэрээс мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн кулон 3 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, iphone-5 маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 520,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Цэгээний 119 тоотод оршин суух иргэн Д.Пгэрээс мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 660.000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо, 8 дугаар гудамж 283 тоотод оршин суух иргэн М.Угэрээс мөнгөн аяга 8 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, цагаан шүрэн дунд гарын хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4,976,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 2 дугаар хороо 9 дүгээр гудамж, 301 тоотод оршин суух иргэн Р.Дгэрээс Хараа архи 2 шил, монгол стандарт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 17,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 3 дугаар сарын 7-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Цэгээний 202 тоотод оршин суух иргэн М.Мгэрээс хонины 35 килограмм махыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Аргалант 1 дүгээр багийн 802 тоотод оршин суух У.Нгэрээс мөнгөн ээмэг, гинжний кулон 2 хос, сваровский брэндийн гинжний кулон 2 ширхэг, хаш чулуун хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 360,000 төгрөгийн хохирол, 

            - 2019 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөр ширээт сумын Уянга 3 дугаар багийн “Мэргэн ламын хойд ар” гэх газарт оршин суух иргэн Огэрээс хуучин цагийн мөнгөн эмээл 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн ташуур 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, бүрэн мөнгөн 3 эмээлийн хэрэгсэл, хуучин цагийн мөнгөн аяга 5 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 5 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 32.340.300 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Рашаантын 517 тоотод оршин суух иргэн Дгэрээс 10 цагаантай мөнгөн тоногтой эмээл, эмэгтэй хүний хуримын монетон бөгж 1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, төмөр сейф 1 ширхэг, бэлэн 1.120.000 төгрөг, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, бор хүрэн өнгийн жижиг хэтэвч 1 ширхэг, S-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч  8,135,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг 235 тоотод оршин суух иргэн Г.Нгэрээс шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шармал гинж 1 ширхэг, нарийн мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээ унасан мөнгөн гинж 1 ширхэг, улаан өнгийн 2 жижиг шүр 1 ширхэг, хос ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг 3 хос,  бэлэн 306,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 591,000 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 12 дугаар сарын 25-наас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөтлийн 05 тоот оршин суух иргэн Д.Агэрээс дровинк маркийн галт зэвсэг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, зааны ясан хөөрөг 1 ширхэг, чинжаал хутга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,290,000 төгрөгийн хохирол,

            2020 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багт оршин суух иргэн О.Э/нас барсан/ хохирогч С.Дхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 04-өөс 08-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, 2 дугаар хороо 10 дугаар гудамж 312 тоотод оршин суух иргэн С.Ггэрээс 8 метр торгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 240,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 03 дугаар сарын 05-наас 07-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 6 дугаар гудамж 194 тоотод оршин суух иргэн Э.Угэрээс 12 цагаантай хуучин цагийн мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 3 дугаар сарын 04-гөөс 07-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 7 дугаар гудамж 256 тоотод оршин суух иргэн Д.Згэрээс цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол, 

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сум  Дөхөм 1 дүгээр баг Монгол хорооллын 8-219 тоотод оршин суух иргэн П.Бгэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, ор хөнжлийн даавуу, 2 нүдний дуранг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3.880.000 төгрөгийн хохирол, 

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын 1 дүгээр баг, Бадрахын 4-424 тоотод оршин суух иргэн Ч.Бхүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, /архины/ халтар манан хөөрөг 1 ширхэг, саарал өнгийн чулуу шил зүсдэг хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, монетон ээмэг бөгж гинж хосоороо, монетон бөгж 2 хосыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 10,600,000 төгрөгийн хохирол, 

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 2-213 тоотод оршин суух иргэн Е.Сгэрийн цонхыг эвдэлж бэлэн 90,000 төгрөг, цонхонд 60,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн Хайрхан хороололд оршин суух иргэн Ж.Идэрмөнхийн гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, ёслол нэртэй архи 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 172,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 8-829 тоотод оршин суух иргэн Ц.Баасанжавын гэрээс мөнгөн хазаар 1 ширхэг, гуулин данх 1 ширхэг, гуулин цар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай 4 дүгээр баг, Монгол хорооллын 3-219 тоотод оршин суух иргэн Н.Бгэрийн байшингийн порчикны хамгаалалтын гадна талын торыг эвдэж 100,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 3-321 тоотод оршин суух иргэн Д.Сгэрээс мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 150,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Монгол хорооллын 2-201 тоотод оршин суух иргэн М.Хандсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр баг, Монгол хорооллын 2-221 тоотод оршин суух иргэн Ц.Мгэрээс мана хөөрөг 1 ширхэг, хос мөнгөн ээмэг, бөгж, гинж 1 ширхэг, самсунг s-7 маркийн гар утас 1 ширхэг, 10 лан цул мөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,720,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Д.Згэрээс эмэгтэй алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мана хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,530,000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө  Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Сансар хорооллын 8-2 тоотод оршин суух иргэн Д.Шгэрээс бэлэн 500,000 төгрөг, 1 шил архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 518,970 төгрөгийн хохирол,

            2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар баг, Сансар хорооллын 5-1 тоотод байрлах иргэн Д.Б“Чандмань” нэртэй дэлгүүрээс болор архи 2 ширхэг, чихэр 1 кг, кофе 40 ширхэг, ментос бохь 6 хайрцаг, вафли 7 ширхэг, ундаа 2 ширхэг, тамхи 298 хайрцаг, камерын хүлээн авагч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1,096,440 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг З.Ганцэцэгийн “Бэрхийн толь” нэртэй хүнсний дэлгүүрээс 83 шил архи, 10 хайрцаг бохь, шоколад 22 хайрцаг, хяналтын камерын хард дискийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,508,640 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Ц“Сэрж хангай” нэртэй хүнсний дэлгүүрээс 151 шил архи, бэлэн 250,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 2,519,762 төгрөгийн хохирол, 

            - 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б“Ар булаг” нэртэй хүнсний дэлгүүрээс нокиа маркийн утас 1 ширхэг, олгой хаймар 2 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 125,000 төгрөгийн хохирол, 

            - 2019 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Булган аймгийн Гурван булаг сумын 6 дугаарт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Э“Баянхайрхан” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 50,000 төгрөг,  бохь 24 боодол, шоколад 15 ширхэг, гэрэл зургийн аппарат 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 926,815 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын "Баянтуул" 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Овоо нурууны ар" гэх газраас иргэн С.Цэрэнбатын 6 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авч 8,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт нь

            Хохирогч Бийн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...аймгийн төв дээр ирээд гэртээ ирэхэд цагдаа гэрийн эд зүйлээ бүртгэж үз гэхэд гэрийн зүүн хойд талд байх цагаан өнгийн хуванцар шкавны хамгийн дээд талын шүүгээн дотор байсан бэлэн цоо шинэ 225,000 төгрөг алга болсон байсан. Гэрийн зүүн авдар нь дотор байсан шаазан хөөрөг 1 ширхэг, цагаан хув хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, 500 гр шоколадтай дарс 1 шил, зэрэг эд зүйл байсан алга болчихсон байсан. Гэрийн баруун хойд талд байх содон шкавны урд талд өлгөөтэй байсан саарал үүргэвчтэй цүнх 1 ширхэг алга болсон байсан. Гэрийн зүүн урд талын хоолны шкавны дээд талд нь шилэн хаалтанд байсан дунд гарын мөнгөн аяга байсан алга болчихсон байсан...” /2хх-н 21-22/ гэх,

            Хохирогч Нын: “...Өнөөдөр өглөө 10 цагийн орчимд манай ээж над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна... гэсэн. ...Тэгээд алга болсон юмаа бүртгэж үзэхэд гэрийн хойно байх авдранд эрэгтэй болон эмэгтэй мөнгөн бүс, шилэн хөөрөг, шинэ цэнхэр өнгийн жижиг цүнх, орчин цагийн үйлдвэрийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шармал ээмэг 3 хос, мөнгөн ээмэг 2 хос кулонтойгоо, мөнгөн бөгж 1 ширхэг, шармал ээмэг 3 хос, мөнгөн ээмэг 2 хос кулонтойгоо, мөнгөн бөгж 1 ширхэг монетон ээмэг 1 хос, төмөр ээмэг 1 хос зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” /2хх-н 92-93/ гэх,

            Хохирогч  Ө.Хин:  “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожтой хэвээр байсан. Харин хашаандаа ороод байшингаа харахад байшингийн урд талын баруун цонх онгорхой байсан. Би гайхаад гэртээ ороход манай байшингийн гадна талын төмөр хаалга цоожтой байсан боловч дотор байдаг модон хаалганы монгол цоож газарт унасан байдалтай хаалга онгорхой байсан. ...том өрөөнд байдаг нэг ширхэг авдар, 2 ширхэг шүүгээ онгорхой тэдгээр дотор байсан эд зүйлсийг газарт унагаагаад ухаад орхисон байдалтай байсан...” /2хх-н 168-171/ гэх,

            Хохирогч Т.Дн: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр Чанцал над руу утсаар залгаад Ариунсайхан ярьж байна “байшинд чинь хулгай орж эд зүйл алдагдсан байна” гэсэн. ...Эрэгтэй эмэгтэй хүний алтан бөгж, ...нийт 6,000,000 төгрөг, ...эмэгтэй  хүний 600 грамм цул мөнгө орсон сүлжмэл мөнгөн бүс 1,300,000 , ...нрэгтэй хүний суртай 4 талдаа 4 хүчтэнтэй мөнгөн бүс 1,600,000, ...эмэгтэй хүний цагаан сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг 600.000 төгрөг, ...эмэгтэй хүний цул монетон бөгж 300.000 төгрөг, ...эмэгтэй хүний шар өнгийн монетон дунд зэргийн хэмжээтэй гинж 1 ширхэг 400,000 төгрөг, эрэгтэй хүний 40 размерын монгол хийцийн хромон гутал 180,000 төгрөг, эмэгтэй хүний алтан сүүжин ээмэг 2 цэн алт орсон 700,000 төгрөг, улаан хүрэн өнгийн цахилгаан тастагч 70,000 төгрөг, мөн өнгөтэй ижилхэн цахилгаан дрилл 70,000 төгрөг, японы нурууны массажны аппарат 180,000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг тус бүрийн үнэ 800,000 төгрөг нийт 1,600,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг нэг бүрийн үнэ 350,000 төгрөг нийт 1,050,000 төгрөг, жижиг архины мөнгөн аяга 1 ширхэг 70,000 төгрөг, эрэгтэй хүний соёмбо хэлбэртэй кулонтой мөнгөн гинж 75,000 төгрөг, хайрцагтай 45 ширхэг калибрын сум 75,000 төгрөг, эмэгтэй хүний хос хар сувдан шигтгээтэй монотен хажтай, мөнгөн суурьтай өрөөсөн ээмэг, кулон, нарийн монетон гинж 500,000 төгрөг, 2016 онд худалдаж авсан төмөр саарал өнгийн сэйф 700,000 төгрөг тус тус үнэлж байна. Одоо зарим зүйлийн содон шинж тэмдгийн талаар хэлж мэдэхгүй байна...” /3хх-н 22-24/ гэх,

            Хохирогч О.: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш ирэх үед хашааны хаалга цоожтой хэвээр харин гэрийн гаднах үүдний амбаар болон гэрийн цоожийг эвдсэн байсан. ...цагаан өнгөтэй, дээр үеийн цагаан хашаар хийсэн, даваа толгойтой, гуулин нуухтай, энгийн халбагатай, мөргүй, хажгүй хуучин хэрэглэж байсан цагаан хаш хөөрөг 1 ширхэг 1,500,000 төгрөгөөр, бор өнгөтэй орчин цагийн хуучин хэрэглэж байсан чулуун хөөрөг 500,000 төгрөгөөр, 3 метр 50 см хэмжээтэй хар ногоон өнгөтэй торго 1 ширхэг 40,000 төгрөгөөр, улаан хүрэн өнгийн жижиг хэмжээний зөөврийн зориулалт бүхий DVD тоглуулагч 1 ширхэг 200,000 төгрөгөөр, 1 литрийн савлагаатай Эдэн нэртэй архи 1 шил 40,000 төгрөг, 999 сорьцтой 10 грамм жинтэй морин толгой сийлж хийсэн хэлбэртэй хуучин хэрэглэж байсан эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг 100,000 төгрөгөөр, бэлэн 60,000 төгрөг тус тус алдсан...” /3хх-н 204/ гэх,

            Хохирогч А.Эн: “...би өөрийн алдсан 2 ширхэг мөнгөн аягыг судалж үзэхэд нэг нь хар өнгийн пивор дотортой 14.5 см диаметрийн урттай аяга байсан би өөрийн аягаа 300,000 төгрөг, 12.5 см диаметрийн урттай шинэ цагийн хятад цоохор хүрэн пивор аяга байсныг 250,000 орчмоор үнэлмээр байна. ...би бусад алдсан эд зүйлийн үнэлгээг хуучнаар нь үнэлүүлнэ...” /4хх-н 21-22/ гэх,

            Хохирогч Б.Ун: “...би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 6-2 тоот  хаягнаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг орчимд гэрээсээ гараад өөрийн ажил дээр ээлжинд хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн цоож онгорхой, мөн манай нэг хашаанд байх Эрдэнэбаяр ахын цонх онгорхой байсан. Би гэртээ орж ирээд алдсан зүйлээ бүртгэхэд 60,000 төгрөг, монетон ээмэг хосоороо байсан. Мөн Самсунг маркийн гар утас /дэлгэц нь хагархай/ хулгайд алдагдсан байсан...” /4хх-н 25-26/ гэх,

            Хохирогч Д.Эы: “...манай нөхрийн дүү Цэцэгбаяр утасдаад танай байшингийн цонх онгорхой байхаар нь очоод харсан чинь хамаг юмыг чинь онгичоод хаячихсан байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд байшинд байсан авдарнуудын бүгдийнх нь цоожийг эвдлээд онгойлгочихсон байсан. Тэгээд авдар дотор байсан 4 ширхэг мөнгө аяга, хазаарын тоног, мөнгөн бугуйвч мөнгөн бөгж жижиг сул мөнгө зэрэг эд зүйл алга болсон...” /4хх-н 132-133/ гэх,

            Хохирогч О.Ан: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ны өглөө Сайнцагаан сумын 5 дугаар баг зоогийн 6-3 тоот гэртээ иртэл манай гэрийн хаалганы цүүг хугалж хүн орсон байдалтай байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн хойд хэсгийн шүүгээний хажуу өлгөөтэй байсан цүнхэн дотроос миний түрүүвчийг гаргаад дотор нь байсан 40,000 төгрөгийг мөн шүүгээн дээр байсан цаасан хайрцагтай 40,000 төгрөг алдагдсан ...байсан...” /4хх-н 208-209/ гэх,

            Хохирогч Б.Жйн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өглөө гэртээ ирэхэд цонх онгорхой хулгай орсон байсан. Гэрийн авдар дотор хэтэвчинд байсан бэлэн 30,000 төгрөг халтар манан хөөрөг 1 ширхэг, 1 шил 0,75 литрийн Чингис архи, Боно бон чихэрийн хайрцганд хийсэн байсан орос чихэр, шаргал өнгөтэй гуулин юм шиг шаргал бурхан, дунд гарын хуучин цагийн 1 ширхэг мөнгөн аяга, 2 литрийн халуун сав, цэнхэр өнгийн мөрөндөө үүрдэг цүнх, хөнгөн цагаан шанага, жижиг мөнгөн цөгц алдагдсан...” /5хх-н 33-34/ гэх,

            Хохирогч Б.Бын: “...би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед хөдөөнөөс гэртээ иртэл гэрийн цоожны цүүг хөшиж онгойлгоод гэрийн хойд талын тавиурын зүүн талын шүүгээнд байсан халтар манан хөөрөг, жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлагдсан байсан...” /5хх-н 164-165/ гэх,

            Хохирогч У.Д: “...2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай гэр болон хажуу айл манай ах Лувсандоржийн гэрийн цоожны цүүг мушгиад хуга татаж аваад гэрт орж эд зүйлсийг авсан байсан юм. Манай ...гэрт хулгайч орж баруун хойд талд байсан авдар дотор байсан дунд гарын гартаам чулуун шинэ цагийн алтан нуухтай даваа толгойтой хөөргийг авч явсан байсан...” /5хх-н 158-159/ гэх,

            Хохирогч О.Б: “...Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 12-9 тоот хаягнаас 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж гэрийн хоймрын авдранд байсан 2 ширхэг мөнгөн аяга,  1 мөнгөн хазаар, 1 мөнгөн хөөрөг, бурхны мөнгөлсөн жижиг аяга, эмээлийн жижиг 5 ширхэг цагаан, 1 ширхэг хэмхэрсэн мөнгөн даруулга, жижиг улаан хуучны шүр, нэрийг нь мэдэхгүй ууттай чихэр алдагдсан байсан...” /6хх-н 65-66, 70/ гэх,

            Хохирогч  Ё.Д: “...мөнгөн эдлэл ээмэг зүүлтүүд гэвэл хоёр хос иж бүрэн ээмэг зүүлтүүд байсан л даа, нэг нь болохоор хар шигтгээтэй, харин нөгөө нь цулгай мөнгө байсан. Дотроо ээмэг, бөгж, кулон гинж зэргүүд нь тус бүр 2, хоёр ширхэг байсан хүзүүний гинжнээс зүүдэг бурханы кулонон гуу 1 ширхэг байсан... Эмэгтэй хүний өрөөсөн 1 ширхэг алтан ээмэг, цагаан саарал өнгийн I phone-5 маркийн гар утас 1 ширхэг хулгайд алдагдсан...” /6хх-н 13-17/ гэх,

            Хохирогч  Д.П: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай дүү Оролмаа танай гэрт хулгай орсон юм шиг байна. Гэрийн чинь хаалганы цоожийг эвдээд гэрт чинь хүн ороод эд зүйлийг чинь гаргаж хаясан байна гэхээр нь гэртээ ирсэн чинь манай гэрийн үүдний амбаарын хаалганы цоож болон гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийг хойморт байрлах эгнээ 4 модон авдарны цоожийг мушгиж цүүг нь хугалаад баруун талын хоёр дахь том авдарнаас эрэгтэй мөнгөн бүс, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга хулгайд алдсан байсан. ...Урдаа мөнгөн тольтой тойроод дөрвөн хүчтэнтэй бүс 1,000,000 төгрөг, жижиг мөнгөн аяга 100,000 төгрөг, “Сүнрэв захирагчийн үр удамд” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, нэрийг нь мэдэхгүй байна эмэгтэй хүний вино 20,000 төгрөгөөр үнэлж байна...” /7хх-ийн 81-84/ гэх,

            Хохирогч Э.М: “...2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын үед гэртээ иртэл манай гэрийн том өрөөний зүүн талын вакум цонх онгорхой гэрт ороод үзтэл гэрийн хойморт байсан мөнгөн эмээл, тавиур дээр байсан 7 ширхэг мөнгөн аяга, хойд талын өрөөнд байсан “Тошиба” маркийн хар өнгийн нөтбүүк, хүүхдийн машины хэлбэртэй гар утас, ногоон өнгийн хаш чулуун хөөрөг дунд гарын, эмэгтэй хүний мөнгөн ээмэг зүүлт, бөгж, 1 ширхэг монетон бөгж, нэг өрөөсөн монетон ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /5хх-н 161-162/ гэх,

            Хохирогч М.У: “...Би гомдолтой байна, гэр оронд минь хаалга үүдийг минь эвдэн орж эд зүйлс хулгайлж авсан, олон жил цуглуулж хүнээс бэлгэнд ирсэн дурсгалтай эд зүйлсээ олж авмаар байна, байхгүй бол үнэлгээнд гарсан 8,160,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /7хх-н 132-135/ гэх,

            Хохирогч Р.Д: “...Манай гэрт хулгай орсон талаар би Болдсайханаас мэдэж байсан юм. ...авдран дотор байсан 0.5 литрийн Хараа архи 2 шил, Монгол стандарт архи 2 шил байсан, ...өөр зүйл алдагдаагүй. Надад хохирол амсаад сүйд болсон зүйл байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /7хх-н 201-203/ гэх,

            Хохирогч М.М: “...Би гомдолтой байна. Гэр орны хаалга үүд эвдэж орсон. Мөн үнэлгээнд үнэлэгдсэн мөнгөн дүн буюу 280,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирлыг барагдуулвал гомдол санал байхгүй...” /8хх-н 13-14/ гэх,

            Хохирогч Ш.О: “...9 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн ах Батдорж над руу залгаад “хөдөө гэрт чинь хулгай орчихсон байна шүү” гэхээр нь би сумын цагдаа Хашчулуунд мэдэгдэж тухайн үед нь шууд өөрийнхөө хөдөө гэрт очиход манай гэрийн цоожийг эвдээд, хулгайч орж хамаг юмыг маань хулгайлаад явсан байсан. ...хулгайчийг олдвол эд зүйлээ нэхэмжлэнэ...” /11хх-н 65-66/ гэх,

            Хохирогч З.Д: “...Хаалга үүдийг маань эвдэж дурсгалтай болон дурсамжтай үнэ бүхий эд зүйлийг маань хулгайлж авч явсан болохоор үнэлгээнд тусгагдсан 11,600,000 төгрөгийн хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна” /11хх-н 210-213/ гэх,

            Хохирогч Г.Н: “...Би шигтгээтэй мөнгө ээмгээ 350,000, мөнгөн кулон 10,000, шармал гинж 10,000, нарийхан мөнгөн гинж 20,000, шигтгээ нь унасан мөнгөн бөгж 15,000, улаан өнгийн 2 жижиг шүрээ нийлүүлээд 100,000, нэг хос ээмэг цагаан жижиг шигтгээтэй дугараг хэлбэртэй 30,000, цагаан товгор шигтгээтэй дугараг хэлбэртэй мөнгөн ээмэг хос 30,000, хар шигтгээтэй, хавчин хэлбэртэй хос мөнгөн ээмэг 60,000, бэлнээр 306,000 хулгайд алдагдсан байна” /12хх-н 21-23/ гэх,

            Хохирогч Д.А: “...би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Лүн суманд ирээд гэртээ орсон чинь манай гэрийн баруун хойд талд байдаг модон авдранд байсан дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, бугын ясан эвэртэй 30 орчим см урттай хутга, хоёр амтай дробинк маркийн буу гол төмөр дугаар П0586, засаг П0586 дугаартай, зулын мөнгөн цөгц зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...” /12хх-н 78/ гэх,

            Хохирогч С.Д “...талийгаач хүү Эрдэнэдэлгэр өвгөн бид хоёр дээр амьдардаг байсан юм... Би одоо талийгаачийн амьдарч байсан хашаанд амьдарч байна. Гэрт нь хулгай орсон талаар мэднэ. Гэхдээ яг ямар ямар эд зүйл алдагдсан талаар нь мэдэхгүй байна...” /12хх-н 129/ гэх,

            Хохирогч Э.У: “...Би өнөөдөр хөдөө гэрээсээ сумын төврүү орж ирээд өөрийнхөө хашаанаас өвсөө авахаар ирсэн юм тэгээд хашаанд ортол манай байшингийн вакум цонхны порчик онгорхой байхаар нь гайхаад гэртээ ороод үзтэл манай гэрийн хамаг эд хогшлыг эмх замбараагүй болгоод хувцас дээл хунар дэлгээд хаячихсан байсан. Тэгээд өөрийнхөө гэрийн эд зүйлүүдийг бүртгэтэл миний хадам аав Намхайгаас эхнэр бид хоёрт өгч байсан хуучин цагийн эмээл хулгайд алдагдсан байна. ...Би өөрийнхөө эмээлийг одоогийн зах зээлийн ханшаар 5 сая төгрөгөөр үнэлж байна...” /13хх-н 18-21/ гэх,

            Хохирогч Д.З: “...манай гэрийн хамаг юмыг дэлгэж онгичоод авдарны цүүг хугалж авдранд байсан миний цагаан хаш хөөргийг хулгайлаад явсан байна. ...Миний хөөрөг улбар шар өнгийн хуурамч толгойтой гуулин нуухтай дунд гарын цагаан хөөрөг байсан... Би өөрийнхөө хөөргийг одоогийн зах зээлийн ханшаар 500,000 төгрөгөөр үнэлж байна...” /13хх-н 78-79/ гэх,

            Хохирогч С.Г: “...хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожыг эвдэлж ороод гэр, авдар сав ухаж онгичоод хаячихсан байхаар нь эд зүйлээ бүртгэтэл хоёр өөр өнгийн 8 метр дээлийн торго хулгайлаад явчихсан байсан... 1 метр тус бүрийг 30,000 төгрөгөөр үнэлээд 8 метр торгоо нийтдээ 240,000 төгрөгөөр үнэлж байна...” /12хх-н 226-227/ гэх,

            Хохирогч П.Б: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Дөхөм 1 дүгээр баг “Монгол хорооллын” 8-219 тоотод байрлах гэрт маань цоожийг нь эвдэн хулгай орж авдар дотор байсан мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, боодолтой 10 ширхэг ор хөнжлийн даавуу, ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /14хх-н 80-81/ гэх,

            Хохирогч Ё.С: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр баг 2-213 тоотод байрлах хашаа байшиндаа иртэл байшингийн цонхоор ороод эд зүйл хайсан байдалтай онгичоод юм аваагүй байсан. Хашаанд бариатай байсан манай ээжийн монгол гэрийн цоожийг эвдэж ороод авдар дээр байсан бурханы жаазанд байсан 30,000 төгрөг, авдар дотор байсан 60,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /14хх-н 102-103/ гэх,

            Хохирогч Ж.И: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын төвд байрлах манай байшингийн цонхоор хулгай орж гал тогоонд байсан 1 ширхэг мөнгөн аяга, сар шинээр хэрэглэх гэж байсан “Ёслол” нэртэй 2 шил 0.75 архи байхгүй байсан... Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга ...150.000 төгрөгөөр авч байсан. “Ёслол” архийг 1 ширхэг нь 22,000 төгрөгөөр авч байсан...” /14хх-н 112-113/ гэх,

            Хохирогч Ц.Б: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай сумын төвд буюу 1-р баг 8-829 тоотод байрлах байшинд маань цонхоор нь хулгай орж жижиг өрөөний авдранд байсан 1 ширхэг мөнгөн хазаар, гал тогооны өрөөнд тогооны саванд байсан 1 ширхэг гуулин данх, 1 ширхэг гуулин цар зэрэг эд зүйл алдагдсан байсан... Мөнгөн хазаараа би 700,0000 төгрөгөөр үнэлж байна, гуулин данхаа 50,000 төгрөг, гуулин цараа 50,000 төгрөг зэргээр тус тус үнэлж байна...” /14хх-н 123-124/ гэх,

            Хохирогч Н.Б: “...манайхаас ямар нэгэн зүйл алдагдаагүй боловч баруун талын амралтын өрөөний 150х120 хэмжээтэй вакум цонхны жижиг 45х45 хэмжээтэй порчикийг гадна талын хамгаалалтын төмөр торыг эвдсэн байсан. ...Тэгээд хамгаалалтын торыг 2018 онд нэг цонхны хамгаалалтыг 100,000 төгрөгөөр бодуулж 4 цонхыг нийтэд нь 400,000 төгрөгөөр хийлгүүлж байсан...” /14хх-н 132-134/ гэх,

            Хохирогч Д.С: “...2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай байшингийн урд талын хоёр цонхны баруун талын цонхыг эвдэж хулгайч орж ...гал тогооны сервантанд байсан дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан...” /14хх-н 144-145/ гэх,

            Хохирогч Ч.Б: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотоос гэртээ иртэл Төв аймгийн Бүрэн сумын 1-р баг, Бадрахын 4-424 тоотод байрлах манай монгол гэрт цүүг нь сугалж татаад гэрт байсан 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн тоногтой ташуур 1 ширхэг, дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга буюу жижиг архины аяга 2 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, саарал өнгийн чулуун шил зүсдэг хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хормойн боолт 1 ширхэг, монетан ээмэг, бөгж гинж ком хосоороо, монетан 2 хос бөгж зэрэг эд зүйлүүд алдагдсан...” /14хх-н 90-91/ гэх,

            Хохирогч М.Х: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан. ...Тэгээд би өөрийнхөө эд зүйлийг бүртгэж үзэхэд миний хэрэглэж байсан эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон байсан. ...Би тухайн бүсээ одоогийн зах зээлийн ханшаар хамгийн багадаа гэхэд 500,000 төгрөгөөр үнэлж байна...” /14хх-н 157-159/ гэх,

            Хохирогч Ц.М: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сумын төвийн гэртээ иртэл манай байшингийн зүүн гар талын цонхыг онгойлгоод хулгайч орчихсон байсан. Би тэгээд байшин руугаа орж үзтэл том өрөөний тавиуран дээр байсан манан хөөрөг 1 ширхэг, хойд өрөөнд хоёр авдарны баруун гар талын эрээн авдарнаас манай эхнэрийн мөнгөн ээмэг бөгж, мөнгөн гинж, мөнгөн бөгж , манай хүүхдийн С-7 маркийн гар утас, 10 лан цул мөнгө хулгайд алдагдсан байсан...” /14хх-н 171/ гэх,

            Хохирогч Д.Б: ”...Камерын хүлээн авагчийг залгаагүй гэж бодоод байж байсан чинь залгасан байж байгаад алдсан байна. Би нарийн гаргаж чадахааргүй байна, ойролцоогоор бараа 1,200,000 төгрөг орчим төгрөг, камерийн хүлээн авагч 300 орчим мянга орчим байгаа байх гэж бодож нарийн  мэдэхгүй байна...” /16хх-н 164-165, 178-179/ гэх,

            Хохирогч З.Г: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрээ нээх гэрээсээ гарах гэж байхад хажуу талын дэлгүүрийн эзэн болох Бор манай нөхрийн утас руу залгаад дэлгүүр чинь онгорхой байна гэхээр очиход хаалганы цоож, цуургыг мушгаад хажууд нь тавьчихсан байсан. Дэлгүүр рүүгээ орж үзэхэд лангуун дээр байсан 20,000 төгрөгөөс дээш үнэтэй, архинууд байхгүй болсон байсан. Цагдаа юманд битгий хүрээрээ гэхээр нь дэлгүүрээсээ гараад байж байгаад 15 цагийн үед аймгийн төвөөс цагдаа нар ирээд манай дэлгүүрт ороод үзлэг, шалгалт хийж эхэлсэн...” /17хх-н 2-3/ гэх,

             Хохирогч Д.Ц: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрээ нээх гээд гэрээсээ ирэхэд дэлгүүрийн гаднах хаалганы хөндлөнгөөрөө цоожилдог том хар цоож хоёр хуваагдаад газар унасан байхаар нь дэлгүүр рүүгээ дөнгөж ороод дэлгүүрийн үүдний самбар дээрээс цагдаагийн утасны дугаарыг хараад цагдаа руу залгасан. Цагдаа ирэхээр нь хамт дэлгүүр рүүгээ ороод харахад лангуун дээр байсан архинууд байхгүй ...ширээний шургуулганаас мөнгөө үзтэл байхгүй байсан. Тэгээд хойд талдаа байдаг склад ороод харахад хайрцагтай архинууд байхгүй байсан...” /17хх-н 11-13/ гэх,

             Хохирогч Ц.Б: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны 15 цагийн орчим манай төрсөн охин Хандсүрэн дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн тэгээд Хашаат сумаас Булган аймгийн Гурванбулаг сум руу ирээд шууд дэлгүүр дээрээ иртэл манай дэлгүүрийн урд зүгт харсан 3 цонхны зүүн талын цонхыг төмөр хамгаалалтыг нь эвдээд орсон байсан. Тэгээд дэлгүүртээ ороод эд зүйлээ бүртгэтэл БНХАУ-д үйлдвэрлэсэн марк нэр нь тодорхойгүй гар утас, гар утасны цэнэглэгч, алдсан байсан...” /17хх-н 17-19/ гэх,

             Хохирогч С.Э: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажил руугаа гарах гээд босчихсон байж байтал нөхөр болох Борын утас руу манай дэлгүүрийн баруун талын дэлгүүрийн эзэн нь болох Батжаргал ах залгаад танай дэлгүүр рүү хулгай орчихсон байна гэж хэлэхээр нөхөр бид хоёр дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн ар талын модон хаалга онгорхой байсан. ... Бохь, шоколад, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс алдсан...” /17хх-н 25-27/ гэх,

            Хохирогч С.Ц: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр адуундаа яваад адуугаа бүртгэхэд манай адуунаас 6 тооны адуу байхгүй байсан. ...Тэгээд би “Овоо нуруу гэх” газар очиж үзэхэд өвөлжөөний саравчин дотор 6 тооны адууны гэдэс байсан. ...саран тамгатай 6 тооны адуу алдсан. Үүнээс 5 нь нас бие гүйцсэн морь, 1 нь бүдүүн гүү байсан, бүгд адилхан тамгатай, цавдар халзан морь, хонгор морь, халзан алаг морь, буурал морь, хүрэн халзан гүү тус тус алдсан...” /10хх-н 203-205/ гэх,

            Хохирогч Лийн: “...2020 ны 3 дугаар сарын 04-ний өглөө 12 цагийн үед аймгийн төвийн гэрийн хашааны айл болох Долгорсүрэн манай төрсөн дүү утсаар залгаад танай болон манай гэрийг хулгайч ухсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би хөдөөнөөс ирээд үзэхэд гэрийн цоожны цүүг мушгиж тасдаад орж гэрийн хойд талд байсан хоёр авдарны доторх эд зүйлсийг гаргаж хаяад зүүн авдарны дотор улаан өнгийн төмөр хайрцаганд байсан 3 ширхэг мөнгөн аяга, мөн баруун талын авдранд байсан онги нэртэй 0,5 литр архи, зүүн талын авдранд байсан 0.75 литрийн Алтантүрүү архи, эмэгтэй хүний 14,500 төгрөгөөр авч байсан дарс, шинэ цагийн эмэгтэй хүний ээмэг, зүүлт, жи мобайл, юнителийн нэгж нийлээд 20,000 төгрөгний 1000 задаргаатай байсан, хүүхдийн мөнгө хадгалдаг гахайн дотроос 10,000 төгрөг тус тус авсан байсан...” /5хх-н 155-156/ гэх,

            Хохирогч Д.Э: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай эгч Алтанцэцэг над руу утсаар яриад гэр лүү чинь хулгай орсон байна гэсэн. ...манай гэрийн баруун хойно байх жижиг эрээн авдарнаас уутанд байсан нэг эмээлийн мөнгөн чимэглэлүүд, эмэгтэй хүний өрөөсөн сүүжин алтан ээмэг, мөнгөн зоос 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гоёлын жижиг чимэглэлүүд, бага гарын амсар нь мөнгөн тагш, дунд гарын халтар манан хөөрөг, эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч зэрэг эд зүйл алдагдсан...” /6хх-н 149-150/ гэх,

            Хохирогч У.Нн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед хажуу айлынхаа хүн рүү залгаад манай гэр ямархуу байна гэж асуухад танай хашааны хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд үзэхэд мөнгөн ээмэг, бөгж, сваровский хоёр гинжний кулон чулуун бүс, бага гарын хаш чулуун хөөрөг байхгүй байсан...” /9хх-н 194-195/ гэх,

            Хохирогч Д.Зн: “...манай гэрээс баруун талын авдарнаас халтар манан хөөрөг даваа толгойтой мөнгөн нуухтай дунд гарын хөөрөг, эмэгтэй хүний алтан ээмэг хосоороо, эмэгтэй хүний албан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг  дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хослол кулон комоороо эдгээр зүйлүүд алга болсон...” /16хх-н 133-134/ гэх,

            Хохирогч Н.Дн: “...2020 оны 3 дугаар сарын 04-ний орой 18 цаг 30 минутын үед би ажлаа тарчихаад гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдсэн, цүүг нь мушгиж хүн орсон байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ...Эд зүйлээ бүртгэж үзэхэд хар өнгийн хайрцган дотор байсан “Navi” брэндийн бугуйн цаг маань алга болсон байсан. Мөн хойд тавилга нь дээр байсан ягаан цаасан хайрцагтай  байсан цуглуулганы 50-1000 хүртэлх дэвсгэрт бүхий 40,000 орчим төгрөг алга болсон байсан...” /5хх-н 226-227/ гэх,

            Хохирогч Д.Шн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил дээр байж байтал манай охин Г.Майцэцэг над руу утсаар залгаад өвөө Г.Дашжамцын гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. ...Манай аавын гэрийн хойно байрлах эрээн авдар доторх зүйлийг гаргасан байсан ба авдар дотор байсан хар цүнхэнд байсан тэтгэврийн мөнгө болох 500 орчим төгрөг л байхгүй болсон байсан. Мөн 1 шил архи байсан гэсэн ямар нэртэй архи байсан. Талаар мэдэхгүй өөр ямар нэгэн эд зүйл  алга болоогүй...” /16хх-н 168-169/ гэх,

            гэрч Б.Түмэн-Өлзийгийн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед ээжийн гэрт гал түлэх гээд очиход хашааны хаалга дутуу хаагдсан, 2 гэрийн цоожийг цүүг нь сэтлээд авчихсан онгорхой байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн, ...би очиж хонодог шөнийн 01 цагийн үед гадаа хөлийн чимээ сонсогдсон тэгэхээр гарч харахад манай хашааны зүүн урд талын хашааны хойд талаар 2 хүн явж байсан би тухайн үед согтуу хүн агсан согтуу тавиад явж байна гэж бодсон...” /2хх-н 24-25/ гэх,

            гэрч Д.Болормаагийн: “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50 орчим насны эрэгтэй хүн өөрийгөө Б гэдэг хүн байгаа юм гэж хэлээд 3 орчим ширхэг мөнгөн аяганы мөнгийг урж хавтгайлсан байдалтай, мөнгөн хазаарын тов руу /тоог нь санахгүй байна/, мөн өрөөсөн ижил буруу мөнгөн ээмэг бөгжнүүд авчирч өгсөн. Би мөнгө авчирсан залууг хаанаас ямар учиртай зүйл талаар асуухад надад хандан “би мөнгө хайлуулж юм хийх гэж байснаа больчихлоо”, би Төв аймгийн Баян-Уул сумаас яваа хөдөөний хүн байгаа юм гэж хэлсэн. Би нийт авчирсан мөнгийг нь граммлаад нэг граммыг 1200 төгрөгөөр худалдаж авахад нийтдээ 516 грамм болоод 620,000 төгрөг болсноос 220,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэнийг дансаар хийхэд түүнээс өөрийнх нь данс гээд Хаан банкны 5020468596 дансыг тэмдэглэж аваад 20 орчим минутын дараа 400,000 төгрөгийг өгсөн. Данс руу нь өөрийнхөө 5077020668 гэх данснаас шилжүүлсэн юм. Мөн би тухайн хүний зургийг гарахаас нь өмнө гар утсаараа дарж авсан. Одоо миний гар утсан дээр зураг нь байгаа. Мөн миний эд зүйл худалдан авахад тэмдэглэдэг бор өнгийн дэвтэр дээр тухайн өдрийн тэмдэглэгээ байгаа. Миний авсан аяганууд шинэ цагийн нимгэн хийцтэй аяганы мөнгийг хуулж, хавтгайлж юмаар цохисон шинжтэй байсан...” /4хх-н 85-86/ гэх,

            гэрч Б.Анхболдын: “...худалдаачны гудамжинд алт мөнгөний дарханы цех дээр өөрийн аавын эгч Болормаатай хамт ажилладаг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд манай эгчид мөнгө заръя гэж хэлсэн. Би хажууд нь ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн даавуун уутан дотроос дан мөнгөн материалтай ээмэг бөгж, хазаарын тов руу мөнгөн аяга, хазаарын бөгж, хазаарын гангарааны 3-4 см урттай дээрээ цутгуурын хээтэй чимгүүд гаргаж ирсэн. Манайд ирсэн аяганууд 2-3 ширхэг мөнгөн аягыг хуулаад хавтгайлаад давтчихсан байсан. Шинэ цагийн мөнгөн аяганууд байх шиг харагдсан, мөнгөн ээмэг, бөгжнүүд нэлээн олон байсан гэхдээ зарим нь эвдэрхий хосоороо, өрөөсөн гэх янз бүр харагдаж байсан. Эмэгтэй хүний мөнгөн бүсний 1-2 ширхэг даруулга байсан санагдаж байна...” /4хх-н 87-88/ гэх,

            гэрч Д.Оролмаагийн: “....2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Тэрбиш ах хөдөөнөөс ирээд түлхүүрээ аваад өдөр нь гэрийнхээ түлхүүрийг манай гэрт оруулж өгөөд явсан юм. 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед би Тэрбиш ахын хашаанд ортол гэрийнхэн амбаарын хаалга онгорхой байхаар нь очоод хартал цоожийг нь эвдээд газар унагаасан байхаар нь Тэрбиш ахад утсаар танай гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн юм. ...урд талын гудамны зүүн урд үзүүрт нь байдаг болохоор ямар нэгэн сэжигтэй гэмээр зүйл мэдэгдээгүй...” /7хх-н 85/ гэх,

            гэрч Д.Болдсайханы: “...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа амьдардаг юм. Манай хашаан дотор миний баз хүргэн Дамбаренчин гэдэг хүний гэр нь бариатай дотор нь эд хогшил нь байдаг юм. Дамбаренчин дулааны цагт л Эрдэнэсант суманд манай хашаанд амьдардаг бусад цагт Улаанбаатар хотод амьдардаг. ...2020 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчимд би жорлон орчихоод гэрлүүгээ алхтал Дамбаренчин ахын гэрийн цоож даруулга нь газар хаалганых нь хажууд нь байхаар нь би гайхаад гэрт нь яваад ортол хамаг юмыг нь онгиччихсон байдалтай байсан. Тэгээд энэ талаараа Дамбареэчин ахад тухайн үедээ хэлж байсан. Тэгээд ах бид хоёр утсаар ярьж байгаад эд хогшилийг нь бүртгэтэл 4 шил архи алдагдсан байгааг мэдсэн... ямар ч байсан авдран дотор нь байсан 0.5 литрийн 2 шил Хараа архи, мөн 0.5 литрийн Монгол стандар архи 2 шил нийт 4 шил архи хулгайд алдагдсан байсан...” /7хх-н 203-204/ гэх,

            гэрч В.Даваажаргалын “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай хажуу талын айлдаа үхрийн баас буулгах гээд өглөө 09 цагийн үед ороход хөрш айлын хашааны хаалга нь онгорхой байсан манай ээж орж үзтэл гэрийн хаалга нь онгорхой хаалганы цоож нь хажуу талд газар байсан...” гэсэн  мэдүүлэг /9 хх-ийн 196 хуудас/,

            гэрч Б.Гунгаазааны: “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байх би ЗДТГ-ын газрын даамал Мөнхгэрэлтэй хөдөөгүүр ажлаар явж байгаад “Мэргэн ламын худгийн ард” намаржиж байсан Батсайханы гэрт ороод сууж байхад Батсайхан ахын эхнэр Пүрэвхорлоо эгч саяхан хэд хоногийн өмнө манай дүү Отгонбатаагийн гэрт хулгай орж хамаг эд зүйлийг нь аваад явсан гэж хэлж байсан...” /11хх-н 104/ гэх

            гэрч С.Батсүхийн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны 07 цагийн үед манай эхнэр Гантуяа бие засах гэж гараад Нямдоржийн гэрийн хаалга онгорхой байна гэхээр нь би гэрт нь орсон чинь гэрийнхэн хаалганы цоожийг хөшиж ороод гэрийн зүүн баруун талд байрлах авдар сертантны эд зүйлийг сандаад гаргаад шалан дээр нь хаясан байсан” /12хх-н 24/ гэх,

            гэрч О.Эрдэнэдэлгэрийн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би хүүгийн хамт өвөө Өлзийбатын гэрт хоноод маргааш нь гэртэй очтол манай гэрийн цоожийг мулт цохиод гэрт ороод гэрийн баруун болон зүүн талын модон авдарны цоожны цүүг нь мушгиж сэтлээд авдранд байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаж шалан дээр хаясан байсан. Тухайн үед манай гэрт хөөрөг, мөнгөн эдлэл бэлэн мөнгө байхгүй байсан. Манайхаас эд зүйл хулгайлах гэсэн хүн үнэт эдлэл болон мөнгө хайсан юм шиг байна лээ, хивс хөлдөөгч бусад эд зүйл аваагүй байсан...” /12хх-н 194/ гэх,

            гэрч Ж.Цэрэндавгын: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би тэдний үүдээр санаандгүй явж байгаад тэдний гэрийн хаалганы даруулга цоож байхгүй болохоор нь Гандолгор эгчийг хөдөөнөөс ирчихсэн юм байна даа гэж бодоод гэр рүүгээ орчихсон. Тэгтэл маргааш манай гудамжны урд талд айл ухагдаж хулгай орсон байна гэж сонсоод Гандолгор эгчийг асуутал гэртээ ирээгүй байхаар нь би хөдөө гэр лүү нь хүүхдүүд рүү нь залгаж гэрийн чинь хаалга онгорхой байна гэж хэл дуулгасан. Гандолгор эгч дараа нь манай хулгай орсон байна гэж хэлж байсан. Манайх байшинд амьдардаг болохоор тэр бүр дуу чимээ сонсогдоод байдаггүй...” /12хх-н 290-291/ гэх,

             гэрч Б.Мягмарсүрэнгийн: “...эхнэр утсаар залгаад дэлгүүрийг чинь ухчихсан байна гэхээр нь би яваад очтол дэлгүүрийн тамбарны хаалганы нэг цүүг нь дээд талаас нь тасдаад тамбарны дотор талд байх жижиг цонхыг хагалсан байсан..., бараагаа бүртгэж үзэхэд тамхины лангуунаас бүх тамхи, архины лангуунаас 2 шилтэй болор архи, доод чихрийн лангуунаас 1 уут чихэр, хойд талын шилэн лангуунаас 4 хайрцаг ментос бохь, задалсан байсан үе үе кофе, хойд талын барааны тавиураас 6-7 ширхэг коровко печень, 2 ширхэг 1,2 литрийн том гоё ундаа зэрэг зүйл алга байсан. ...камерийн хүлээн авах байхгүй байсан...” /16хх-н 170/ гэх,

             гэрч Б.Хашчулууны: “...2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд манай сумын Баянтуул нэгдүгээр багийн Засаг дарга Даваа-Очир манай сумын цагдаагийн кобон дээр ирж “манай багийн иргэн Ганхуяг гэдэг айлын өвөлжөөний саравчин зургаан адуу шулагдсан байдалтай байна” гэж хэлэхээр нь тухайн адуу нядлагдаж шулагдсан газарт очиж үзэхэд Өндөрширээт сумын Баянтуул нэгдүгээр багийн нутаг “Овоо нурууны ар” гэх газар байрлах Ганхуяг гэх хүний өвөлжөөний саравчинд 6 тооны адуу нядлагдаж шулагдсан байхыг хараад Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд дуудлага мэдээллийг өгсөн...” /10хх-н 207-208/ гэх,

            гэрч Ц.Ганхуягийн: “...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул нэгдүгээр багт мал маллан амьдардаг ба ...2019 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд өөрийнхөө портер маркийн машиндаа 90 боодол өвс ачаад эхнэрийнхээ хамт өвөлжөөнийхөө саравчинд өвсөө буулгах санаатай очтол зургаан ширхэг адууны сэвс байсан. Толгой, арьс, шийр гэх зүйл байгаагүй. Тухайн адууны сэвснүүд нь урд шөнө л гаргаж хийсэн бололтой шинээрээ байсан...” /10 хх-н 209-211/ гэх,

            А.Батболын гэрчээр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг Хотонт сум руу хулгай хийх зорилгоор Л.Бын хамт гараад шөнийн 01 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Хотонт сумын захад ирээд машинаа үлдээгээд би өөрөө явган бууж хулгай хийх айлуудаа хайж эхэлсэн. Тэгээд тус сумын ертөнцийн зүгээр буюу сумын ерөнхий нөхцөл байдлын хувьд баруун талын гэр хорооллын нэлээн ар хэсэгт байх айл руу хамгийн эхэнд орсон. Тухайн айл одоо миний санаж байгаагаар төмөр хаалгатай, хашаан дотроо ногоон дээвэртэй улаан тоосгон байшин байсан. Тэгээд би хашааг нь урдаас нь давж ороод байшингийн хамгийн баруун талын цонхны салхивчийг түлхэж онгойлгож дотогш цонхоор ороход бас нэг цоожтой өрөө байх шиг байсан. Түүнийх нь цоожийг хөшиж дотогшоо орсон. Тэгээд тухайн айлын эд хогшлыг ухаж үзэж байгаад хулгай хийсэн одоо гэхдээ бол яг хаанаас ямар эд зүйл хулгай хийж авсныгаа санахгүй байна. Гэхдээ бол миний санаж байгаагаар нь бол ямарч байсан тухайн айлаас виски архи 2 шил, 1 шил том эвок архи, эмэгтэй хүний алтан сүүжин ээмэг, жижгэвтэр хэмжээтэй  бор өнгийн 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, тоог нь сайн санахгүй байна, ямарч байсан хэмжээ нь харилцан өөр хэдэн ширхэг мөнгө, мөн эмэгтэй хүний мөнгөн ээмэгнүүд байсан өөр сайн санах алаг байна. Тэгээд ухаж дуусаад буцаад гараад явсан... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин суманд Бын хамтаар приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй орсон. Хархорин  сумын төвөөр хальт хулгай хийх газар байна уу гэж үзэж явсан. Хэрэв хулгай хийх газар олдохгүй бол зам дагуу газар үзэх талаар Б бид хоёр хоорондоо ярилцсан байсан. Тэгээд хэсэг явж байгаад би засмал замын хажууд машинаас ганцаараа буугаад зүүн талын гэр хороолол руу орсон. Тухайн гудам руу орж эзэнгүй айл байгаа эсэхийг харж хэсэг явахад уг гудамжны зүүн талын үзүүрийн хашаанд 1 гэр, улаан тоосгон байшин байсан. Би тухайн айлыг 10 минут орчим ажиглаж байгаад гэрэлгүй харанхуй болохоор нь хашааг нь давж ороод гэрийн үүдийг харахад цоожтой, байшингийн цонхоор нь гэрэл тусгаж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд би түлээний амбаараас нь сүх аваад байшингийн баруун талын цонхны жижиг салхивчийг эвдэж ороод дотор нь үнэт зүйл байж болох бүх л зүйлийг эвдэж үзсэн, авдар сэйф гээд л ухсан. Алт мөнгөн эдлэл, хоромон гутал, өрөм, тастагч гэх мэтийн эд зүйл авсан. Тухайн айлаас гараад Быг дуудаж бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Хулгайлсан эд зүйлээ бид хоёр Улаанбаатар хотод Хархорин зах дээр үл таних ченжид өгсөн... Улаанбаатар хотоос Тгийн 01-33 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 2020 оны 03 дугаар сарын эхээр ирж 5-6 айлд орон юм. Тухайн үедээ дээрх айлын гэрийн цоожийг гараараа мушгиж ороод дээрх эд зүйлсийг авдарнаас нь авсан. ...Би хулгай хийсэн эд зүйлсээ “Урт цагаан”, “Хархорин худалдааны төв”, Хуучин титаник бааз одоо гутал засвар, эртний эдлэл байрлаж байгаа газруудаар зарсан. Би Эрдэнэсант сумын нутагт болон Тгийн машинтай Бын хамт явсан...” /2хх-н 183-185, 3хх-н 25-28, 7хх-н 22-23/ гэх,

            Л.Бын гэрчээр өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр 06-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сум орох гээд гарсан. Тухайн үед Б бид хоёр явсан өөр хүн яваагүй. Тэгээд шууд явсаар 18-19 цагийн үед Хотонт сумын төвд ирээд замын урд байх гуанзанд хоол идсэн..., тэгээд тэндээсээ гараад шууд Хотонт сумын төв өнгөрөөд Хойшоо Өгийнуур салдаг уулзвар дээр би автомашинтайгаа зогсоод Б буугаад замын урд байх гэр хороолол руу ганцаараа алхаад яваад өгсөн. Б яваад багцаагаар 1 цаг 30 минутаас 2 цаг орчим болоод ирсэн. Ирэхдээ 2 виски, 1 шил архи байсан. Виски, архины нэрийг нь мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн тоногтой суран бүс, нэг эмэгтэй сүүжин жижиг алтан ээмэг, нэг бор өнгийн хөөрөг байсан. Өөр сайн санахгүй байна тэндээсээ хөдлөөд Петровис ШТС өнгөрөөд Б энд зогс гэж хэлж зогсоогоод буугаад явсан. Бууж яваад бас 1 цаг 30 минут орчим болоод ирэхдээ дэлгэц нь хагарсан хар өнгийн нөтбүүк байсан, мөн нэг шил архи байсан. Бас эмэгтэй хүний төмөр зүүлт атгачихсан байсан, ...миний хэлсэн бүгд үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид тухайн үед цагаан өнгийн Приус 30 маркийн 01-33 УБЧ улсын дугаартай автомашинтай явсан. ...Өмнөговь аймагт 17 цагийн үед ирсэн замдаа сүүлд хулгайлсан мөнгөн аягануудын тагшийг Дэлгэрхангай сум гэсэн пайз өнгөрөөд шороон зам руу ороод хуучин ухсан бололтой карьер дотор хийсэн юм, тэгээд цаашаагаа явсан, ...шөнө болсон тэгээд А.Б аймгийн баруун талын хороолол дунд буугаад хулгай хийсэн тэр шөнөдөө 4 удаа бууж хулгай хийсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгаас 5-6 мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар бэлэн мөнгө 170.000 орчим төгрөг, шилэн хөөрөг 1 ширхэг, мөн бор өнгийн нэг хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан байсан юм... тэгж байтал 05 цагийн үед А.Б утсаар залгаад явъя би хамгийн анхны буусан газраа зам дагаад алхаж байна гэж хэлсэн, тэгээд А.Быг замаараа авсан А.Б хэлэхдээ айлуудаар орсон авах зүйл алга хоосон, зарим айл нь эзэнтэй байна гэж хэлсэн гартаа ямар нэгэн барьсан зүйл байхгүй байсан юм. Ямар ч байсан нэг хөөрөг үзүүлж байсан мөн мөнгөн гинж, эмэгтэй хүний гоёлууд байх шиг байсан, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед ирээд гэр гэртээ очиж амарсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хуулж авсан мөнгөн аяга болон эмээлийн мөнгийг Хархорин захын гүүрний доод талд лангуугүй ченж эмэгтэйд нэг сая таван зуун мянган төгрөгөөр зарсан... мөнгө нь нийт 1,5 кг болж байсан, бид хоёр мөнгөө хувааж авч амжаагүй байж байгаад цагдаад баригдсан..., А.Б гэмт хэрэг үйлдэхээр буухдаа бахь, автирк, бээлий өмсөөд машинаас буудаг байсан...” /2хх-н 186-187, 5хх-н 172-174/ гэх,

            И.Тгийн гэрчээр өгсөн: “...миний машиныг тэр өдөр авч яваад 2 дугаар сарын 07 юм уу 08-нд уулзахад хүүхдийн бие муу байна хэд хоног унуулчих гэсэн. Уг автомашин миний эзэмшлийн 01-33 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн автомашин байгаа юм. Би тэр хоёрыг хашаагаа унаж явсныг мэдэхгүй харин 2 сарын 06-ны өдөр Баянхангай гэдэг газар зөрчил гаргасан гээд 20.000 төгрөгөөр бэлэн бусын төхөөрөмжөөр торгуулсан байсан... 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б ах над руу залгаад “машин чинь хаана байгаа юм бэ, би очиж авъя гэж хэлсэн” би өөрийн байгууллагын хашаа буюу БГД-т байх том оврийн ачааны машин тавьдаг хашааг зааж өгөөд машинаа авахуулсан. Тухайн үед Б ах Дундговь аймаг явж хулгай хийчихээд ирье, ирээд хувь өгье гэж хэлж хэлсэн. Би зөвшөөрөөд өөрийн машинаа зааж өгсөн. Тэгээд маргааш нь залгаад Дундговь аймгаар орж чадсангүй хорио цээр гээд явуулахгүй байна. Маргааш Төв аймгийн Эрдэнэсант сум явж хулгай хийж ирнэ гэж хэлсэн. Би мөн зөвшөөрсөн. Би 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрээнээс буцаж ирсэн. Надад  Б ах 120,000 төгрөг өгөөд Эрдэнэсантаас олигтой зүйл олдсонгүй гэж хэлж байсан...” /2хх-н 188-189, 5хх-н 167/ гэх мэдүүлгүүд,

            - Хас үнэлгээ ХХК”-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1,684,500 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гаргасан /2хх-н 47/,

            “Хас үнэлгээ ХХК”-ийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 725,000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гаргасан /2хх-н 115/,

            Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын гаргасан 59 дугаартай алдагдсан эд зүйлийг 5,923,000 төгрөгөөр үнэлсэн /2хх-н 192/,

            Алдагдсан эд зүйлийг 1,773,000 төгрөгөөр үнэлсэн /3хх-н 222/,

            “Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1,220,000 төгрөгний алдагдсан эд зүйлийг үнэлсэн /4хх-н 43, 19хх-н 150/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 419,000 төгрөгөөр үнэлсэн /4хх-н 43/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 440,000 төгрөгөөр үнэлсэн /4хх-н 43/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 2,620,000 төгрөгөөр үнэлсэн /4хх-н 137/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 3,950,500 төгрөг /5хх-н 41/,

            “Тод үнэлгээ” ХХК-ын гаргасан алдагдсан эд зүйлийг 1,150,000 төгрөгөөр үнэлсэн /5хх-н 195-196/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийг 1,195,000 төгрөгөөр үнэлсэн /5хх-н 195/,

            “Тод үнэлгээ” ХХК-ын гаргасан алдагдсан эд зүйлийг 13,235,000 төгрөгөөр үнэлсэн /5хх-н 195-196/,

            “Тод үнэлгээ” ХХК-ын гаргасан алдагдсан эд зүйлийг 45,000 төгрөгөөр үнэлсэн /5хх-н 195-196/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийг 2,450,000 төгрөгөөр үнэлсэн /6хх-н 82/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийг 2,525,000 төгрөгөөр үнэлсэн /6хх-н 158/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийг 520,000 төгрөгөөр үнэлсэн /7хх-н 35/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан алдагдсан эд зүйлийг 660,000 төгрөгөөр үнэлсэн /7хх-н 89/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 4,976,000 төгрөгөөр үнэлсэн /7хх-н 154/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 17,000 төгрөгөөр үнэлсэн /7хх-н 214/,

            “Тод үнэлгээ” ХХК”-ийн алдагдсан эд зүйлийг 360.000  төгрөгөөр үнэлсэн /9хх-н 207/

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 29,700,000 төгрөгөөр үнэлсэн /11хх-н 140/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 8.135.000 төгрөгөөр үнэлсэн /11хх-н 224/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 591.000 төгрөгөөр үнэлсэн /12хх-н 32/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 2,290,000 төгрөгөөр үнэлсэн /12хх-н 98/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 4,500,000 төгрөгөөр үнэлсэн /13хх-н 39/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 350.000 төгрөгөөр үнэлсэн /13хх-н 89/,

            “Тод үнэлгээ ХХК”-ийн алдагдсан эд зүйлийг 3,880,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 83/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 10,600,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 94/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ 60,000 төгрөг /14хх-н 150/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 172,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 115/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 600,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 126/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийг 100,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 136/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 150,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 148/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 450,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 163/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 2,720,000 төгрөгөөр үнэлсэн /14хх-н 174/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 5,530,000 төгрөгөөр үнэлсэн /16хх-н 140-144/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 18,970 төгрөгөөр үнэлсэн /16хх-н 186-190/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 1,096,440 төгрөгөөр үнэлсэн /16хх-н 199-203/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 2,508,640 төгрөгөөр үнэлсэн /17хх-н 74/,           

             “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 2,269,762 төгрөгөөр үнэлсэн /17хх-н 82/,

             “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлгээ 125,000 төгрөг /17хх-н 91/,

             “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлгээ 876,815 төгрөг /17хх-н 100/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн 6 тооны адууг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн /10хх-н 222/,

            Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн алдагдсан эд зүйлийг 11,079,650 төгрөгөөр үнэлсэн /3хх-н 84-85/,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 280.000 төгрөгөөр үнэлсэн /8хх-н 25/ шинжээчийн дүгнэлтүүд,

            - 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг “Гурвансайхан” 12-29 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 7-15/,

            шүүгдэгч Л.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 125-141, 2хх-н 67, 4хх-н 66-74, 78-186, 241-249, 5хх-н 61-69, 5хх-н 136-144, 6хх-н 109-117, 194-202/,

            2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг “Баруун сайханы” 11-28 тоот хашаанд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-н 82-88/,

            2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хотонт сумын Цагаан сүм багийн 11-01 тоотын хашаанд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-н 157-160/,

            шүүгдэгч А.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 88-98, 95-100, 109-124, 2хх-н 163-165, 3хх-н 51-56, 4хх-н 55-62, 224-231, 5хх-н 70-72, 168-169, 6хх-н 98-105, 177-185, 16хх-н 97-121, 17хх-н 51-56/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Сайрын 1-10 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 9-17/,

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 195-198/,

            Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчим 3-5 тоотод нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 5-8/,

            Сайнцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 9-11/,

            гэрч Д.Болормаагаар шүүгдэгч А.Бын зургийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 78-79/,

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол /4хх-н 92/,

            Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 3 дугаар баг, Алтанзагасын 1-3 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 127-128/,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Эрчмийн 3-9 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-н 20-26/,

            хохирогч Б.Ж эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 29-30/,

            2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01-33 УБЧ улсын дугаартай приус 30 маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-н 73-74/,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 7-11 тоот хашаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 102-105/,

            Дундговь аймаг, Сайнцагаан сумын 5 дугаар баг Зоогийн 3-5 тоотод хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-н 106-110/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-н 129-135 /,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Зоогийн 4-8 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 113-118/,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Зоогийн 6-1 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх-н 220-223 /,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигон хорооллын 12-09 тоот хашаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн /6хх-н 49-51/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-н 52-54/,

            Хохирогч О.Бд эд  зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-н 55/,

            Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар баг, Боржигоны 8-12 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-н 142-146/,

            Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, 2 дугаар хороо 9 дүгээр гудамж 367 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 8-10/,

            Төв аймгийн Лүн сумын 3-р багийн төв Цэгээний 119 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 76-80/,

            Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төв 2 дугаар хороо 8 дугаар гудамж цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 127-129/,

            Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг 2 дугаар хороо 9 дүгээр гудамж 301 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 192-197/,

            Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Цэгээний 2-ын 201 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-н 9/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /9хх-н 190-191, 11хх-н 53-62, 195-199, 12хх-н 13-17, 122-126, 13хх-н 68-73, 14хх-н 86-88, 16хх-н 228-231, 239-244/,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /11хх-н 63/,/12хх-н 218-224/,

             Төв аймгийн Бүрэн сумын Дөхөм 1 дүгээр багийн нутаг Монгол хороололд байрлах /тоотгүй/ цэнхэр өнгийн төмөр хаалгатай тоосго блок хосолсон хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 77-80/,

            Төв аймгийн Бүрэн сумын Дөхөм 1 дүгээр багийн нутаг Монгол хорооллын 2-р гудамж, 213 тоот хашаанд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 97-101/,

            Төв аймгийн Бүрэн сумын Дөхөм 1 дүгээр багийн нутаг Хайрхан хороололд байрлах /тоотгүй/ ногоон өнгийн төмөр сараалжин хаалгатай шаргал өнгийн модон хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 108-110/,

            Төв аймгийн Бүрэн сумын Дөхөм 1 дүгээр багийн нутаг Монгол хорооллын 8-р гудамж, 829 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 118-121/,

            Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн нутаг 2-219 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 129-131/,

            Төв аймгийн Бүрэн сумын 1-р баг Монгол хороолол 3 дугаар гудамж, 321 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 139-142/,

            Төв аймгийн Бүрэн сумын 1-р баг, Монгол хороолол 1-р гудамж 201 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /14хх-н 150-154/,

            Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1-р баг, Монгол хороолол 3-р гудамж 221 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /14хх-н 166-169/,

            2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /16хх-н 156-159/,

            2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /16хх-н 221-244/,

             2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-н 245-247/,

             Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Овоо нурууны ар” гэх газар байрлах иргэн Ц.Ганхуягийн өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-н 190-201/,

 

             Шүүгдэгч А.Б нь ганцаараа:

            - 2019 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн “Цагаан сүм” хорооллын 1-414 тоотод оршин суух иргэн Ш.Сүнжидмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хувийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч “их гарын сүүлийн үеийн модон тагшийг гар аргаар мөнгөлж хийсэн мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын гарын сүүлийн үеийн модон тагшийг гар аргаар мөнгөлж хийсэн мөнгөн аяга 5 ширхэг, 22 кратын Домуна брэндийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн зах нь салдаг булган шуба 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 8.300.000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын “Аргалын уул” 1 дүгээр багийн 604 тоотод оршин суух иргэн А.Бүрнээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эртний бага гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.074.800 төгрөгийн  хохирол,

            - 2019 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг,  Эрүүл мэндийн төвийн байрны урд талд байсан Э.Энхцэцэгийн улаан өнгийн, улсын дугааргүй, Жиняанг маркын мотоциклийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Их булаг хороолол 08-01 тоотод оршин суух иргэн  Б.Батбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хөвөнтэй дээл 3 ширхэг,  үнэгэн лоовууз малгай 1 ширхэг, эмэгтэй өвлийн куртик 1 ширхэг, орны хэрэглэл, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, эмэгтэй хүний түрүүвч 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, булган лоовууз малгай 1 ширхэг, бэлэн мөнгө 3.045.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3.555.000 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын төв Сант хорооны нутаг дэвсгэр, Ё.Ганчимэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Огуль хөгжил” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч архи 152 ширхэг, шоколад 124 ширхэг, бохь 230 ширхэг, мерси набор 25 ширхэг, камерын хард диск 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3.118.790  төгрөгийн хохирол,

            - 2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын төв Сант хороонд  үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Бурмаагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Цогт хун тайж” нэртэй дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бохь 9 боодол, 95 ширхэг шоколад, панч ундаа 4 ширхэг, хар чингис архи 4 ширхэг, соёрхол архи 4 ширхэг, сникерс 5 ширхэг, марс шоколад 45 ширхэг, камерын хард 1 ширхэг бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.393.625 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 1-34 тоот Б.Цэрэннадмидийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч галт зэвсэг 1 ширхэг, хөнгөн цагаан аяга 1 ширхэг, үүргэвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 60.000 төгрөгийн хохирол,

            - 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошууны 35 дугаар гудамж 29 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, цахилгаан дрилл, харуул, 3,5 кг шар тос, лоом, хадаас сугалагч, өмд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 532.500 төгрөгийн хохирол,

            - 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Ариунсайханы “Зэгстэй” нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Парламент тамхи 30 ширхэг, Улаан шонхор 200 ширхэг, Калаб LD тамхи 100 ширхэг, Бехом тамхи 40 ширхэг, Саарал LD тамхи 20 ширхэг, Ягаан LD тамхи 20 ширхэг, бол улаан LD тамхи 70 ширхэг, эссэ тамхи 160 ширхэг, Сегар тамхи 40 ширхэг, Бест тамхи 90 ширхэг, майлд севен тамхи 30 ширхэг, шоколад 126 ширхэг, Шоко үрэл 13 ширхэг, бохь 760 ширхэг, кассын машины дэлгэц 1 ширхэг, 124 шил архийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 5,883,200 төгрөгийн хохирол,

            - 2019 оны  5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт үйл ажиллагаа явуулдаг З.Болор-Эрдэнийн “Буянт-Өгий” нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дижитал камер, бохь 5 блок, шоколад 29 ширхэг, Мерси набор 1 хайрцаг, сникерс шоколад 2 ширхэг, сайра шопрод 1 ширхэг, Ролтон бэлэн хоол 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 428.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт нь

            хохирогч Ш.Сйн: “...бид нар буцаад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад гэртээ ирэхэд том өрөөний баруун талын цонх онгорхой, жижиг өрөөний цонхны хамгаалалт хөшиж гагнуурыг салгасан улмаар цонхыг бас онгойлгож орхисон байсан. ...Мөн жижиг өрөөний орны хажууд байсан шургуулгатай намхан шүүгээг онгойлгож дотор нь байсан 22 каратын шармал цаг байхгүй байсан. ...Цааш нь шалгаж үзэхэд авдар дотор байсан 4 ширхэг их гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан...” /3хх-н 143-146/ гэх,

            хохирогч А.Бйн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө ...манай эгч Цэцэгмаа манайд ирээд танай гэрт хулгай орсон байна ...гэж надад хэлсэн. ...би сумын төв дээр гэр рүүгээ очоод үзэхэд хашааны хаалга онгойчихсон, гэрийн үүдний амбаар даруулж тавьдаг тоосго байхгүй байсан ба гэр лүүгээ орж үзэхэд бүх зүйлийг сэндийчээд эд зүйлсийг газраар нэг тараагаад хаясан байсан. Би юу алга болсон байна бүртгэж үзэхэд манай гэрт байсан 2 шинэ цагийн манан хөөргө, 2 мөнгөн аяга, алга болсон байсан...” /9хх-н 8/ гэх,

            хохирогч Э.Эийн: “...2017 оноос Төв аймгийн Эрүүл мэндийн газраас Баянхангай сумын эрүүл мэндийн төвд “Найрамдал” 1 дүгээр багийн эмчийн албан хэрэгцээнд зориулж “Жиняанг” маркийн мотоцикль өгсөн. 2019 оны 10 дугаар сард Жиняанг маркийн мотоцикль нь эрүүл мэндийн төвийн гадаа хаалганы хажууд байж байгаад алга болсон...” /10хх-н 146/ гэх,

            хохирогч Б.Бын: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант баг руу хувийн ажлаар өөрийн хүү Болдбаатар түүний эхнэр Амаржаргал нарын хамт явсан. Орой 21 цагийн үед ирэхэд гэрийн цоожийг хөшиж эвдсэн, хаалганы модон хүрээн дээр ямар нэгэн зүйлээр хөшиж онгойлгосон ором гарсан байсан. Гэртээ явж ороход гэрийн авдар онгойсон, эд зүйлс шалаар газарт тарсан байдалтай байсан...” /13хх-н 244-245/ гэх,

            хохирогч Ё.Гйн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 10 цагт Сант хороонд байрлах “Огуль хөгжил” дэлгүүр дээрээ ирэхэд баруун талын бүргэд хаалгыг хөшөөд эвдээд онгойлгоод орсон байсан. Тэгээд ороход хүнсний ар талын лангууны 5 дахь лангуун дээрээс “Эдэн”” архи 11 ширхэг, “Болор” архи 5 ширхэг, “Шар Чингис” 8 ширхэг, “Күалти” архи 6 ширхэг,  “Чингис” голд архи 7 ширхэг, “Соёрхол” архи 11 ширхэг, цагаан архи 7 ширхэг, урд талын хүнсний тавиур дээрээс шоколад 124 ширхэг, бохь 7 хайрцаг, жижиг шоколад 24 ширхэг, чикопай 12 ширхэг, набор 25 ширхэг, дэлгүүрийн зүүн буланд байх складнаас хайрцагтай архи “Шар Чингис” 2 хайрцаг дотроо 24 ширхэг, “Соёрхол” 24 ширхэг, “Болор” архи 1 хайрцаг 6 ширхэг,  “Ерөөл” архи 4 хайрцаг 48 ширхэг, 2 годгор хиам зэрэг зүйлүүд алга болсон байсан...” /16хх-н  56-58/ гэх,

            хохирогч Т.Бийн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 10 цагт Сант хороонд байрлах “Цогт хун тайж” дэлгүүр дээрээ ирэхэд урд талын цонхны хамгаалалтыг эвдээд цонхыг нь онгойлгоод орсон байсан. Тэгээд дэлгүүрт ороход хүнсний ар талын лангууны 4 дэх лангуун дээрээс “Соёрхол” архи 1 ширхэг, “Хар Чингис” 3 ширхэг, хажуу талын хүнсний тавиур дээрээ шоколад 97 ширхэг, бохь 8 хайрцаг, жижиг шоколад сникерс 45 ширхэг, лангуун дотор байсан бэлэн мөнгө 1,000,000 төгрөг байсан, камерын бичлэг хийдэг хард хайрцаг зэрэг зүйлүүд алга болсон байсан...” /16хх-н 83-84/ гэх,

            хохирогч Б.Цйн: “...Би ...хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Тахилтын гэрт очиход гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай гэрт хулгай орсон байсан. Гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд замаггүй, сумгүй буу, хөнгөн цагаан аяга, үүрдэг хар цүнх алдагдсан...” /17хх-н 177-178/ гэх,

            хохирогч Д.Мөнхжаргалын: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ өглөө 10 цагийн үед буцаад яваад иртэл манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон байсан ба мөн уг хашаанд байрлах өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж эд зүйлүүдийг хулгайлан авсан байсан. Тухайн үед манай өвлийн сууцнаас цахилгаан дрилл, 1 уут шар тос, эмэгтэй өмд, лоом, хадаас сугалагч, цахилгаан модны харуул зэрэг эд зүйлүүд өвлийн сууцнаас алдагдсан байсан. Монгол гэрээс мөнгөн аяга алдагдсан байсан...” гэх,

            Хохирогч С.Ары: “...Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт байх “Зэгстэй” нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүрт 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө дэлгүүрийн цонхны төмөр сараалжин хамгаалалтыг салгаад вакум цонхны порчигоор дэлгүүр рүү орсон байсан. Дэлгүүр дотроос гэмт этгээд архи, тамхи, бохь, шоколад, бэлэн мөнгө, шок үрэл, кассны машиныг газар унагаасан байсан. Алдагдсан архи 1 литрийнх 6 шил “Эдэн” 210,000 төгрөг, 0,75 граммын “Эдэн” архи 6 шил нийт 174,000 төгрөг, “Болор” 0,75 грамм 6 шил 126,000 төгрөг, шар “Чингис” архи 0,75 грамм үнэ 320,000 төгрөг, “Соёрхол” архи 0,75 грамм 12 шил үнэ 228,000 төгрөг, хар “Чингис” 0,75 грамм 9 шил үнэ 162,000 төгрөг, “Соёрхол” 0,5 грамм 10 шил үнэ 140,000 төгрөг, хар “Чингис” архи 0,5 грамм 7 шил үнэ 98,000 төгрөг, “Ерөөл” архи 0,75 грамм 6 шил 78,000 төгрөг, “Ерөөл” 0,5 грамм 8 шил үнэ 72,000 төгрөг, “Зөөлөн экс” 0,75 грамм 12 шил үнэ 228,000 төгрөг, “Зөөлөн экс” 0,5 грамм 9 шил үнэ 126,000 төгрөг, “энгийн экс” 0,75 грамм 10 шил үнэ 180,000 төгрөг, “энгийн экс” 0,5 грамм 7 шил үнэ 98,000 төгрөг, тамхи “Улаан шонхор” 20 блок үнэ 460,000 төгрөг, “клаб ЛД” 10 блок үнэ 300,000 төгрөг, “Парламент” 3 блок үнэ 150,000 төгрөг, “бохем” тамхи 4 блок 120,000 төгрөг, “саарал ЛД” тамхи 2 блок үнэ 60,000 төгрөг, “ягаан ЛД” тамхи 2 блок үнэ 60,000 төгрөг, “нарийн бор ЛД” тамхи 5 блок үнэ 150,000 төгрөг, “улаан ЛД” тамхи 2 блок 60,000 төгрөг, “цэнхэр эссэ” тамхи 9 блок үнэ 310,000 төгрөг, “ченж эссэ” тамхи 7 блок үнэ 315,000 төгрөг, “сигар” тамхи 4 блок 120,000 төгрөг, “вест” тамхи 4 блок үнэ 140,000 төгрөг, “улаан вест” тамхи 5 блок 150,000 төгрөг, “майлд севен” тамхи 3 блок 150,000 төгрөг, кастер” 2 блок 120,000 төгрөг, том шоколад 46 ширхэг 220,800 төгрөг, макс ван том шоколад 28 ширхэг 134,400 төгрөг, альфен голд 40 ширхэг 100,000 төгрөг, шар блок шоколад том 12 ширхэг 54,000 төгрөг, шоко үрэл 7 ширхэг 31,500 төгрөг, жижиг шоко үрэл 6 ширхэг 21,000 төгрөг, дирол бохь 16 блок 480,000 төгрөг, эспермэнт бохь 5 блок 100,000 төгрөг, ментос бохь 15 блок 180,000 төгрөг, бэлэн мөнгө 5000 дэвсгэрт 2 ширхэг, 1000 дэвсгэрт 30 ширхэг, 100 дэвсгэрт 55 ширхэг, 50 дэвсгэрт 30 ширхэг, хүүхдийн мөнгө цуглуулдаг жижиг модон авдарт 50,000 төгрөг байсан. Кассын машиныг гэмт этгээд лангуун дээр байсанг газар шалан дээр унагсан байсан уг машин эвдэрсэн асахгүй байна. Уг машиныг 1,000,000 төгрөгөөр 2018 оны 03 дугаар сард худалдаж авч байсан. Дээрх эд зүйлүүдийг хулгайд алдсан байсан...” /15хх-н 121-123/ гэх,

            хохирогч З.Б: “...Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт байрлах манай “Буянт-Өгий” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрт 2019 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө дэлгүүрийн складны төмөр сараалжин хамгаалалтын торыг хуулж дотогшоо орсон байсан складны цонхоор орж дотор байсан цаасан хайрцагтай бечен чихрийг онгичсон байсан. Дэлгүүрийн зааланд байсан лангуун дээр өрөөтэй байсан бараануудыг онгочиж үзээд худалдагч суудаг лангууны доор жижиг цаасан хайрцганд хийсэн байсан задгай байсан... бэлнээр 200,000 төгрөг, дэлгүүрт байсан камер алга болсон...” /15хх-н 96-98/ гэх,          

            гэрч П.Лхагвадуламын: “...2017 оны 11 дүгээр сард манай Эрүүл мэндийн төвд “Жиняанг” нэртэй улаан өнгийн мотоциклийг Төв аймгаас олгосон. Тэр мотоциклийг манай эмнэлэг ойр зуурын ажилд хэрэглэдэг байсан юм... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ЗДТГ-аас манай эмнэлгийн мотоциклийг хэрэглэх шаардлагатай болчихлоо гэхээр нь мотоциклио гаргаж өгөх гээд эмнэлгийн худгаас гаргаж өгөх гэхэд байхгүй байсан. Тэгээд алга болсон гэдгийг нь мэдсэн. 2019 оны 10 дугаар сард эмнэлгийн гадаа байсан... 2017 онд манай эмнэлэг 1,540,000 төгрөгөөр орлогод авсан...” /10хх-н 147-148/ гэх,

            гэрч Д.Баянжаргалын: “...Батбаатарын гэрийн гадаа нэг машин ирээд хүн буулгах чимээ сонсогдохоор нь хөрш айлын Батбаатарыг ирж байна гэж бодоод гэрээсээ гарахад манай хашааны үүдний урдхан талд ...цав цагаан өнгийн жижиг тэрэг зүүн зүг рүү хараад зогсож байсан. Би эргээд гэр рүүгээ орох гээд явж байхад Батбаатарын хашаан дотор нь гар чийдэнгийн гэрэл гэрийнх нь үүдэн дээр гарсан тэгэхээр нь Батбаатарыг хүнээр хүргүүлж ирж байна гэж бодсон. ...тэгсэн манай хашааны үүдэнд зогссон машин хөдлөөд зүүн зүгт буюу Улаанбаатар явдаг тал руу хөдлөөд явсан. Тэгсэн харин Батбаатарын гэрийг ухсан байсан...” гэх,

            гэрч Н.Болдын “...2019 ооны 5 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Сант хороонд байрлах “Огуль хөгжил” дэлгүүр дээрээ ирэхэд баруун талын бүргэд хаалгыг онгойлгосон байсан тэгэхээр нь би ороод хартал дэлгүүрийн бараа байдаг лангууны 5 дахь тавиур дээрээс архи авсан харагдсан мөн наад талын тавиур дээрээс шоколаднууд байхгүй харагдсан. Үүдний тавиур дээрээс хайрцагтай бохь, дэлгүүрийн зүүн буланд байх складнаас хайрцагтай архинууд байхгүй болсон байсан...” /16хх-н 61-62/ гэх, 

            шүүгдэгч А.Бын гэрчээр өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын дундуур ...Архангай аймгийн Хотонт суманд сууж явсан унаанаасаа бүрэнхий тасарч байхад буусан. Тэгээд сумын төвөөр хулгай хийж зорилгоор эзгүй айл хайж сумын төвийн гудамжаар яваад хайж байгаад ертөнцийн зүгээр сумын төвийн баруун талын гэр хорооллын айлуудын дунд хавиар байрлах модон хашаатай, байшингийнхаа дээврийг будаггүй гөлмөн төмрөөр дээвэрлэсэн, улаан тоосгон байшин байсан ба хашааных нь хойд талаар давж ороод ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан, байшингийн баруун талын хананд байсан цонхоор орсон ба цонх нь гаднаа хамгаалалтын төмөртэй байсан. Хамгаалалтын төмрийн доод талын хоёр хадаасыг нь мулт татаад цонхны салхивчийг нь хөшиж онгойлгож ороод гэрийн бүх эд зүйлийг үзсэн. Тэгээд эмэгтэй хүний булган шүүп 1 ширхэг, 6 билүү 7 мөнгөн аяга, 1 ширхэг бугуйн цаг зэргийг хулгайлаад гараад дахин айл хайсан боловч айл олдоогүй гэгээ орж эхэлсэн. Тэгэхээр ...гар өргөөд том тэрэг зогсоогоод ...суугаад Улаанбаатар хот орж ирсэн. Хулгай хийсэн эд зүйлсээ Улаанбаатар хотод захын гадуур эд зүйл авна гэсэн танихгүй хүмүүст хямдхан зарж борлуулсан... Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг руу явах замдаа Баянхангай сумын харалдаа Улаанбаатар хотоос Бын хамт Сэрдамбын тээврийн хэрэгслийг хүргэж өгөхөөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг руу явах замдаа Баянхангай сумын ...Эрүүл мэндийн төвийн урд талд улаан өнгийн хуучин мотоцикль байхаар нь ...би түрээд аваад явсан. Бид хоёр хулгай хийе гэж яриагүй. Яг мотоцикль хулгай хийе гэж яваагүй зам дээр Б машинтайгаа үлдээд би буугаад эзэнгүй айл ухах гэж яваад л мотоцикль таарахаар нь аваад явсан юм. ...би яг хулгай хийсэн өдрөө сайн санахгүй байна. Тухайн өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрүүл ганцаараа явж байгаад цэнхэр өнгийн гүйдэг хаалгатай айлын гадна талд явж очоод тухайн хаалгыг нь онгойлгоод айлын хашаанд ортол хашаан дотор монгол гэр болон өвлийн сууц байсан. Тэгэхээр нь би Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэлж орж 1 ширхэг мөнгөн аяга хулгайлан аваад гэрээс нь гарсан. Үүний дараа тухайн хашаанд байсан өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж цахилгаан дрилл, тортой шар тос зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авсан...” /3хх-н 159-161, 10хх-н 167-168, 18хх-н 1-2/ гэх мэдүүлгүүд, 

            -Алдагдсан эд зүйлийг 8,300,000 төгрөгөөр үнэлсэн /3хх-н 163/,

            Эд зүйлийг 1,074,800 төгрөг үнэлсэн /19хх-н 199-209 /,

            “Тод үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1,000,000 төгрөг /10хх-н 158/,

            алдагдсан эд зүйлийг 3,555,000 төгрөгөөр үнэлсэн /13хх-н 15/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг 3,118,790 төгрөгөөр үнэлсэн /16хх-н 66-71/,

            “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн 393,625 төгрөг /16хх-н 87-93/,

            “Тэнцвэр Эстимейнт” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээний тайлан 60,000 төгрөг /17хх-н 206-208/,

            “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээ 532,500 төгрөг /18хх-н 6/,

            “Хас үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 5,883,200 төгрөг /15хх-н 165-166/,

            “Хас үнэлгээ” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ 428,500 төгрөг /15хх-н 160/,

            “Хас үнэлгээ” ХХК-ийн алдагдасан эд зүйлийг 430,800 төгрөгөөр үнэлсэн /15хх-н 154/ шинжээчийн дүгнэлтүүд,    

            - Архангай аймаг Хотонт сумын Хотонт баг Цагаан сүм хороолол 01 дүгээр гудамжны 414 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 133-138/,

            Шүүгдэгч А.Бын  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 109-124, 3хх-н 139-140, 15хх-н 79-83, 16хх-н 97-121, 17хх-н 213-217, 18хх-н 25-28/,

            Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул 1 дүгээр баг, сумын төвийн 604 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /9хх-н 2-3/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /13хх-н 231-238, 15хх-н 68-71, 16хх-н 52-54, 16хх-н 78-81, 27хх-н 236-242/,

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /17 хх-ийн 167-170 хуудас/,

            Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд байрлах “Зэгстэй” хүнсний дэлгүүрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15хх-н 62-67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Мөн хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон шийдвэрлэсэн байна.

4. Шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарт прокуророос зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шүүгдэгч А.Б, Л.Б нарт Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсон нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

5. Шүүгдэгч А.Б “ Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ял шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай “ И.Тгийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл тухай зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраа “Хохирлын заримыг буруу тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг зөвтгөх, Л.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болдоггүй. Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад баримтуудаар давхар нотлогдсоноор түүнийг яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 Хавтаст хэрэгт шүүгдэгч А.Б, Л.Б нарын бусдын эд хөрөнгийг болон бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт үйлдэхэд Л.Сэрдамба гэгч этгээд хамтран оролцсон талаар шүүгдэгчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй байна.

Шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нар нь бүлэглэн 12 удаагийн үйлдлээр, 124,558,960 төгрөгний эд зүйлс хулгайлж бусдад хохирол учруулжээ. Дээрх үйлдэлд И.Тг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх зүйлчлэл тохирсон байна гэж үзэн, шүүгдэгч И.Тг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонрхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Үүнээс үзвэл шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн нийт хохирол нь 124,558,960 төгрөг буюу их хэмжээний хохирол байна. Үүнээс шүүгдэгч И.Т нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт 32,874,350 төгрөгний хохирол нөхөн төлжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл нь тэдний бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн нийт хохирлын хэмжээгээр зүйлчлэгдэх бөгөөд аль нэг шүүгдэгчийнх нь төлсөн хохирлын хэмжээгээр зүйлчлэгдэх боломжгүй юм. Ийм учраас шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан “...зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлын хохиролтой холбоотой хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Л.Б нь хохирогч Ш.Отгонбатаад 32,340,300 төгрөгийг төлж, түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байна. /26хх-н 178/

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын торхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч Т.Даваасүрэнд учирсан 11.675.226 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Б, Л.Б нараас хувь тэнцүүлэн 5.837.613 төгрөгийг гаргуулахаар дүгнэжээ.  Үүнээс шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд завсарлага авч хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, Л.Б нараас тус бүр “..., 16.170.150 /арван зургаан сая нэг зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт оршин суух хохирогч Боржигон овгийн Шоовдорын Отгонбат /РД:ИД87042314/-д, ...” гэж,  “..., 9.079.650 /есөн сая далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Сайрын 1-10 тоотод оршин суух хохирогч Тавнан овгиийн Тумбашын Даваасүрэн /РД:АС62101511/-д, ...” гэж хохирлыг буруу тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлын хохиролтой холбоотой хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

Иймд шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох хохирол гаргуулахтай холбоотой заалтад өөрчлөлт оруулж, анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай шүүгдэгч А.Бын, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраа нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Б, Л.Б, И.Т нарын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/  хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Мөн шүүгдэгч Л.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нэр бүхий хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан баримтаа ирүүлснийг магадлалын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “...9.079.650 /есөн сая далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөг” гэснийг  “...11.675.226 /арван нэгэн сая зургаан зуун далан таван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөг” гэж,  “...шүүгдэгч А.Боос 5,837,613 /таван сая найман зуун гучин долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөг, шүүгдэгч Л.Баас 3,837,613 /гурван сая найман зуун гучин долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөг  тус тус гаргуулж Өвөрхангай аймаг Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Сайрын 1-10 тоотод оршин суух Д/-д,” гэж өөрчилж, шүүгдэгч Л.Баас “...16.170.150 /арван зургаан сая нэг зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт оршин суух хохирогч О-д...” олгохоор заасныг хасч өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлоос хохиролтой холбоотой хэсгийг хангаж гомдлын бусад хэсгийг болон шүүгдэгч А.Б, шүүгдэгч И.Тгийн өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.Б Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.З 175,000 төгрөг, хохирогч Э.У2,250,000 төгрөг, хохирогч П.Б1,940,000 төгрөг, хохирогч Д.Э 1,262,500 төгрөг, хохирогч Р.Д 8,500 төгрөг, хохирогч О.А 40,000 төгрөг, хохирогч С.Д300,000 төгрөг, хохирогч Жхууль ёсны төлөөлөгч Б.Д 475,250 төгрөг, хохирогч Д.Пү 330,000 төгрөг, хохирогч Ё.Дад 260,000 төгрөг, хохирогч М.Уу 1,238,000 төгрөг, хохирогч З.Д 2,692,000 төгрөг, хохирогч Г.Н 213,000 төгрөг, хохирогч А 230,000 төгрөг, хохирогч Ч.Б 5,300,000 төгрөг, хохирогч Ж.И 86,000 төгрөг, хохирогч Ц.Б 300,000 төгрөг, хохирогч Д.С 75,000 төгрөг, хохирогч М.Х 225,000 төгрөг, хохирогч Ц.М1,360,000 төгрөг, хохирогч Д.Зу 765,000 төгрөг, хохирогч Д.Б 548,220 төгрөг, хохирогч З.Га 1,254,320 төгрөг, хохирогч Д.Ц 1,259,881 төгрөг, хохирогч Ц.Ба62,500 төгрөг, хохирогч Н.Б50,000 төгрөг, хохирогч Мд 661,666 төгрөг, хохирогч У.Н 180,000 төгрөг, хохирогч С.Г 120,000 төгрөг, хохирогч Д.Ш 259,485 төгрөг, хохирогч А.Эт 209,650 төгрөг, хохирогч С.Э 463,407 төгрөг, хохирогч Бт 954,750 төгрөг, хохирогч М.Мд 140,000 төгрөг, хохирогч Н.Шд 1,136,300 төгрөг, хохирогч Д.Эд 1,310,000 төгрөг, хохирогч Д.Од 1,048,800 төгрөг, хохирогч Б.Өд 1,036,220 төгрөг, хохирогч Цт 5,710,000 төгрөг, хохирогч Ут 260,000 төгрөг, хохирогч Тд 423,833 төгрөг, хохирогч Хд 17,265,000 төгрөг, хохирогч Сд 437,766 төгрөг, хохирогч Бд 1,684,066 төгрөг, хохирогч Бад 533,333 төгрөг, хохирогч Бд 1,377,500 төгрөг, хохирогч Нд 362,500 төгрөг, хохирогч Ө.Х 2,561,500 төгрөг, хохирогч Т.Д5,837,613 төгрөг, хохирогч О.Б 136,500 төгрөг, хохирогч Н.Дад 642,800 төгрөг, хохирогч Б.Уд 220,000 төгрөг, хохирогч Б.Бод 575,000 төгрөг, хохирогч Лид 597,500 төгрөг, хохирогч Э.Мнд 6,617,500 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Б, Л.Б, И.Т нарын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

                                           ШҮҮГЧИД                                 Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ