| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03197/И |
| Дугаар | 191/ШШ2025/03582 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/03582
2025 04 28 191/ШШ2025/03582
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт байрлах, Ш ББСБ ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ц /РД:00000000/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ц /РД:00000000/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Ц нь ................... тоот хаягт оршин суудаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ц /РД:00000000/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ц /РД:00000000/-гийн оршин суух хаягийг олж тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мягмардорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Ш ББСБ ХХК-иас 2025.03.28-ны өдөр У.М, Д.Э, О.У нарт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 25/308 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч У.М нь нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ц /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА