| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0334/Э |
| Дугаар | 348 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Г.Цогтгэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ш.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 1809004690300 дугаар 185/2018/0334/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байхдаа хамт нэг өрөөнд саатуулагдсан байсан иргэн Б.Эрдэнэзоригийг чимээ гаргалаа, чимээгүй байсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бгийн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
хохирогч Б.Эрдэнэзоригийн: …төмөр сараалжин хаалгыг нүдэж эхэлсэн. Тэгтэл сүүлд орж ирсэн хоёр эрэгтэй хүний нэг болох биеийн хөгжил сайтай залуу нь алаад хаячихмаар пязда вэ гэхээр нь чи дуугүй бай гэтэл нөгөө залуу босож ирээд миний хажууд зогссон. Тэгээд цагдаа харж байгаад эхлээд миний төмсөг рүү өшиглөсөн. Энэ үед эвхэрч унах үед хоёулаа хоёр буланд очиж зогсоод өөдөөс инээгээд байсан. Хэсэг эвхэрч хэвтэж байгаад арай гайгүй болохоор нь босох санаатай сууж байтал төмсөг рүү өшиглөсөн залуу дахиж ирээд миний цээж рүү өшиглөөд босонгуут нүүрэн тус газар гараараа цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12/,
гэрч Э.Сумъяагийн: ...цагдаад баригдаад эрүүлжүүлэгдэж хамт эрүүлжүүлэгдсэн хүнтэйгээ маргалдаж цохьсон. Тэгсэн чинь хавирга нь хугарсан юм шиг байна лээ. Тэр хүн зүгээр байж байхад дээрэлхээд байсан тухай ярьсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,
гэрч Г.Төмөрсүхийн: ...С.Эрдэнэзориг нь камерт орилж хашхиран камерийн хаалганы цоож нүдэж согтуурхан, төмөр хаалгыг тачигнуулан бусдын амгалан тайван байдал алдагдуулсан. Тэгтэл хамт саатуулагдсан Ш.Б, Г.Энхбат нар нь болио боль, наадахаа хая, битгий нүдээд бай гэж хэлсэн. Тэгтэл С.Эрдэнэзориг нь улам агсарч чанга нүдэх үед биеэрхүү нөгөөдхөө бодвол биеийн хөгжил сайтай Ш.Б нь 2-3 удаа С.Эрдэнэзоригийн цээжин тус газар нь гараараа цохьсон байдаг. ...Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулахад С.Эрдэнэзоригийн нэг хавирга хугарсан байна гэж хэлсэн. ...дараа нь хяналтын камераас бичлэг үзэхэд Ш.Б нь С.Эрдэнэзоригийг цохиж байгаа харагдаж байсан. ...бичлэгийг хадгалаагүй байх... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №932 тоот:
1. Б.Эрдэнэзоригийн биед зүүн 8-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинжээч эмч Ч.Эрдэнэболор гэсэн дүгнэлт /хх-27/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-36/, үнэмлэхний хуулбар /хх-37/, бакалаврын дипломын хуулбар /хх-38-39/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-40-45/, камерийн хяналтын бүртгэл /хх-52/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-53-57/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Ш.Б 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байхдаа хамт нэг өрөөнд саатуулагдсан байсан иргэн Б.Эрдэнэзоригийг чимээ гаргалаа, чимээгүй байсангүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Эрдэнэзоригт 500.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн, гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн /хх-64/ гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ш.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.