Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/08315

 

 

 

 

 

 

 

 

2025 06 20 197/ШШ2025/08315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах, ************ ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоотод оршин суух, Н. Б /РД:*******/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,643,655.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Н.Б нь ****** ББСБ ХХК-тай 2021.03.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,699,800 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, зээлдэгч нь өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснара үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэрээний үүрэгт үндсэн зээл 1,454,557.03 төгрөг, хүү 977,465.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,132.22 төгрөг, нийт 2,643,655.20 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.

2. Хариуцагч Н.Б нэхэмжлэлийн нэхэмжлэлийн хувийг 2025.05.23-ны өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 2,643,655.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 57,249 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 57,249 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН