Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 833

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би, иргэн Б.Д*******ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Д*******ыг ажлаас чөлөөлсөн Б/14 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д*******ын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “…Иргэн Б.Д******* миний нэхэмжлэлтэй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Б.Д******* миний бие хариуцагчтай тэтгэмжийн асуудлаар харилцан тохиролцож шийдэлд хүрсэн тул уг хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэх шаардлагагүй байгаа тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д******* нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Д*******ыг ажлаас чөлөөлсөн Б/14 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Д******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Д*******т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Д*******ын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Д*******ыг ажлаас чөлөөлсөн Б/14 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНГЭРЭЛ