| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03914/И |
| Дугаар | 191/ШШ2025/03598 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03598
2025 04 29 191/ШШ2025/03598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...................... өөрийн байранд байрлах, Ч газрын хүсэлттэй,
............................ тоот хаягт оршин суух, Ж овогт Х.З /РД:00000000/-ыг албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч газар нь Х.З-ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Х.З нь .................. тоотод ээж болон дүүгийн хамт амьдардаг. Төрсөн ах нь нас барснаар сүүлийн 1 жил гаруй хугацаанд байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадлагаагаар 2 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү... гэв.
2.Гуравдагч этгээд Х.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025.03.31-нд төрсөн өдөр маань болоод архи уучихсан. Би өндөр настай ээжтэйгээ дүүгийн хамт амьдардаг. Ээж маань хараа муутай, хөл муутай байнгын асаргаа шаардлагатай байдаг тул архины эмчилгээнд явахгүй. Ээжийгээ сайн асарна. Архи уухгүй байж чадна... гэв.
3.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар Ч газрын нэгдүгээр хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Э-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 2025.04.25-ны өдрийн 30Л/760 тоот албан бичиг, улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ, Ц.А-ийг Ч газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024.01.12-ны өдрийн 50 дугаартай мэдэгдэх хуудас, 2025.04.16-ны өдрийн Б/126 дугаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын тушаал, Т.Э-ыг Ч газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2023.06.23-ны өдрийн 1877 дугаартай мэдэгдэх хуудас, Т.Э-ын ажлын үнэмлэхийн хуулбар, Х.З-ын төрсөн дүү Х.О-ийн хүсэлт, Х.З-ын хүсэлт, 2025.04.24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтаны Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2025.04.24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2025.04.24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтаны Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ................ дүүргийн ............ дугаар хорооны Засаг даргын 2025.04.25-ны өдрийн 114 тоот оршин суугаа хаягийн тодорхойлолт, ................ дүүргийн ............ дугаар хорооны 2025.04.24-ний өдрийн 14 дугаар Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хурлын тэмдэглэл, ................ дүүргийн ............ дугаар хорооны 2024.12.25-ны өдрийн 14 дугаар Архины албадан эмчилгээнд иргэдийг хамруулах тухай хурлын тэмдэглэл, Цагдаагийн ASAP сангийн лавлагаа, Дуудлага, мэдээллийн жагсаалт, 2023.04.14-ний өдрийн 06 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хамтарсан баг байгуулах тухай тогтоол, түүний хавсралт, ................ дүүргийн ............ дугаар хорооны Нийгмийн ажилтан Ө.Э-ийн ажлын үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Ж овогт Х.З /РД:00000000/-ыг албадан эмчлүүлэх тухай Ч газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Ч газар нь Ж овогт Х.З-ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл үүсгэж болзошгүй, согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадлагаагаар 2 дугаар зэргийн донтолттой гэж тодорхойлсон.
3.Гуравдагч этгээд Х.З нь ...2025.03.31-нд төрсөн өдөр маань болоод архи уучихсан. Би өндөр настай ээжтэйгээ дүүгийн хамт амьдардаг. Ээж маань хараа муутай, хөл муутай байнгын асаргаа шаардлагатай байдаг тул архины эмчилгээнд явахгүй. Ээжийгээ сайн асарна. Архи уухгүй байж чадна... гэж тайлбарлав.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар гуравдагч этгээд Х.З нь байнга архидан согтуурдаг, үүний улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох эмгэгийн 2 дугаар зэрэгтэй, сайн дураар эмчлүүлэхээс татгалзаж байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...Би өндөр настай ээжтэйгээ дүүгийн хамт амьдардаг. Ээжид минь байнгын асаргаа шаардлагатай байдаг тул архины эмчилгээнд явахгүй... гэх мэдүүлэг, төрсөн дүү Х.О-ийн хүсэлт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан.
7.Хэрэгт авагдсан баримт, гуравдагч этгээдийн тайлбараар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Ч газрын хүсэлтийг хангаж, Х.З-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
8.Энэхүү хүсэлт /нэхэмжлэл/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Ч газрын хүсэлтийг хангаж, Ж овогт Х.З /РД:00000000/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасныг баримтлан Х.З-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Х.З-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Ч газрын нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Э-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА