2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04609

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 22

191/ШШ2025/04609

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай  тоотод хаягт оршин байрлах, Фин экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин суух, Б******* Б******* Э******* холбогдох,

22,145,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б******* овогтой Э******* нь "Фин Экспресс ББСБ ХХК-тай 2024 оны 01 сарын 17-ны өдөр "FX/2024/1844" дугаартай "Зээлийн гэрээ" болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ" байгуулан 19.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь ББСБ-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 1.197.740 төгрөг, зээлийн хүүнд 3.953.538 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8.072 төгрөг нийт 5.159.351 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авхаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргйин гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэлт байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17.802 259 төгрөг, зээлийн хүү 4.209.331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114.941 төгрөг, нотариатын хөлс 18.500 төгрөг, нийт 22.145.031 төгрөг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж мөн хуулийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй." гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т "... зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ" гэж, мөн хуулийн 20.3-т "... гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж тус тус заасан байна гэжээ.

 

Зохигчид 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Фин экспресс ХХК нь Б.Э******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,145,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг нэхэмжэллийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК нь хариуцагч Б.Э******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,145,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,145,031 төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,145,031 төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,768,128.88 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б.Э******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,675 төгрөгийн 134,337.5 төгрөгийг улсын орлогоос, 134,337.5 төгрөгийг хариуцагч Б.Э*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ