| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 103/2025/00232/И |
| Дугаар | 191/ШШ2025/03946 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03946
2025 05 07 191/ШШ2025/03946
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* ББСБ ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,, тоот хаягт бүртгэлтэй, ,,, тоот хаягт оршин суух Боржигон овогт д /РД: / холбогдох
29,213,629 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаатарбаян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХК нь хариуцагч Д.Гантулгатай 2024 оны 05 сарын 14-ний өдөр FLEXI зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 05 сарын 14-ний өдөр гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 23,100,000 төгрөгийн зээлийг сарын 3,99 хувийн хүүтэй хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 458037247 тоот дансанд олгосон.
Энэхүү зээл 145 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтөө хийхгүй бидний зүгээс хуваарьт төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд хариуцагч Д.Гантулгатай байгуулсан зээлийн эрх нээх гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл 23,100,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл зээл ашигласан хоног тутамд хуримтлагдсан хүүнд 6,113,629 төгрөг, нийт 29,213,629 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.Гантулга миний бие Лэнд МН ББСБ ХК-иас ирсэн нэхэмжлэлийг хүлээн авч 29,213,629 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 05 сарын 31-ний өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгийг төлж байхаар тохирч хүлээн зөвшөөрсөн болно. Нийт 20 сарын хугацаанд төлж барагдуулж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаатарбаян шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Д.Гантулгад холбогдуулан 29,213,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Гантулга нь нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д 2025 оны 05 сарын 31-ний өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгийг 20 сарын хугацаанд, нийт 29,213,629 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,020 төгрөгийн тал хувь буюу 152,010 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Гантулгаас 152,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,020 төгрөгийн үлдэх хэсэг буюу 152,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Гантулга сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН