Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00267

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ....... дүүрэг, ..... дүгээр хороо, ........  гудамж, ........ худалдааны төвийн баруун жигүүр “.......” ХК-ний ........ салбарын (РД:..........) нэхэмжлэлтэй ....... аймаг, ...... сум, ..... дүгээр баг, ....... тоотод оршин суух иргэн .......... (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,087,858.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        “........” ХК-ний ....... салбарын захирал ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

               .......... нь 2024 оны 12 сарын 09-ний өдөр ...... банктай ЗГ-К.001295487- 2024/12/9 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (Арван сая төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.

   Зээлдэгч .......... нь ЗГ-К.001295487-2024/12/9 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 08-р сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,087,858.45 (Есөн сая наян долоон мянга найман зуун тавин найман төгрөг дөчин таван мөнгө) төгрөг, мөн 160,356 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

            Хариуцагч ....... овогтой .......... ...... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ........ нь зээлийн нийт үлдэгдэл болох 9,087,858.45 төгрөгийг төлөх 6 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулав. ........ нь 2025 оны 09 сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 1,514,643.08 төгрөгөөр 6 сарын хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ний 1,514,643.08 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.........” ХК-ний ...... салбар иргэн .......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  9,087,858.45 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож 9,087,858.45 төгрөгийг хариуцагч ......... төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ний 1,514,643.08 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 43 дугаар хуудас),

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХК-ний .......... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,356 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 160,356 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“...........” ХК-ний .......... салбарын нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,087,858.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч 9,087,858.45 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ний 1,514,643.08 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 1,514,643.08 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХК-ний ....... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,356 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 80,178 төгрөг, орон нутгийн орлогоос 80,178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХК-ний .......... салбарт  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА