| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/03362/И |
| Дугаар | 191/ШШ2025/03755 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/03755
2025 05 02 191/ШШ2025/03755
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******5-р хороо,, тоот хаягт оршин суух /РД: /, /РД: / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 45,122,611.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
, нар нь*******022 оны 11 сарын 09-ний өдөр манай байгууллагатай К322/154 дугаартай зээлийн гэрээ байгуулж 33,000,000 төгрөгийг сарын*******.7 хувийн хүүтэй,*******023 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн ,, тоот, ГД: , УБД: дугаартай, 57.4 м.кв, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж КБ22/154 дугаартай барьцааны гэрээ байгуулсан.
Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хугацаа*******023 оны 11 сарын 15-ны өдөр дууссан бөгөөд Н.Даваахүү болон П.Тунгалаг нар нь зээлийн эргэн төлөлтийн явцад удаа дараа хугацаа хэтрүүлэн зээлийн эргэн төлөлтөд нийт 16,114,771 төгрөгийг төлсөн.
Үүнээс үндсэн зээлийн төлбөрт бодогдсон дүн*******50,112 төгрөг, зээлийн хүүнд бодогдсон дүн 11,765,151.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд бодогдсон дүн 4,099,507.99 төгрөгийг зээлийн төлбөрт тус тус төлсөн.
Мөн зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацааг дууссаныг мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээг биелүүлэх тухай мэдэгдэл өгч зээлдэгч гарын үсэг зурсан байдаг.
Мөн зээлийг төлж дуусгана гэж өнөөдрийг хүртэл хүлээж манай зүгээс боломж олгосон. Гэвч одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Иймд өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 32,749,888 төгрөг, хүү 9,209,735.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,162,988.42 төгрөг, нийт 45,122,611.49 төгрөгийг зээлдэгч Н.Даваахүү, П.Тунгалаг нараас гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч П.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваахүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч бөгөөд хариуцагч П.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваахүү би Ви эс ти мирайс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Н.Даваахүү, П.Тунгалаг бид нэхэмжлэлйн шаардлага болох 45,122,611.49 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг*******025 оны 02 сарын*******4-ний өдөр төлсөн болно.
Үлдэх 43,922,611.49 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.
1.*******025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2.*******025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
3.*******025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
4.*******025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
5.*******025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
6.*******025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,922,611.49 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.
Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд *******, 6-р хороо,, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн дугаартай, 57,4 м.кв талбайтай,******* өрөө ийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэрьяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага болох 45,122,611.49 төгрөгөөс хариуцагч нар нь 1,200,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын 1,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,922,611.49 төгрөгийг төлөх тухай хариуцагчийн гаргасан хугацааг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч П.Тунгалаг, Н.Даваахүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,122,611.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 45,122,611.49 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч П.Тунгалаг, Н.Даваахүү нар үлдэх 43,922,611.49 төгрөгийг төлөхдөө*******025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,*******025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,*******025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,*******025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,*******025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,*******025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,922,611.49 төгрөгөөр тус тус төлөхөөр, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд *******, 6-р хороо,, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн дугаартай, 57,4 м.кв талбайтай,******* өрөө бүхий хариуцагч ийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч тайлбараа ирүүлснийг талуудыг төлбөр төлөх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Тунгалаг, Н.Даваахүү нар нэхэмжлэгч ******* ХХК-д*******025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,922,611.49 төгрөг, нийт 43,922,611.49 төгрөгийг төлөхөөр,
төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч П.Тунгалагийн өмчлөлийн *******, 6-р хороо, Нарны зам, 171г байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 57,4 м.кв талбайтай,******* өрөө бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,764 төгрөгийн тал хувь буюу*******26,882 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагч Н.Даваахүү, П.Тунгалаг нараас*******26,882 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,764 төгрөгийн үлдэх хэсэг буюу*******26,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Даваахүү, П.Тунгалаг нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН