| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0333/Э |
| Дугаар | 347 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн банк, санхүү нягтлан бодох бүртгэлийн ангийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Цагааныхан овогт М.Цт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 1809000480349 дугаар 185/2018/0333/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ц 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунбаатарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын: 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө найзуудтайгаа караокед суусан. Намайг караокеноос гарч ирж байхад Чулуунцэцэгийг унагаагаад цохиж байсан. Тэгээд салгах гэтэл Оюунбаатар намайг цохиод, маргаан үүссэн. Удалгүй хоёр цагдаа ирээд, намайг аваад явсан. Би гэм буруугаа сайн дураараа хүлээж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
хохирогч Д.Оюунбаатарын: …тэгсэн чинь нэг эмэгтэй хажуугаар гүйж ирснээ манай эхнэр Болормааг үсдээд газар чирсэн. Тэгээд салгах гээд зууралдсан чинь танихгүй хоёр залуу ирээд бүдүүн залуу нь намайг барьж аваад өвдөглөж газар унагасан. Туранхай залуу нь миний нүүр амгүй гараараа цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25/,
гэрч Б.Нямсамбуугийн: ...тэр цагдаа гээд байгаа залуу эхнэртэйгээ хамт явж байсан юм байна лээ. Чулуунцэцэг эхнэртэй нь үсдэлцээд авсан. Цагдаа залуу нь Чулуунцэцэгийн эхнэртэй нь зууралдаж байхад нь хөлөөрөө гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Цогбаяр тэрийг нь харчихаад эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд тэр цагдаатай заамдалцаж аваад зодолдоод эхэлсэн. Чулуунцэцэгийн найз, манай найз Амарсайхан хоёр Чулуунцэцэгийг салгаад аваад булан тойроод явсан. Би Цогбаяр, цагдаа залуу хоёрыг салгах гээд тэр хоёртой зууралдсан. Тухайн үед цагдаа залуу нь Цогбаярыг тавьж өгөхгүй байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
яллагдагчаар М.Цын: ...намайг очиход тэр залуу цохьсон учраас би тэр залуутай зодолдож хамар эрүү хэсэгт нь хэд хэдэн удаа цохьсон байх. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №15163 тоот:
Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-47/,
Хохирлын баримт /хх-79-81/,Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн тодорхойлолт /хх-63/, Өргөмжлөлийн хуулбар /хх-64-78/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-84-87/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч М.Ц 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунбаатарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунбаатарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15163 тоот дүгнэлтээр тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч М.Цогбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Ц хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Оюунбаатарт хохирол барагдуулж өгсөн, гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт гаргасан /хх-96/ байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Ц өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.